Гэнэтийн ослоос сэргийлэх ухаалаг тоормосны системийг эсвэл ийм системтэй машин худалдан авах чамгүй үнэтэй. Ялангуяа 2013 оноос Volvo-гийн нэвтрүүлсэн ийм системтэй машинууд хамгийн хямддаа 30-40 мянган ам. доллар.
Машины урд ямар нэг гэнэтийн саад, явган хүн гарч ирлээ гэхэд шууд зогсох юм
Тэгвэл Toyota компани зөвхөн тансаг загварын гэлтгүй шинээр үйлдвэрлэгдэж байгаа RAV4 хосолмол хөдөлгүүртэй машиндаа ийм систем угсрахаар болжээ. Компани энэ төрлийн системийг анх удаа турших гэж байгаа бөгөөд та машины үнэ дээр 300-635 ам. доллар төлөхөд л хангалттай.
Toyota 2017 оны сүүл гэхэд өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүх машинд энэ системийг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд машины урд ямар нэг гэнэтийн саад, явган хүн гарч ирлээ гэхэд шууд зогсох юм.
Гэхдээ энэ төрлийн систем төгс болох хараахан болоогүй. Жишээ нь Volvo-гийн нэвтрүүлсэн “Хотын аюулгүй байдал” гэх систем нь хот дотор бага хурдтай яваа үед олон ослоос сэргийлж чадах бөгөөд машины хурд 40 км цагаас хэтэрсэн үед бүрэн зогсож амждаггүй аж.
Ямартай ч компани 2020 он гэхэд хотын зам дээр осол гаргадаггүй машинуудыг бүтээнэ гэж зорьж байгаа юм байна. Та доорх бичлэгээс Volvo-гийн ухаалаг тоормосны систем хэрхэн ажиллаж байгааг үзээрэй.