“3 НАЙЗ: ЯАСАН БАЙХ НЬ УУ?” уран сайхны кино 4-р сарын 22-нд нээлтээ хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2015-04-03 14:40 GMT+8

Ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөөх хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, бүтэлгүй гурван найзын аз жаргал, адал явдлыг харуулсан “3 найз” олон ангит кино өнгөрсөн жилийн хавар стрессийг марттал хөгжөөж чадсан билээ. 

Хоёр ч үзэсгэлэнт бүсгүйг араасаа гүйлгэж чадсан, толгой сайтай Төгөлдөр, будлианы эзэн бүтэлгүй нэгэн ч бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй Санчир, хүүхэмсэг залуу Цэрэндалай нарын адал явдлыг бүх насны үзэгчид анги алгасалгүй шимтэн үзсэн гэхэд хилсдэхгүй. 

Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар “Гурван найз” олон ангит кино 2014 оны тэргүүлэгч контентуудын нэг болж чадсан байна. Кино дэлгэцнээ гарсан үе буюу 4-р сарын оргил цагийн дунджаар 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны турших хамгийн өндөр рейтинг авсан тохиолдол болжээ. Энэ нь ч үүднээс Монголын телевиз, контентын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсон юм.

Анх телевизийн олон ангит хувилбараар үзэгчдийн таашаалд нийцэж, цаашлаад бүрэн хэмжээний уран сайхны кино болсон олон бүтээл байдаг. Тухайлбал, 1998-2004 оныг хүртэл гарсан, эмэгтэйчүүдийн дуртай цувралуудын нэг гэгддэг “Их хотын хүсэл тачаал” буюу “Sex and the City” цуврал бүрэн хэмжээний уран сайхны кино болсон байдаг. Түүнчлэн өсвөр насныхны дуртай “Ханна Монтана”, “Лиззи Магуайер” цувралуудаас бүтээсэн уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. Мөн анимэйшн төрлийн “Симпсоныхон”, “Спонж Боб” цувралуудын бүрэн хэмжээний хувилбар бяцхан үзэгчдийн дуртай бүтээлүүдийн нэг байсан юм.

Тэгвэл дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмстэй хамтран “3 найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киногоор тун удахгүй үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болоод байна.

Өнгөрсөн жил хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийн тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар адал явдлуудтай учрахыг, “3 найз: Яасан байх нь уу?” гэдгийг энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд харуулах нь ээ. 

Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.

Киноны зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, кино зохиолч Ж.Оргил бичиж, найруулагчаар кино найруулагч Ч.Ганзориг ажиллажээ. Ийнхүү олон хүний бүрэлдэхүүнтэй жүжигчдийг баг бүрдүүлж, олон уран бүтээлчдийн хөлс хөдөлмөр шингэсэн уран сайхны киног бүтээхэд нийт 250 сая төгрөг зарцуулсан байна.

"Бид 4 - Үүрд Хамт" /3 Naiz OST/

 “3 найз: Яасан байх нь уу?” уран сайхны киноны ивээн тэтгэгчид:

Кино урлагийг дэмжигч Юнител групп

Амтат шарсан тахиа KFC-д л байдаг.

Өнгөрсөн хавар хит болсон цуврал кино хэрхэн бүрэн хэмжээний кино болсныг 4-р сарын 22-оос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү Синема кино театруудаар үзээрэй. Тэд энэ удаад таны тааварлаагүй, шинэ адал явдалтай учрах болно.  Нөхөрлөлийн түүх үргэлжилсээр ...

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ