Тавантолгойн хэлэлцээр Чалкотой байгуулсан гэрээ болон тус компанид Монгол Улсын төлөх ёстой өрийн асуудлаас болж, гацаанд орж завсарлаад байсан. Өмнө нь энэ асуудлаар гурван шатны том хэлэлцээр хийгээд байсан бол өнөөдөр ХХААЯ-нд хоёр тал дөрөв дэх хэлэлцээрийг албан ёсоор хийж эхэллээ.
Энэ тухай М.Энхсайхан "Бид энэ хугацаанд гурван төрлийн санал хэлэлцээр Засгийн газрын түвшинд оруулах гээд ажиллаж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын тухай гэрээ, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой концессын гэрээ, хамтран ажиллах гэрээ юм.
Гэрээг хийх явцад нийтдээ 350 орчим асуудлын жагсаалт гаргаад, консорциумтай хэлэлцээр хийсэн. Үндсэндээ бүх асуудлаа тохиролцоо хийгээд нэг том асуудлаар гурав дахь шатны хэлэлцээр дээр завсарлага авсан.
Тодруулбал, Эрдэнэс таван толгой компаниас Чалкод тавьсан өр, Чалкогийн хүлээсэн үүргийг консорциум өөр дээрээ авах асуудал. Энэ хууль эрхзүйн ярвигтай асуудлыг илүү нарийн судалъя гэсэн үүднээс консорциум завсарлага авсан.
Өнөөдөр дөрөв дэх шатны хэлэлцээрээ хийж байна. Энэ хэлэлцээр маань эцсийн үр дүнд хүргэх байх гэж найдаж байна. Өнөөдөр албан ёсоор хэлэлцээрээ эхлээд үлдсэн нэг асуудал дээр манай тал, хөрөнгө оруулагч консорциумын тал их ойрхон саналтай байгаа.
Хараахан эцсийн шийдвэр гарч чадаагүй байна. Гэсэн хэдий ч энэ асуудлаа шийдэхийн хажуугаар гэрээний үг үсгийн сонголт, цэг таслал нарийн асуудал байдаг. Тэрэн дээр баг гаргаад ажиллаж байна.