-Coal Mongolia: 2015-аас мэдээлж байна-
Г.Батцэнгэл /Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал/:
-Хятадаар дамжин өнгөрөх өртөг зардал ямар үнэтэй байдаг вэ?
-Манай компанийн хувьд 2014 оны байдлаар нүүрсээ олборлоод баяжуулаад Монголын болон Хятадын замаар тээвэрлээд Тяньжины боомт хүргэхэд тонн тутамд 127 орчим ам.доллар зарцуулсан. Үүний 80 ам.доллар нь цэвэр тээвэр ложистикийн зардал. Хамгийн өндөр зардал эзэлж байгаа хэсэгтээ л хамгийн өндөр таналтыг хийж чадах, өртгөө бууруулах боломж байгаа гэж логикоор ойлгогдож байгаа. Энэ зардлыг бууруулахын тулд Монголын болон Хятадын талын төмөр замаа холбох ажлаа зохицуулчихвал 15-20 ам.доллараар өртөг буурах боломж байгаа. БНХАУ-ын дарга наймдугаар сард Монголд айлчлахдаа “Монголын нүүрс Хятадын замаар транзитаар тээвэрлэхдээ тус улсад үйлчилж буй тарифаас 40 хувийн хөнгөлөлт үзүүлнэ" гэдэг тохиролцоонд хүрсэн гэж би ойлгож байгаа. Хэрвээ хэрэгжээд эхэлбэл Энэтхэг, Солонгос гээд гуравдагч орон луу гарах нүүрсний үнэ Тяньжин хүртэл 50 ам.доллараар очих боломжтой. Ингэсэн тохиолдолд бид 40 ам.доллараар бууруулах боломжтой. Гэхдээ үүнийг бид биш улстөрчид шийдэх байх. Бүх юмыг улстөрчид л шийддэг юм чинь.
-Баяжуулах үйлдвэрийнхээ усны зарцуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Усны зарцуулалтыг хувьд хамгийн нарийн технологийг анхнаасаа ашигласан. Австралийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үйлдвэрт ашигласан усныхаа 95 хувийг эргүүлж хэрэглэдэг. 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хийж хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эргэн ашиглах хувийг 98 болгосон. Ус бол үнэхээр чандмань эрдэнэ учраас анхнаасаа ухамсарлаж ажилласан. Хуурай аргаар баяжуулах аргыг судлаж байгаа. Хуурай аргаар баяжуулахаар бүтээгдэхүүний гарц 10 хувиар буурчихдаг юм билээ. Коксжих нүүрсийг олон улсын стандартын дагуу нойтон аргаар баяжуулахаас өөр аргагүй тал бас бий.
-Монголын уул уурхайн салбарт нүүрсний компаниуд ашигтай ажиллах боломж байна уу?
-Мэдээж ашигтай ажиллахын тулд компаниуд өөрсдөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бизнес учраас эрдслээ үүрэх ёстой. Тээвэр ложистик ялангуяа транзит тээврийн асуудлыг хувийн хэвшил шийдэж чадахүй. Төр нь зохицуулагчийнхаа үүргээ гүйцэтгэж олон улсын гэрээ хэлэлцээрүүдээ олигтойхон хийж өгөх шаардлагатай. Хувийн хэвшил олигтой ажиллавал илүү тавтар авна, ажлын байр нэмэгдэнэ. Уул уурхайн төсөл дан ганц компани явуулах асуудал биш. Манай компанийн хувьд аваад үзэхэд өнгөрсөн 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2500 дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан. Сүүлийн таван жилд 2.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас хийсэн. Ингэж байж бүгд хамтдаа хөгжих ёстой. Эцсийн дүндээ хөрөнгө оруулагч компани хамгийн их эрсдэл хүлээж, хамгийн их ялыг үүрдэг.
-“Ухаа худаг” төсөл хөрөнгө оруулалтаа нөхсөн үү?
-“Ухаа худаг” төсөл 2008 онд эхэлсэн цагаасаа хойш улсын төсөвт 600 тэрбумын татвар төлсөн. Улсын төсвөөс нэг ч төгрөгний зардал гараагүй. Ухаа худагийн лицензийг 2006 онд олгосон. Арван жил өнгөрч байхад юун хөрөнгө оруулалтаа нөхөх манатай. Уул уурхай их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахын хэрээр зах зээлийн давалгааны циклээс шалтгаалж тэр хэмжээний эрсдэл дагаж явдаг. 30 жил байлаа ч хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа биш байж мэднэ.