УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан “мөнгө угаасан” талаарх баримтыг дэлгэлээ.
Тэрээр өнөөдөр энэ талаарх баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэлээ. Ерөнхий сайд асан, Оюутолгойн гэрээг хийсэн ажлын хэсгийг ахалсан Санжаагийн Баяртай холбоотой 7 үл хөдлөх хөрөнгийн зураг, баримтуудыг тэрээр хэвлэлийн хурлын эхэнд үзүүлсэн бөгөөд уг баримтыг Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн төрийн бус байгууллагын залуус цуглуулж нэгтгэснээ Г.Уянга гишүүний цахим хаяг руу илгээжээ. golomt.org хаягаар тэдэнтэй холбогдож болох юм байна.
Оюутолгойн гэрээ бол МАНАН-гийн үед байгуулагдсан, одоо МАНАН засаг барьж байна. 4.2 тэрбум долларыг үргэлжлүүлж авна, энэ гэрээг үргэлжлүүлнэ гэдэг зүйлийг МАНАН хийж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: “Энэ мэдээллийг хараад надад бол итгэл үнэмшил төрсөн. golomt.org сайтын залуусын олсон баримт болох долоон үл хөдлөх хөрөнгө нийтдээ 12 сая орчим доллар буюу 24-25 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ. Эдгээрийг Америкт эзэмшдэг тухай нилээн бодитой, эх сурвалжтай, баталгаатай мэдээллүүд явуулжээ.
Бодвол үүнийг намайг дэлгээсэй гэж хүссэн байх. Хоёрдугаарт, Ерөнхий сайд саяхан мэдэгдэл хийхдээ Оюутолгойд нэмж 4.2 тэрбум долларын зээл авахыг нь зөвшөөрч, далд уурхайн хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ гэсэн. Оюутолгойн гэрээ байгуулагдах энэ үе шат асар том авлигатай холбогдсон бол энэ гэрээ хүчингүй болох хангалттай үндэслэл байгаа.
Тэгэхээр Оюутолгой 4.2 тэрбум долларын зээл нэмж авна гэхээр үүний 34 хувь нь өр болж үлдэнэ гэсэн үг. Энэ бол их ноцтой зүйл. Анхныхаа өрнөөс өндийж чадаагүй, ашгаа хүртэж чадаагүй байна.
Нэмж өр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Оюутолгойн гэрээг цааш явуулахтай холбоотойгоор асуудлыг нарийн нягтлах шаардлагатай. Надад ирсэн мэдээллийг дэлгэж тавилаа. Та бүхэн цаашаа дамжуулна биз. Үүнийг Оюутолгойн гэрээтэй салшгүй холбоотой гэж бодож байгаа учраас та бүхэнд дэлгэлээ.
Холбогдох байгууллагууд байна, Монгол төр байна. Хэрвээ төртэй байгаа бол, төр ажиллаж байгаа бол энэ мэдээллийг цааш нь нягталж шалгах биз. Оюутолгойн гэрээ МАНАН-гийн үед байгуулагдсан, одоо МАНАН засаг барьж байна. 4.2 тэрбум доллар үргэлжлүүлж авна, гэрээг үргэлжлүүлэх ажлыг МАНАН хийж байна.
МАНАН-гийн засаг, МАНАН-гийн үед бий болсон энэ бүхнийг олон нийт, сэтгүүлчид та бүхэн анхааралдаа авна биз. Мэдээж албан тушаалтнууд бохир мөнгө угаахдаа хэзээ ч өөрөө гарын үсгээ зурдаггүй. Үүнийг бүгдээрээ юуны өмнө мэдэх ёстой.
Миний үүрэг бол үүнийг дэлгэх. Ийм тодорхой баримтуудыг цааш нь үргэлжлүүлж авч явах төрийн байгууллагуудаас ажлаа хийхийг шаардах хэрэгтэй. Би бол үүгээр үүргээ гүйцэтгэлээ гэж бодож байна.