Өнгөрсөн сарын 20-ны өдөр энэ жилийн цорын ганц бүтэн нар хиртэлт болсон бол нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр сарны бүтэн хиртэлт болох гэж байна. Энэ удаагийн хиртэлт Улаанбаатарт маш сайн харагдах бөгөөд ойролцоогоор хоёр цаг гучин минут үргэлжлэх аж.
Бямба гаригийн орой 20:18 цагт сарны хиртэлт эхэлж 22:44 минутад дуусна
Бямба гаригийн орой 20:18 цагт сарны хиртэлт эхэлж 22:44 минутад дуусна. Сар, нар хоёрын хооронд дэлхий орох энэхүү үзэгдэл нар хиртэлтээс дутахааргүй ховорхон үзэгдлүүдийн нэг юм. Гэхдээ үүнийг харахын тулд та заавал нүд хамгаалах хэрэгсэл ашиглахгүйгээр энгийн нүдээр харж болно.
Сар хиртэлтийн үед манай гаригийн дагуул ихэвчлэн улаан өнгөтэй харагддаг бөгөөд үүний учир нь нарны гэрэл дэлхийн агаар мандлыг нэвтлэн өнгөрөхдөө цэнхэр туяагаа алддагтай холбоотой аж.
Тийм ч учраас “Цуст сар” гэж нэрлэх нь бий. Сар хиртэлтийг ажиглахад танд хэрэг болох зүйлс:
Дуран. Хэрвээ та сарны хиртэлтийг сонирхохыг хүсэж байгаа бол гэрээсээ эсвэл найз нөхдөөсөө нэг дуран аваад гадагш гараарай. Учир нь энгийн дурангийн тусламжтай та сарны өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж чадна.
Телескоп. Илүү өндөр нарийвчлалтайгаар сарны хиртэлтийг ажиглахыг хүссэн хүнд энэ төхөөрөмж яг тохирно. Дээрээс нь та зургийн аппаратаа телескоптойгоо холбоод гайхалтай зураг ч авч болох юм.
Хамгийн гол нь сарны хиртэлтийг ажиглахад танд ямар ч тусгай төхөөрөмж шаардлагагүйтэй адил зураг авахдаа ч гэсэн зүгээр гар утсаа ч ашигласан болно.
Харин төгсгөлд нь хэлэхэд камерын суурь, нэмэлт батарей, дүрс бичлэгийн камер, гар чийдэн, халуун цай зэргээ авч явахаа битгий мартаарай.
Үүний дараа есдүгээр сарын 28-ны өдөр сар дахин бүтэн хиртэх юм байна. Хойд Америкт сарны хиртэлт нар мандахтай зэрэгцэн эхлэх бол Австрали, Шинэ Зеландад нар жаргахтай зэрэгцэх аж.