Эдийн засгийн форумын "Мэдээллийн ёс зүй салбар" хуралдаан өндөрлөлөө. Хуралдааныг Олон улсын пресс клубуудын холбооны тэргүүн П.Баярмагнай хөтлөн явуулав. Тэрбээр Монголын талаарх мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд хэрхэн бичиж байгаа тухай судалгаа хийжээ. Гаднын хэвлэлүүдэд манай улсын талаар сард дунджаар 1000 гаруй мэдээлэл гарч байгаа бөгөөд ихэнх мэдээллийг гадаадын сэтгүүлчид өөрсдөө бичиж байна. Мөн манай улсаас гаднын агентлагуудад мэдээлэл өгөх гэрээгээр ажилладаг цөөн тооны хүн байдаг аж.
2013 оны гуравдугаар сарын байдлыг 2015 оны гуравдугаар сартай харьцуулан хэвлэл мэдээллийн салбарын мэдээлэл аль салбарыг хэрхэн хамарсан талаарх судалсан түүний мэдээллээс харахад:
Уул уурхай: | |
2013 он | 38 хувь |
2015 он | 47 хувь |
Улс төр: | |
2013 он | 12 хувь |
2015 он | 20 хувь |
Гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт: | |
2013 он | 17 хувь |
2015 он | 12 хувь |
Монгол Улсын талаарх дээрх гурван гол салбарын мэдээллийг гаднынхан илүүтэй сонирхдог бөгөөд үүн дээр батлан хамгаалах, соёл урлаг спорт, аялал жуулчлалын мэдээллийг түлхүү бичдэг байна.
Оюутолгойн ил уурхайн ил уурхайн ажил явж, далд уурхайн хөрөнгө оруулалтын ажил явахгүй байгаагийн гол шалтгааныг монголчууд биднээс болсон гэсэн санааг Ерөнхий сайд хэлснийг “Mongolian mining” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа онцлов. Тэрбээр уул уурхайн чиглэлээрх мэдээллийн эх сурвалж нэг талд, мэдээллийг зөв удирдах ажилдаа олон улсын байгууллагууд илүү туршлагатай ажилласан. Монгол Улсын Засгийн газар, РиоТинто компани хамтран ажиллаж байж харилцан бие биеийнхээ талаар сөрөг мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр маш их цацсан. Энэ байдлаас Монгол, хөрөнгө оруулагч адилхан хохирол амссан. Эцэст нь үүнийгээ ойлгож ямар нэг мэдэгдэл хийхдээ хоорондоо ярилцдаг болсон нь сайшаалтай. Монголын талаарх гадаадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэл, түүний өнгө аясыг ялангуяа төрийн байгууллагууд судалж, анализ хийдэг байгаасай гэв.
Гадаад хэргийн яаманд Монголыг гадаад ертөнцөд сурталчлах Гадаад мэдээлэл сурталчилгааны газар байгуулагджээ. Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж байгаа энэ үед улсынхаа нэр хүндийг өргөх, Монгол Улсын тухай мэдээллийг нэг сувгаар гаргаж байх зорилго бүхий бүтэц хэмээн тус яамны дэд сайд Н.Оюундарь ярив.
Мөн улс төр, эдийн засгйин чиглэлээр мэргэшсэн тоймчдыг бэлтгэх шаардлага байгааг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид онцоллоо. Тэрбээр:
-Сэтгүүлчид мэргэжлийн ёсзүйгээ умартаж шантааж хийдэг болсон тухай олон хүн шүүмжилдэг. Гэхдээ энэ салбарт ажилладаг 600 гаруй сэтгүүлч бүгд тийм биш ээ. Хэрэв хэн нэгэн сэтгүүлч шантааж хийсэн баримт байвал Та манай байгууллагад хандаарай. Бид зохих ёсны хариуцлага тооцно гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч нэг ч хүн хандаагүй гэлээ.
Гаднын хэвлэлүүдэд Монголын талаар таагүй мэдээлэл гарах нь нэмэгдсэнд төрийн байгууллагынхан эмзэглэж байгаа, энэ нь эргээд манай улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын орчинд т аагүй нөлөө үзүүлсэн тухай хэдэнтээ дурдсан. Харин олон улсын чиглэлийн мэргэжилтэн Ковер Монголиа компанийн ерөнхий захирал Б.Мөнхдөл, Монголын талаар таагүй мэдээлэл ихсэж буй нь гол асуудал биш. Мэдээлэл тэнцвэртэй байх нь чухал. Одоо Монголын талаар айдас эсвэл хөөрөл дээр тулгуурласан мэдээлэл цацагдаад байна хэмээв.
Энэ салбар хуралдааны үр дүнгийн талаар хурал удирдагчид өнөөдөр 15.30 цагт мэдээлэл хийнэ.