Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Юнигаз” компанитай хамтран такси үйлчилгээнд явж буй шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулжээ.
“Хүний төлөө – Зөв тус” аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтаар Дан соёмбо компанийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүр бүхий 32 таксинд техникийн үзлэг хийж, илэрсэн зөрчил, гэмтлийг хэрхэн засварлах талаар зааварчилгаа, зөвлөмжийг өгсөн байна.
Сургалт Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв дээр болсон бөгөөд “Юнигаз” компанийн инженер шингэрүүлсэн шатдаг хийн баллон, тоног төхөөрөмжийг ашиглах аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг жолооч, техникийн ажилтнуудад өгчээ.
Үзүүлэх сургалт зохион байгуулснаар энэ төрлийн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах талаар бодитой мэдлэг, мэдээлэл өгснөөс гадна иргэд аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж бүрдүүлэхэд нөлөөлөх аж.