Дэлхий даяар хүмүүс элсний төлөө амиа өгч байна. Бетон зуурахад хамгийн их хэрэг болох байгалийн эх үүсвэр Марокко, Сингапур зэрэг хөгжиж байгаа орнууд нэн ялангуяа Энэтхэгт тун их хэрэгтэй.
ШИНЭ ЭНЭТХЭГИЙГ цогцлоохын тулд тэд гол мөрнийг ширгээж, газар тариаланг сүйтгэж байна
Гэрэл зурагчин Адам Фергусон, сэтгүүлч Винс Байсер нарын “Элсний төлөөх дайн” сурвалжлага энэ салбарт хүний амь гэдэг ямар үнэ цэнэгүй болсон уурхайчид алтны төлөө хэрхэн тэмцдэг шиг дүр зураг байгааг өгүүлжээ.
Фергусон өнгөрсөн сард Энэтхэгт долоо хоног ажиллаж Мумбай, Дели зэрэг хотуудад ажилласан байна. Гэхдээ тэрээр 2007-2010 оны хооронд тус улсад ажиллаж, амьдарч байсны хувьд элс олборлох ажлын тухай багахан ойлголттой болжээ.
Харин элсний уурхайд нөхцөл байдал ямар байдаг гэдгийг бараг мэддэггүй байсан учир дахин очиж, бүхнийг мэдэж авахыг хүссэн юм байна. “Мэдээж хэрэг бүтээн байгуулалтад бетон их хэмжээгээр хэрэгтэй, гэхдээ ШИНЭ ЭНЭТХЭГИЙГ цогцлоохын тулд тэд гол мөрнийг ширгээж, газар тариаланг сүйтгэж байна” гэжээ.
Жишээ нь Уттар Пардеш мужийн Гаутамбудхнагар хотод 5000 га талбайд “Спорт хот” гэх төсөл хэрэгжиж байгаа юм байна. Энэ бүс нь ашиглалтад ороход их хэмжээний оффис, орон сууц, их дэлгүүрүүд баригдах аж.
Гэхдээ энэ их бүтээн байгуулалтад их хэмжээний элс хэрэгтэй. Элсийг далай, тэнгисийн ёроол, голын голдрилоос олборлох бөгөөд ихэнх нь хууль бус. Мумбай хотын захад орших ийм нэгэн элс олборлох талбайд гадны орнуудаас дүрвэн ирсэн ажилчид өдрийн 16 ам. долларын төлөө ажиллаж байна.
Тэд 10 метрийн гүн усанд шумбаж төмөр хувингаа элсээр дүүргэх бөгөөд эрэг дээр үлдсэн бусад нь татаж гаргадаг аж. Энэ мэтээр ухсаар төд удалгүй шумбагчид ёроолд нь хүрч элс авч чадахааргүй гүн болдог.