Өнгөрсөн шөнө LG компанийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад илгээсэн дөрөвдүгээр сарын 28-ны урилгаас үзэхэд тэд цоо шинэ утас танилцуулж магадгүй нь.
Өгүүлбэрээ төгсгөөгүй ч тэд “Гайхамшгийг харагтун...” гэжээ. Ерөнхийдөө компани LG G4 утсаа танилцуулж болох юм. Гэхдээ яг одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хараахан гараагүй байна.
Компани өнгөрсөн сард болсон “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр хоёр ч ухаалаг цаг танилцуулж, хоёрдугаар сард нуман дэлгэцтэй LG G Flex 2 утсаа танилцуулсан учир одоо цоо шинэ зүйл харуулахад бэлэн болсон байж болох.
Сонирхолтой нь тэдний урилга дээр бичсэнчлэн үйл ажиллагаа нь Нью Йорк, Лондон зэрэг хотуудад тусдаа болох аж. Гэхдээ GoGo.mn та бүхэнд тэдний үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэх болно.