Өнөөдөр аутизмаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр. Дэлхий даяар 88 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй гэсэн судалгаа бий. Харин Монгол улсад хэчнээн хүүхэд ийм эмгэгтэй тухай судалгаа байдаггүй юм байна. Тэгвэл аутизмын эмгэг гэж юу ?
Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ.
Сүүлийн 10 гаруй жилд энэ өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж, судлагдаж буй сэтгэцийн эмгэг юм. Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай.
АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртөж байна. /Аутизмын олон улсын хуралд НҮБ-ын 90 гишүүн орон нэгдэж санал бодлоо солилцсон байна. 2013 он/.
Аутизм нь оюуны хомсдол, хэлгүй, дүлийдэл, Дауны хам шинжээс ялгаатай төдийгүй сэтгэцийн эмч хүүхдийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандаж эрт илрүүлэх шаардлагатай.
Хэдий чинээ эрт оношилно, төдий чинээ тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, хэл ярианых нь хөгжлийг засах боломжтой болдог байна. Тэгэхээр аль болох хэлд орохоос нь өмнө, хэл орж байхад нь оношлоод, орчинтойгоо харилцах харьцааг нь бий болгох нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Аутизмтай хүүхдүүд гадна талдаа бие бялдрын эрүүл бус, эсвэл бие бялдрын хувьд эв эрүүл мөртлөө хүнтэй харилцах харьцааг мэдэрч чаддаггүй байх зэрэг ялгаатай байдаг.
Урьдчилан сэргийлэлт:
- Гэр бүл төлөвлөлтийг зөв явуулж, эцэг эхчүүдэд мэдлэг олгож хүүхдүүдээ эрт оношлуулах
- Тусгай хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна эцэг эхийг нь ажлаас хөнгөвчлөх, нийгмийн халамжийн бодлогоор дэмжих зэрэг төрийн бодлого боловсруулах
- Хүүхдийн сэтгэцийн эмчийг бэлтгэх, Дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчийн мэдлэгийг хүүхдийн чиглэлээр мэдлэгийг зузаатгах
- Энэ чиглэлэээр ажилладаг сэтгэл зүйч, зөвлөгөө өгөх төв, асрах төвүүдийг төрөөс дэмжиж өгөх