Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Түүнчлэн 2016 он ээлжит уулзалтаас гадна АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа онцлогтой жил болж байна.
Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишүүнтэй байгууллага юм.
Дэлхийн 50 гаруй орны Төр, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа тус уулзалтын бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах батламжийг гардан авсан өдрөөс эхлэн зохион байгуулалтын хувьд анхаарах олон зүйлсийн талаар яригдаж байгаа.
Тэгвэл хоёр жил тутамд болдог АСЕМ-ын уулзалт өмнө нь ямар улс оронд зохион байгуулагдаж байсан талаарх мэдээллийг хүргэе.
1. Тайланд, Бангкок. Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ийг зохион байгуулах анхны санаачлагыг 1994 онд Сингапур, Францын удирдагчид гаргасан байдаг аж. Харин анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны гуравдугаар сарын 1-2-нд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан бөгөөд Азийн 10, Европын 16 орны төр, засгийн тэргүүн нар болон Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч нар оролцсон байна.
Бангкокт болсон дээд хэмжээний уулзалтаар Ази-Европын шинэ хамтын ажиллагааны стратегийг хэлэлцэж, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр тивийн хоорондын ойлголцлыг эрчимжүүлэхэд чиглэсэн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, хүрээлэн буй орчин, хөгжлийн салбарын хамтын ажиллагаа, соёл, боловсролын идэвхтэй солилцоогоор тодорхойлогдох болно гэдэгт санал нэгдэж байжээ.
2. Их Британи. Лондон. 1998 оны дөрөвдүгээр сарын 3-4-нд Лондон хотноо зохион байгуулагдаж, үүнд Европын 15, Азийн 10 орны төр, засгийн тэргүүн нар болон Европын Европын Комиссын Ерөнхийлөгч нар тус тус оролцов.
Ази-Европын хамтын ажиллагааны үзэл баримтлалаа дахин баталгаажуулсан. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Азийн санхүүгийн хямрал, түүнийг даван туулах тухай асуудал байв.
3. БНСУ. Сөүл. 2010 оны аравдугаар сарын 20-21-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот АСЕМ-ын дээд хэмжээний гуравдугаар уулзалтыг зохион байгуулсан юм.
Энэ үеэр өмнөх дээд уулзалтуудаар яригдсаар ирсэн “Үсрэнгүй хөгжлийн төлөөх Ази-Европын хамтын ажиллагаа”-ны тухай үзэл баримтлалыг авч үзэхийн зэрэгцээ бүс нутаг ба олон улсын аюулгүй байдлын асуудал (Солонгос хойгийн аюулгүй байдал, Зүүн, Баруун Тиморын асуудал, Балканы хямрал г.м.), эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг сэдвүүд анхаарлын төвд байсан юм.
4. Данийн Вант улс. Копенгаген. 2002 оны есдүгээр сарын 22-24 нд Дани улсын нийслэл Копенгаген хотод болсон дээд хэмжээний уулзалтад 25 орны төр, засгийн тэргүүнүүд оролцов.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төв ихэр цамхагт болсон террорист халдлагын дараа болсон. Үүнтэй ч холбогдуулан олон улсын аюулгүй байдал, алан хядах ажиллагааны аюул, заналхийллийн эсрэг хамтран тэмцэх болон бүс нутгийн хөгжил, Транс-Евразийн төмөр замын асуудал, даяарчлал, хүний хөгжлийн эх сурвалж хамгаалан бэхжүүлэх зэрэг үндсэн асуудалд анхаарлаа ихээр хандуулж байсан юм.
5. Вьетнам. Ханой. 2004 оны аравдугаар сарын 7-9-нд Ханой хотноо Ази-Европын дээд хэмжээний ээлжит уулзалт болов. Тус уулзалтаар Европын холбооны 10 орон болон АСЕАН-ий гишүүн гурван орон элсэн орсноор гишүүн улсын тоо 39-д хүрч өргөжсөн нь энэ удаагийн уулзалтын гол үйл явдал байв.
6. Финлянд. Хелсинк. 2006 оны есдүгээр сарын 10-11-нд Хельсинк хотноо “АСЕМ-ын 10 жил: Глобаль сорилт, хамтын хариулт” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж, 1996 оноос зохион байгуулж ирсэн таван удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэв.
Хельсинк хотноо болсон АСЕМ-ын зургадугаар уулзалтын үеэр Монгол Улс АСЕМ-д нэгдсэн оржээ. Тухайн үед манай улсын хамт Энэтхэг, Пакистан улсууд мөн АСЕМ-д элсчээ.
7. БНХАУ. Бээжин. 2008 оны аравдугаар сарын 24-25-нд АСЕМ-ын дээд хэмжээний долдугаар уулзалт зохион байгуулагдаж, Европын холбооны 27, АСЕАН-ы 10, Европын комисс, АСЕАН-ий Нарийн бичгийн дарга нарын газар, БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг, Пакистан, Монгол зэрэг нийт 43 гишүүн орон, хоёр олон улсын байгууллага оролцсон.
Сануулахад Бээжин хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хятадын талын урилгаар анх удаа оролцсон билээ.
8. Бельги. Брюссель. 2010 оны аравдугаар сарын 4-5-нд Брюселль хотноо “Бүх нийтэд илүү сайн сайхан, сэтгэл өег, улам хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь” сэдвийн дор АСЕМ-ын дээд хэмжээний наймдугаар уулзалт болсон.
Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэл, харилцан үр ашигт суурилсан Ази, Европын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дэлхийн 48 орны төр, засгийн тэргүүнүүд цугларсан юм.
Тэд олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж, “Эдийн засаг, санхүүгийн засагдал”, “Тогтвортой хөгжил”, “Дэлхийн өмнө тулгамдсан асуудал”, “Иргэд хоорондын харилцаа” сэдвээр болох салбар хуралдаануудад оролцон, үг хэлж саналаа илэрхийлжээ.
Түүнчлэн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар АСЕМ-ын гишүүнээр элсэх тухай Австрали, ОХУ, Шинэ Зеланд улсуудын хүсэлтийг хэлэлцэж, албан ёсоор баталгаажуулсан.
9. Лаос. Вьентьян. Ази-Европын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 2012 оны арваннэгдүгээр сарын 5-6-нд Лаосын нийслэл Вьентьян хотод болж өнгөрсөн. Дээд хэмжээний уузалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн, АСЕАН-ий Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Холбооны зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч нар оролцсон юм.
Энэ АСЕМ-ын уулзалтын гол сэдэв нь олон улс ба бүс нутгийн хэмжээнд тулгамдаад буй асуудлууд болох хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, санхүү-эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигийг даван туулах, үндэстэн хоорондын нийгэм-соёлын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаарх АСЕМ-ын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага байв.
Лаост болсон дээд хэмжээний уулзалтаар Бангладеш, Норвеги, Швейцарь улс АСЕМ-д гишүүнээр элсэв.
Лаос нь Энэтхэг-Хятадын хойгт оршдог, зүүн өмнөд Азийн орон бөгөөд 6.7 сая хүн амтай. Мөн тус улс хүн амын 77 хувь нь өдрийн хоёр хүрэхгүй ам.долларын орлоготой нэн буурай хөгжилтэй орнуудын дунд оршдог байна. Тиймдээ ч энэ удаагийн форумыг тус улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.
10. Итали. Милан. Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт аравдугаар сарын 16-18-ны хооронд болж өнгөрсөн юм. Энэ удаагийн уулзалтад 43 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцсон. Гэхдээ Миланы уулзалт таагүй нөхцөлд болж өнгөрсөн. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, Украины асуудлаас үүдэн Европ Орост цуврал хориг авсан үед Ази-Европын уулзалт болсон юм.
Миланд болсонд уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, хүн амын нийгмийн хамгаалал, хүнсний тусгаар тогтнол, байгалийн баялгийн зохистой хэрэглээ, байгаль орчны асуудал, тогтвортой үйлдвэрлэл, энх тайван аюулгүй байдлын асуудал зэргийг хөндөн хэлэлцсэн байна.
Миланд болсон уулзалтын үеэр Казахстаныг гишүүн орноор нэмсэн. Энэ нь ч санамсаргүй биш аж. Учир нь тус улсын нутаг дэвсгэрээр дамжин Төв Азийн хилд ойртох бөгөөд тээврийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Миланд болсон дээд хэмжээний уулзалтын өөр нэгэн онцлог гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путины оролцоо байлаа. Учир нь Европ-Оросын харилцаа муудсан өнөө үед тэдний харилцаа сайжрах боломжтой эсэх нь олны анхаарлын төвд байсан юм. Энэ үеэр Европын олон орон Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг хүсч байгаагаа нуусангүй.