Биеэ үнэлэгчийн замаар орж, эргээд нүгэлт амьдралаасаа ховхорч чадахгүй зөрчилдөж яваа эмгэнэлт хувь заяатай бүсгүйн тухай 1990-ээд онд гарсан “Бүсгүй завилгаа” киноноос үзээд бяцхан оюундаа тарчилж байснаа саналаа. Тэр үеэс л би жүжигчин МУГЖ У.Уранчимэгтэй анх “танилцсан” юм билээ.
Тухайн үед сонсдог байсан “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой” зэрэг дууг дуулдаг эгч дүү гурвын нэг байсныг хожим мэдсэн.
Хошин урлаг тайзан дээр дөнгөж амилж байсан Батзаяа, Туяагийн үед “Жан Сан Пу” гээд лаа үлээдэг хөл хүндтэй бүсгүйн дүрийг тодхон санаж байх юм.
Түүнээс хойш “Чи минийх” анхны моно драм, “Би эр хүнд хайртай”, “Шөнө дундын бүжиг”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” гээд нэрлэж барахгүй олон тайзны бүтээлд гол дүр бүтээж байсныг нь үзэгчийн суудлаас шимтэж суусан.
Сүүлд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” киногоор түүнтэй дахин “уулзсан”. Архинд живж, амьдралаа алдсан ч хүнлэг нандин чанараа чандалсан Цооёогийн дүр одоо болтол сэтгэлд хоногшчихож...
Өдгөө хүртэл энэ олон дүрээр л би жүжигчин У.Уранчимэгийг мэдэх юм. Тэгвэл бодит амьдралд тэрбээр аль нь бол? Энэ л асуултанд хөтлөгдөн “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэгийн эрэлд гарч дотоод сэтгэл рүү нь өнгийх гэж оролдлоо.
БИЕИЙН ГОО САЙХНЫГ ОЛОХ ХАМГИЙН ЭХНИЙ ХӨДӨЛМӨР ТАРХИ ТОЛГОЙГОО ЦЭГЦЛЭХ...
-Хэзээнээс та яг одоогийн “би”-гээ олов оо?
-Ер нь хүн өөрийнхөө “би”-г олтлоо их уддаг юм шиг ээ. Мундаг мэдрэмжтэй, онцгой хүмүүс нь өөрийгөө эрт гадарладаг байж болох юм. Хүн өөрийгөө эхлээд бүтэн ойлгох хэрэгтэй шүү дээ. Би чамайг ойлгохоос илүү өөрийгөө бүрэн цэгцэлж, таних нь чухал биз дээ. Яг энэ түвшинд хүрнэ гэдэг ховор байх аа. Би өмнө нь сонинд их олон ярилцлага өгчээ. Тэр бүхнээ хайчилбар болгон хадгалах хоббитой байж. Эргээд уншихаар зарим хэсэгт ичиж үхмээр зүйл ярьсан байдаг. Өнөөдөр бодох, маргааш ярих, өшөө 3-6 жилийн дараа сэтгэх үеийн өнцөг их өөр. Тэгэхээр өөрийнхөө үндсэн “би”-г олно гэдэг асар их цаг хугацаа зарцуулагдана. Тэр тусмаа уран бүтээлч хүн өөрөө шинэлэг, сонирхолтой, цаг үеэсээ хоцрохгүй байх ёстой. Үзэл бодол шинэ байж уран бүтээл дээр хоцрогдохгүй ажиллана. Миний нэг найз “Урлагийг хэзээ ч залуу нас, туршлагаар хийдэггүй” гэж хэлдэг юм. Энэ бол мэдрэмжээр хийдэг ажил. Одоо ярьж байгаа өнцөг олон жилийн дараа хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.

-Багадаа улаан хацартай, махлаг, бүрэг ичимтгий охин байсан гэсэн. Таны одоогийн төрх, араншинтай харьцуулахад ер наалдаж өгөхгүй юм.
-Би 80-н нас зооглож буй хоёр хөгшинтэй. Тэд мэдээж хүүхдүүдээ хамгийн сайн мэднэ. Ээж маань “Чи энэ мэргэжлийг сонгосноос хойш алга хөрвүүлчихсэн юм шиг их өөрчлөгдсөн. Миний мэдэх дунд охин бол төрсөн цагаас ухаан орох хүртлээ бүрэг ичимтгий ноомой нэгэн” гэж ярьдаг. “Шинэ жил болоход хүүхдүүд чихэр жимсэн дээр бужигнаж байхад ганцхан Чимгээ л юу ч болоогүй юм шиг нэг булан тохойд юу ч юм хийгээд суудаг байсан” гэж дурсдаг. Ээжийг гадагшаа гарахад эгч дүү нар дагаад л уйлдаг бол би уйлмар аядаж байснаа болиод маанаг аятай л үлддэг байсан гэдэг. Яг тэр багын онцлогоо дагаад ч тэр юм уу арван жилдээ бүрэг, дуугүй охин байсан. Тэгээд урлагийн амьдралд орж их өөрчлөгдсөн юм шиг байгаа юм. Тэгэхээр жүжигчний мэргэжил намайг их эвджээ гэсэн үг. Чиний ярьснаар гадаад үзэмжийн хувьд ч юм уу жингийн асуудал дээр бол үнэхээр 73 кг байсан. Бомбогор улаан хацартай учраас “Алимаа” гэдэг хочтой. Тэрэндээ дуртай биш. Тухай үед эмзэглүүлж байсан тэр хацар өнөөдөр алга байгаа биз. Миний жаахны зургийг хүмүүс хараад таньдаггүй.
-Та 73 кг жинтэй байсан гэлээ?
-Би турах гэж үнэндээ их зүдэрсэн. Жүжигчин О.Энхтуул бид хоёр өглөө болгон дасгал хийдэг байлаа. Театрын хоёр талаас гүйж ирээд л тасралтгүй хоёр цаг бүжгийн дасгал хийнэ. Бассейнд сэлнэ. Тэгээд ч нэмэргүй. Ер нь эмэгтэй хүний биеийн гоо сайхан бол асар урт хугацааны хөдөлмөр. Тэр дундаа хамгийн эхэнд хийх хөдөлмөр бол тархи толгойгоо цэгцлэх... Амархан аргаар турна гэж байхгүй. Эцсийн бодит үр дүн бол хөдөлмөр, биеийн тамир. Тэрийг ойлгох, мэдрэх... Түүнээс биш гурван өдөр дасгал хийчихээд жин дээр зогсож стресстээд байвал үр дүн гарахгүй. Хааяа саун, бассейнд явж байхдаа зарим хүнд хөндлөнгөөс энэ талаар хэлмээр л санагддаг. Гэвч үүнийг хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй учраас хэлээ хазаад өнгөрдөг.
-Таны биеэ авч яваа байдал, гаднах төрх наснаасаа залуухан харагддаг...
-Олон хүнээс энэ үгийг сонслоо. Гэхдээ хөөрөөд байдаггүй. Надаас илүү биеэ авч явдаг хүмүүс олон. 40 байтугай 50 нас гарчихсан хэрнээ бие нь тамирчин шиг мундаг хөгжсөн бүсгүйчүүд байна. Магад миний “урлагийн” гэсэн тодотгол, хүмүүсийн өмнө ил байгаа нь нөлөөлсөн байж болох юм. Түүнээс бус онцгойдоо биш л дээ. Манай аав, ээжийн ялангуяа аавын гень гэж боддог. Манай аав асар хөдөлмөрч, хөдөлгөөнтэй, зүгээр сууж чаддаггүй хөнгөн шингэн туранхай бор өвгөн байдаг. Тэгэхээр яаж ч харсан би аав л болж таарч байгаа юм. Гэхдээ урлаг гэдэг сайхан зүйлийн буян хишиг хэзээ ч дуусахгүй.
ҮЛДСЭН 20 ЖИЛЭЭ ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛД ЗОРИУЛМААР БАЙНА
-“Зүрхээр наадагч” киног үзээд залуу хүнээс дутахгүй тэр их эрч таны хаанаас оргилдог юм бэ гэж бодсон...
-Би дандаа залуучуудтай ажилладаг. Д.Ганцэцэг надаас арав дүү, А.Ганчимэг бүр жаахан дөнгөж 25 настай. Бусад залуус маань 25 нас хүрээгүй хүүхдүүд. Тэгэхээр би тэдэнтэй адил хурдтай байх хэрэгтэй. Би та нараас ахмад, би илүү туршлагатай гэсэн зан гаргаад байж болохгүй. Өнөө үед туршлага хоцрогдож эхэлж байна. Хурдтай, шинэлэг байж чадахгүй бол би тэднийхээ хөлд чирэгдэнэ. Хүссэн хүсээгүй би эрч хүчтэй байхаас өөр арга байхгүй. Яг үнэнийг хэлэхэд үзэгчид маань намайг киноны дүрээр мэддэг болохоос би чинь тайзны бүтээлд 22 жил үнэнч зүтгэсэн хүн шүү дээ. Миний эргэн тойрны дотны хүмүүс л үүнийг мэднэ. Учир нь академик түвшинд байгаа драмын урлаг өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн л урлаг.
-Таны хамгийн анхны бүтээл “Бүсгүй завилгаа” кино байсан санагдах юм...
-Тийм ээ, чи их сайн мэдэж байна. Миний хамгийн анхны кинонд тоглосон дүр. 1992-1993 онд хийсэн Дамбын Төрбатын зохиол тухайн үеийн хальсны кино байсан. Ямар азаар 20 гаруйхан настай тэр охиныг Ардын жүжигчин С.Сарантуяа эгч хөтөлж аваачаад тоглуулчихсан юм. Түүнээс хойш кинонд тоглоогүй. Тэгэхээр би өөрийгөө тодорхой хэмжээгээр золиослосон байгаа биз дээ. Бусад жүжигчин аль алиныг хослуулж байхад би цэвэр тайзан дээр хамаг цаг хугацаагаа өнгөрүүлсэн байна. Одоо бол дэлгэцийн уран бүтээлд бүх анхаарлаа хандуулж үлдсэн 20 жилээ тэнд зориулмаар байна. Драмын үзэгчид, намайг үзэхийг зорьдог бүх хүн үүнийг ойлгоорой, уучлаасай гэж хүсч байна.
-Энэ киноноос буруу замаар орсон бүсгүй хүн тэр хар нүхнээсээ хэрхэн гарах гэж тэмцэлдэж, зөрчилдөж, мухардаж байгааг үзээд маш их шаналж билээ. Цэл залуухнаараа тийм хүнд дүрд тоглосон гэхээр гайхалтай санагдаж байсан...
-Тухайн үед энэ кино сенсаац тарьж байсан. Яагаад гэвэл гол дүр нь биеэ үнэлэгч хүүхэн байсан болоод л тэр. Яг үнэнийг хэлэхэд би учраа мэдэхгүй байхдаа л тоглосон. Өөртөө байгаа тэр мэдрэмжээрээ л гэсэн үг. Мэдээж туслах найруулагчаар ажиллаж байсан С.Сарантуяа эгч заавар зөвлөгөө өгсөн.
БҮГДЭД ТААЛАГДАХЫГ ХИЧЭЭНЭ ГЭДЭГ ТЭНЭГ ХҮНИЙ ЗАН
-Та хатуу, зарчимч, хаттай юм шиг харагддаг...
-Тэр байдлаараа би зарим хүнд ад болдог. Энэ үнэхээр үзлийн муухай ааштай гэдэг ч юм уу. Манайхан чинь тухайн хүнийг мэдэхгүй байж элдвээр ярих дуртай. Би бол тэрэнд эмзэглэдэггүй. Янз бүрээр хэлүүлсээр байгаад тэр хат, хатуужлыг эрт авчихсан. Бүх хүнд таалагдахыг хичээнэ гэдэг тэнэг хүний зан.
-Дураараа, хаттай байдал чинь таныг цэвэр өөрөөрөө байлгадаг байх?
-Хүнийг хүн эвддэг. Өөрийхөөрөө байхаар шүүмжилнэ. Тэгэхээр бусдад таалагдахын тулд яахав? Багаа өмсч эхэлнэ биз дээ. Тэгээд манж зангаа гаргана. Гэтэл бид өдөр тутам тайзан дээр хүнийг үнэмшүүлэх урлаг хийж байна. Тэгчихээд амьдрал дээр бусдад таалагдах гэж дахиад л жүжиглэх хэрэг үү? Үгүй ээ, жүжиглэсээр би ядарч байна. Амьдрал дээр өөрийнхөөрөө байж амармаар байна. Хүн л юм чинь уурлана, хашгирна, гомдоно, цөхөрнө... Заавал бусдад ойлгогдох гэж хүчлэх шаардлага алга.
-Таны эрх дураараа ч гэмээр энэ аашийг хамгийн их хүлцдэг хүн?
-Намайг зуун хувь хүлээн зөвшөөрөөд энэ угаасаа л ийм ааштай, энэнд л би зохицож амьдрах ёстой гэдгээ ой тойндоо ортол ойлгосон хүн бол миний нөхөр. Намайг хүлцэж, миний сул талыг илүүтэй хайрлаж байна. Өөр надад юу хэрэгтэй юм.
-Сэтгэлд бугшсан зүйлээ гаргаж чадахгүй тарчлах үе байдаг уу?
-Хэчнээн нөөсөн ч гаргачихдаг. Төрөлхийн тавитваргүй зан байх шиг байна. Гэхдээ гаргатлаа жаахан барина. Чи түрүүн асуугаад байсан даа. Та яагаад насандаа ийм юм бэ гээд л... Магадгүй дотор байгаа бүхнээ байнга гаргадаг болохоор гоо сайханд хүртэл нөлөөлдөг байж болох юм. Би уйлмаар санагдвал хэн юу гэж бодох нь хамаагүй нүүрээ үрчийлгэж байгаад л уйлна. Түүнээс бусад шиг бариад л, маяглаад л, нөөгөөд л өөрийгөө зовоогоод байхгүй.
ӨӨРИЙГӨӨ ДУТУУ МЭТ МЭДРЭХ, БОДОЛД АВТАНА ГЭДЭГ МИНИЙ ХУВЬД ЭРТ
-Тэгэхээр бараг л стресстдэггүй байх аа?
-Стресстэнэ ээ. Драмын театрт байхдаа нэг өдөрт хүнд дүрүүдэд тасралтгүй хоёр, гурван цаг тоглоно. Тухайн үед “Хувьсал” продакшны гэрээт жүжигчнээр давхар ажиллаж байсан. Тасралтгүй таван цаг ажиллах үе гарна. Нэг өдөрт “Парисын дарь эхийн сүм”-ийн дараа “Би эр хүнд хайртай” жүжигт тоглох жишээтэй. Тэр үед стресст орох нь бий. Тэгсэн хэрнээ зарим тохиолдолд урт хугацааны депресст орчихсон явж байдаг. Тийм үед үнэхээр ажиллах сонирхолгүй болчихдог. Бараг бүтэн жил ажлаа хаях ч тохиолдол гарч байлаа.
-Шалтгаан нь юу байсан бэ?
-Зүгээр л гэнэт мэргэжилдээ дургүй болчихдог. Хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлнө л дөө. Би тэр үедээ маш ихээр өөрийгөө голдог. Энэ тухай ярихаар эмоц хөдлөөд байдаг юм аа...
-Зүгээрээ... Харин ч дотроо уудалж, гаргах ёстой юм биш үү?
-Бидэнтэй адил мэргэжил эзэмшсэн дэлхийн хүмүүс ажлаа хэрхэн хийдэг юм бол? Бродвэйд очно. Японд жүжиг үзнэ... Манай монголчууд юугаараа дутдаг юм бэ, мундаг байнашдээ гэх мэтээр өөрсдийгөө хөөргөдөг. Харин миний бодлоор бол “Үгүй. Тэгээд тийм л мундаг юм бол яагаад тэр дэлхийн уран бүтээлчид шиг потенциал, нөөц өө гаргаж чадахгүй байгаа юм?”... Энэ л бодлоос болж хаалт үүсгээд өөрийгөө голоод кодлочихдог. Яагаад би энэ мундаг жүжигчид шиг дуулж, бүжиглэж, жүжиглэж бүхнийг хийж чадахгүй байна. Яагаад манай урлаг ийм гацаанд орчихсон юм. Яагаад, яагаад, яагаад?... Тэгээд шууд гутрангуутаа “Би юу хийгээд байгаа юм бэ” гээд харьцуулж бодно. Дан ялангуяа “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмералдад тоглох үедээ тийм байдалд орсон. Бүтэн зургаан сар Японд ганцаараа байсан. Үздэг зүйл нь музикл, жүжиг... Түүнийг үзэх тусам шар гозойгоод би дарагдах гээд байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Магад манай мэргэжлийхэн Урнаа одоо юу сүртэй юм гэж шоолох байх даа...
/Видеог А.Ариунболд/
-Энэ ярианаас та өөртөө хэзээ ч ханахгүй мэт мэдрэмж надад төрж байна...
-Энийг ойлгодог нэг нь ч байна, ойлгохгүй хүн ч байна. Жишээ нь өнгөрсөн жил болсон Балхаа ахын концертод шинэ дуугаараа оролцсон. Тэнд өөрийгөө илүү хөгжимлөг талыг харуулах юмсан гэж бодсон. Тэгсэн би өөрийгөө маш муухайгаар мэдэрсэн. Надтай 25 нас хүрээгүй гурван охин бүжиглэсэн. Уранчимэг бол тэр охидын хурдыг гүйцчих л санаатай үзнэ. Гэтэл бэлтгэлийн явцад би өөрийгөө үнэхээр чирэгдэж байгаагаа мэдэрсэн. Үүнийг мэдрээд ирнэ гэдэг маш муу. Уран бүтээлч хүнд өөрийгөө голох мэдрэмж төрнө гэдэг эмгэнэл.
ХУДЛАА ИНЭЭХ, МАГТАХ... БОЛЖ Л ӨГВӨЛ ТЭГЖ ЭВДРЭХГҮЙ ЮМСАН
-Танд л төрсөн мэдрэмж юм болов уу. Хүмүүс бол авьяасыг тань бахдаад л өнгөрсөн байх...
-Өөрийгөө дутуу мэт мэдрэх, бодолд автана гэдэг миний хувьд эрт байна. Нөгөө талаар тэгж бодож байна гэдэг сайн. Ядаж л энэ жилдээ гүрийнэ шүү дээ. Өөртөө ханах ханахгүйн талаар ярихаар их муухай зүйл ярина. Чи хүн шүүмжлэхийг юу гэж боддог вэ. Дэмждэг үү дэмждэггүй юу?
-Шүүмжлэл зохих хэмжээгээр байх ёстой гэж боддог.
-Хүмүүс бие биедээ урам хайрлая, гоё энерги өгье гэж их ярьдаг. Тэр нь зөв. Гэтэл би эсрэгээрээ хатуугаас босдог хүн шиг байгаа юм. Тийм учраас шүүмжлэх дуртай. Заримдаа киног ямар ч контрол, шүүмжлэлгүйгээр үзэхийг зорьдог. Нэг мэдэхэд л шүүмжилчихсэн суудаг юм. Энэ нь мэргэжлийн өвчин байх аа. Аливааг шүүмжилнэ гэдэг тэр алдааг өөр дээрээ гаргахгүйн нэр гэж ойлгодог. Ардын жүжигчин Цэрэндагва ах “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг хүртэж яваарай” гэж үргэлж хэлдэг байж. Тухайн үед “Дандаа л хэлэх юм” гэж бодож байснаас ер ухдаггүй байсан. Магтаалд битгий сагсуураарай, шүүмжлэлийг дандаа өөртөө аваарай гэдгийг л ойлгуулах гэж хичээдэг байжээ. Шүүмжлэлийг бодож чадах юм бол эргээд өгөөж нь ирнэ гэсэн философи тэнд агуулагдаж байна. Хүмүүс маш их магтуулах дуртай болчихсон. Тэр тохиолдолд “Би бол магтаж чадахгүй ээ” гээд шууд хэлдэг. Худлаа инээх, магтах... Болж л өгвөл тэгж эвдрэхгүй юмсан.
-Аливаад шүүмжлэлтэй хандахаар өөрт хэцүү биш үү?
-Үгүй. Хамгийн инээдтэй нь стресс ирдэггүй байхгүй юу. Харин хэн нэгэн намайг шүүмжилвэл эхлээд өрвөлзөнө. Гэхдээ дотроо эсрэг бодол агуулна. Тэгээд ганцаараа байж “Яагаад энэ хүн намайг шүүмжлэв ээ” гээд бодно. Ганцаараа байхдаа хүн үнэн байдаг учраас би ганцаараа байх дуртай. Дээр нь хэн намайг шүүмжлээд байгаа нь чухал. Түүнээс амтай болгоны шүүмжийг аваад гэгээрсэн дүр эсгэдэг хүн би биш. Би чинь амбицтай хүн.
ҮСЭЭ ХАЙЧЛУУЛСНЫ ДАРАА А.ГАНЧИМЭГИЙН НУЛИМС НЬ ЦИЙЛЭГНЭЖ БАЙХАД БИ ТООХГҮЙ...
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонууд үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан гэж би боддог. Харин таны бодол?
-Жүжигчид маань хийж байгаадаа чин сэтгэлийг оршоож чадаж байгаад гол учир байна. Мөн эмэгтэй хүмүүс нэгдэхээрээ ямар хүчтэй баг болдгийг эндээс харж болно. Хор шар, тухайн үед төрсөн онцгүй мэдрэмжээрээ хүч авдаг хүүхнүүд байдаг даа. Магад бид гурав тийм юм болов уу. Бид сэтгэл зүрх, амь амьдралаа уран бүтээлдээ зориулж байна.
-Өмнө нь та нөхрийнхөө бүтээл дээр ажилладаг байсан бол сүүлийн кинонуудаа өөрөө найруулсан. Бүтээлүүд ч амжилт олсон. Харин нөхөр тань энэ амжилтыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг хамгийн их хурцалсан хүн миний нөхөр. Драмын театрт ажиллаж байхдаа би цалингаа гурван удаа хүнс татаад, дунд зэргийн хоолны газар ороод л дуусгачихдаг байсан. Харин машины бензин, хоолны мөнгөө нөхрөөсөө аваад 22 жил явчихаж. Ингэлээ гээд манай нөхөр маань надаас юу ч хүсч байгаагүй дуртай ажлаа л хий гэдэг байсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил надад энэ нь таалагдаагүй. Яагаад би ийм бага цалин аваад, хамаг мэдрэл, эд эсээрээ хохирох ёстой вэ гэж. Яг үнэндээ чөлөөт уран бүтээлчид ямар их хөлс, хүч, хөдөлмөр зарцуулдгийг мэддэггүй байсандаа өөрөөсөө ичдэг. Миний нөхөр “Хувьсал”-ыг 15 жил авч явсан. Одоо би үндсэн жилд нь аваад явъя. Тэрний дараагийн 15 жилд хоёр Ганаа авч явах биз.
-Хүн гэдэг утгаараа их муухайгаар хардаад байна л даа. Найруулсан кино нь амжилт олохоор нөхөр нь ямар байдалд орох бол гэдэг ч юм уу...
-Харин би залхуурдаг байсан байхгүй юу. Манай нөхөр “Урнаа хүмүүс зохиол бичээд л кино хийгээд байх юм. Чи оролдоод үзээч. Заавал сайн болох албагүй ш дээ” гэнэ. Гэтэл би мундаг сонгодог жүжигт тоглодог гээд сонсдоггүй байлаа. Одоо хэлснийг нь биелүүлээд эхлэхээр харин ч их дэмжиж байна. Ер нь Уранчимэгийн ард байгаа асаалттай танк бол Цоггэрэл гэдэг хүн шүү дээ.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Цооёогийн дүр үзэгчдийн хайрыг булаасан. Архинд орж, нийгмийн шаар шавхруу гэж адлагдсан ч өнөө үед хүнд ховордсон нандин чанар түүнд нуугдаж байдаг. Дүрийг ч та маш чадварлаг гаргаж чадсан.
-Баярлалаа.
-Үсээ хайчлуулж, амруугаа чихүүлдэг хэсэг дээр миний хувьд нулимсаа тэвчээгүй. Тэр хэсгийн зураг авалтыг хийхэд хэцүү байсан уу. Яагаад ч юм таны үсэнд их харамссан...
-Үсний хувьд надаас бусад хүн их эмзэглэсэн. Би өөрөө их сонин. Үсийг монтажгүйгээр бодитоор хайчилна гэхэд надад ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй. Үсэндээ харамсах, өөрийгөө өрөвдөх зэрэг сэтгэл хөдлөл төрөөгүй. Энэ бол миний ажил. Тэгээд юу ч болоогүй юм шиг явсан чинь миний эргэн тойрны хүмүүс ялангуяа Ганчимэгийн нулимс нь цийлэгнээд л, намайг уруу татаад л, бүгд дуугаа хураагаад л уур амьсгал сонин болгоод байсан. Манай операторууд намайг өрөвдлийн нүдээр харах жишээтэй. Гэтэл өнөөх нь бодож байгаа ч юм байхгүй. Зураг авалтын үеэр энэ мэт хөгжилтэй агшин их шүү .
ЯАГААД ЗАЛУУ, АВЬЯАСТАЙ, СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙ БҮТЭЭЛИЙГ ДУРТАЙ НЭГ НЬ ҮГҮЙСГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
-“Зүрхээр наадагч” киноны тухай асуудал үүсгээд байсан. Тэр юу болсон бэ?
-Би энэ тухай чамтай анх удаагаа ярьж байна. “Хувьсал” продакшн энэ асуудалд ам нээгээгүй. Ер нь чимээгүй байна гэдэг хамгийн сайн хариулт байдаг. Ярих шаардлагагүй учраас л бид чимээгүй байгаа юм. Нэг айлын дөрвөн хүүхдийн нэрийг “Зүрхээр наадагч” киноны дүрүүдэд нэр болгож өгсөн нь үнэн. “Хувьсал” продакшн Оюуны өмчийн дүрэм журмыг зөрчөөгүй. Хэзээ ч тэр хүний амьдралаар нь кино хийгээгүй. Хэрвээ буруутгаж байгаа бол энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Яагаад тийм залуу, авьяастай, сэтгэлтэй хүний хийсэн бүтээлийг дуртай нэг нь үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Би Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёроороо бахархдаг шүү. Цэл залуу насны энэ хүүхэд кино зохиол бичээд бие даасан уран бүтээл хийнэ гэдэг бахархмаар зүйл. Үеийнхэн дундаа байхгүй авьяастай, мэдрэмжтэй алт шиг хүүхэд гэж би боддог.
-“Хувьсал” продакшнаар сонин юутай вэ. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонссон?
-Юуны өмнө энд нэг зүйл онцлоход манай продакшн 15 жилийн түүхтэй гэдгийг мэддэг хүмүүс нь мэднэ, мэдэхгүй нь мэдэхгүй. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жил Урнаа хоёр Ганаатай нийлж уран бүтээл хийснээр үйл ажиллагаагаа явуулах болсон юм шиг зарим нэг үзэгч андуурч байж болно. Яг үнэндээ бол Цоггэрэл гэдэг хүн ганцаараа 13 жилийн турш “Хувьсал” продакшныг үүсгэн байгуулж уран бүтээл туурвиж ирсэн. Нийт тайзны 16 бүтээл, дэлгэцийн гурван бүтээлийн ард гарлаа. Харин бид залуу уран бүтээлчдээ төрүүлж, дэмжих зорилготой гурав дахь бүтээл болох “Тооцоогүй тоглоом” нэртэй уран сайхны киноны ажлыг дуусгалаа. Киноны нээлт ирэх сарын 8-нд болно.
ЖҮЖИГЧИН НАЙРУУЛАГЧ ХОЁР ЯАГААД НАЙЗЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ. ХҮН БИШ ЮМ УУ?
-Эмгэнэлтэй, хүнд дүрд орсны дараа тэр дүрээсээ гарч чадахгүй сэтгэлээр унах тохиолдол байдаг болов уу?
-Сонгодог жүжгүүдэд тоглоход тийм сэтгэгдэл төрдөг. Мэргэжлийн хүмүүс бидэнд та нар тэр дүрээсээ гарах хэрэгтэй, сэтгэлзүйн дасгал хийх ёстой гэж зөвлөдөг.
-Та сонгодог жүжгүүдэд маш олон дүр бүтээсэн...
-Бүтээсэн гэж битгий яриарай. Бүтээсэн гэхээр өөрөөсөө ичээд байдаг юм. Харин дүр дээр ажиллаж байсан. Ер нь бол мэргэжлийн комисс, Уран сайхны зөвлөл, Гэгээн муза наадмаас үнэхээр дүр бүтээжээ гэж тодорхойлсон хэдэн дүр бий. Бас хэт даруухан загнаад яахав.
-“Ажилласан” дүрүүдээс таны зан араншинтай дөхөж очсон нь аль вэ?
-Би эршүүд тал даа ш дээ. Чамд тэгж санагддаг уу?
-Тийм шүү.
-Сорогдогийн Жаргалсайханы “Бид эрчүүдийг хүснэ” жүжгийнхээ дүрийг хэлнэ. Ерөнхийдөө төстэй. Хүмүүс намайг их яриа хөөрөөтэй, хөгжилтэй гэж боддог байх. Ерөнхийдөө би дуугүй талдаа хүн. Үнэхээр сэтгэлээ онгойтол ярья гэсэн хүнтэйгээ л нээлттэй харилцана.
-Нэг саваагүй асуулт асуучих уу. Драмын театрт эмэгтэй жүжигчин гол дүр авахын тулд найруулагчтайгаа “найзалдаг”, бүр өвөрт нь ордог гэж сонссон. Энэ талаар юу хэлэх вэ?
-За чиний өмнө драмын театрт тасралтгүй 22 жил ажилласан хүн сууж байна. Би ийм юм харж байгаагүй. Хүн харсан юм аа л ярина. Хариулт хангалттай юу? Урлаг өөрөө арын хаалгагүй байдаг. Үзэгч бүгдийг шүүнэ. Нөгөө талаас жүжигчин найруулагч хоёр яагаад найзлаж болдоггүй юм. Хүн биш юм уу. Энэ найруулагчаас дүр авах гэж найзлаад байна гэж бусдад хэлүүлэхээс айх юм уу. Үгүй л дээ. Энэ балай бодлууд хүмүүсийн өөрөөрөө байх хандлагыг хааж байна. Өөрийгөө хүндлэх сэтгэлгүй унтаж хэвтэж байвал хохь нь шт. Би үнэндээ наад асуудлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Та өөрийгөө би ааштай, юунаас ч айдаггүй. Гэхдээ асар завгүй. Дээд зэргийн зохион байгуулалттай бүсгүй гэж тодорхойлсон байсан?
-Тийм. Энэ зарчим миний ааваас, гэр бүлээс угтай. Миний аав айлын 11 хүүхдийн 11 дэх хүү. 10 эгчтэй. Асар ажилсаг. Хэзээ ч гутландаа шороотой явж байгаагүй. Хэзээ ч зургаан цагаас хойш хоол идээгүй. Тэгэхээр бүх хэв маяг гэр бүлээс үүдэлтэй. Магад хөндлөнгийн хүмүүст ядаргаатай санагддаг байх. Хүссэн хүсээгүй би түүнийгээ мэдэрдэг. Би бас яагаад өөрт тавих өндөр шаардлагыг бусад хүнд тулгах ёстой юм гэж сүүлийн үед боддог болсон. Ингэж бодохоор харилцааны асуудалд би өдөр тутам суралцаад л байгаа биз дээ.
БУРХНААС ЧИ Л ОЙЛГО, БУСАД НЬ ОЙЛГОХОО ӨНГӨРСӨН ГЭЭД НАМАЙГ ТҮҮНД ӨГСӨН ЮМ ШИГ...
-Та өөртөө тавьдаг өндөр шаардлагаа охиндоо тавьж чаддаг уу?
-Охиноо өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг. Гэвч 100 хувь хүссэнээрээ байлгаж чадахгүй л байна. Хүний үр хүүхэд гэдэг шал өөр юм байна. Миний араншинг нөхөр мэддэг. Яаж ч харилцсан зөөлрүүлж хүлээн авдаг. Хөндлөнгийн хүн хараад энэ ямар дураараа юм гэж бодож магад. Гэхдээ дураараа зан гэдэг чинь өөр.
-Охин таны хүссэнээр байхгүй үед?
-Би хааяа өөрийгөө “Сайн ээж үү, муу ээж үү” гэж боддог. Урлаг гээд л ганцаараа ажилтай юм шиг худлаа царайлж явахдаа энэ охинд цаг зарцуулж чадсан болов уу гэж эргэцүүлдэг. Залуу насны ид завгүй үе байдаг даа. Тэр үед охиноо үнэхээр орхигдуулсан. Азаар эмээ, өвөө нь хажууд нь байсан. Одоо миний охин 19 настай. Охиноо хөндлөнгийн нүдээр харахад миний охин маш зөв хүүхэд. Ямар ч илүү дутуу маяг байхгүй. Яг байгаагаараа, сэргэлэн цовоо. Хамгийн гол нь их хүнлэг. Тиймээс охиндоо ээж, найз шиг нь байхыг хичээдэг.
-Ханийг бурханаас өгдөг гэдэг?
-Яг үнэн. Би энэ тал дээр их азтай хүн. Эхнэрээ магтсан хүн тэнэг болдог биз дээ. Тэрийг зөрчөөд магтахаас биш яахав. Энэ ийм хүн шүү. Чи л ойлго, бусад нь ойлгохоо өнгөрсөн гээд намайг түүнд өгсөн юм шиг... Хайраас илүү хамгийн чухал зүйл бол бие биедээ хүндэтгэлтэй хандах.
-Зарим хүн хайрыг олон жилийн явцад хариуцлага болж хувирдаг гэж тодорхойлох юм билээ?
-Бид хоёр 20 гаруй жил амьдарч байна. Би заримдаа нөхрөө хөндлөнгийн нүдээр хардаг юм. Ямар ч байсан одоогоор хайртай л юм билээ. Надаас өөр амьдрал үзсэн нь өөр өнцгөөр ярих л байх. Гэхдээ л мэдэхгүй. Миний хувьд хайртай гэдэг үгийг их хэрэглэдэг хүн биш. Дандаа үйлдэл, хандлагаараа л илэрхийлдэг гэх үү дээ.
-Амжилттай яваа хүний ард талд сайн хань байдаг гэдэг үнэн юм шиг...
-Жүжигчин хүний нөхөр байна гэдэг их л тэвчээр шаардана шүү. Янз бүрийн кино, жүжигт тоглоно, олон хүнтэй хамтарч ажиллана. Хэн хүн бүхний хүлээн зөвшөөрөөд байх ажил биш. Гэтэл өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд, өөрөө найруулаад, эхнэрээ өөр залуутай кинонд тоглуулаад байгаа хүнийг юу гэх үү? Сэтгэхүй нь маш чөлөөтэй, ардчилсан, тэгсэн хэрнээ гэр бүлд байх хэм хэмжээг яг таг барина. Үнэхээр гайхалтай. Энэ бол энгийн хүнээс ялгаатай урлагийн хүнд байдаг онцгой чанар.
-Нэг сайт дээр таныг амралтаа Италид өнгөрүүлэх “зуршилтай” гэж бичсэн байсан?
-Зуршил нь ч юу байхав дээ. Төрсөн охин дүү минь тэндэхийн иргэн. Италийн иргэншилтэй дуурийн дуучин хүн байдаг. Дүү дээрээ очно гэдэг гэртээ амарч байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор боломж л гарвал тийшээ явчихдаг байхгүй юу. Би чинь хоёр охин дүүтэй. Намайг хүмүүс эхээс гурвуулаа гэж бодоод байдаг би чинь наймуулаа шүү дээ.
ЗАЛУУ СЭЭТЭН ХАЯВАЛ ХАРИУ СЭЭТЭГНЭНЭ... ҮҮНД УЧИР БИЙ
-Машинаар салхи татуулан давхих тэр мэдрэмж?
-Би ерөнхийдөө тааруухан жолооч. Дүрэм ч зөрчдөггүй, хурдалдаг ч үгүй. Ахуйн талдаа би хуучинсаг хүн л дээ. Гэсэн хэрнээ паркад байдаг галзуу хулгана ч юм уу эрсдэлтэй юманд нугасгүй. Сая “Зүрхээр наадагч”-ийн зураг авалт дээр задгай бензтэй давхихад үнэхээр гоё мэдрэмж төрсөн шүү.
-Сайхан залуу зөрөөд өнгөрвөл?
-Харна.
-Яаж ч тайлбарласан ойлгохгүй зүтгэх үед?
-Дуугүй болно.
-Хүссэн үед хясах тэр мэдрэмж?
-Хэцүү. Магадгүй юмны хор гарна гэж байдаг даа. Тухайн үед эвгүй санагдаж таагүй болоод л хурдан тайвширна. Дараагийн гаргалгааг нь бодож эхэлнэ. Би аливаад үргэлж гуравдугаар хувилбарыг боддог. Энэ бол миний зарчим.
-Ертөнцийг хамгийн анх таньж байсан дурсамж?
-Надад их сонин мэдрэмж байдаг. Ээжийн минь нагац ах жүжигчин Галсанданзан гэж хүн байсан. Ах фото зурагт их дуртай... Тэгээд тухайн үед ах эгчтэй зогсоогоод миний зургийг дарах гэсэн би намдаад байж л дээ. Тэгээд паалантай шар түмпэн хөмрүүлж тавиад намайг дээр нь зогсоогоод зураг дарж байсан нь миний хамгийн анхны мэдрэмж юм билээ. Тэр үед 2-3 настай байсан байх.
-Бодолд дарагдсан үедээ өлгөж аваад л боддог хүүхэд насны жаргалтай дурсамж?
-Хоёр дүүтэйгээ гитараа бариад дуулж байсан үе санаанаас ер гардаггүй. Мөн наймдугаар ангид үндэсний хөгжим тоглоод анхны цалингаараа компот, талх аваад гэртээ харьж байснаа ер мартдаггүй юм.
-Байсхийгээд л шүүрч аваад өмсдөг хувцас?
-Бэлтгэлийн хувцас.
-Хамгийн сэтгэлд хоногшсон амт?
-Чамайг асуунгуут л зуслан дээр хийдэг байсан цуйвангийн амт санаанд орлоо. Би чинь есөн хүний цуйван хийдэг байлаа шт. Ил зуух тавьж байгаад л гурилаа хоёр талаас нь хайраад тачигнатал хэрчээд л... Есөн аяганд хийсний дараа өөрийнхөө хувийг тогоонд үлдээж хусамтай нь идээд л... Амт гэж хачин сайхан. /Инээв/
-Бороотой өдрүүд?
-Байгалийн чийг үнэртээд үнэхээр сайхан шүү. Харин сунжран ороход тийм ч дуртай биш. Гунигтай санагдаад байдаг юм. Бодролд орж байхад улам оруулах гээд зүтгэчихнэ.
-Тэсэлгүй инээд хүрвэл?
-Ёстой ямар ч хяналтгүй инээнэ. Хүмүүс намайг юу гэж харж байгаа бол би инээж байхдаа муухай харагдаж байгаа болов уу гэж бодох юм байхгүй авч өгнө.
-Ханийн тань хамгийн хайр хүргэдэг зүйл?
-Нүд. Манай хүн дэндүү гоё нүдтэй.
-Гудамжинд яг ижилхэн хувцастай хүн тааралдвал?
-Яах ч үгүй. Би яг энэ талаар бодож үзэж байсан. Магад бодоогүй байсан бол ичих байсан байх. Гэхдээ тийм байдалд орж байгаагүй.
-Бантах үедээ?
-Нэг бол дуугүй болж, эсвэл худлаа инээгээд л өнгөрөх байх даа.
-Хамгийн их нойр хугаслаж байсан зүйл?
-Уран бүтээл. Би өдрийн унтлагыг шөнө шиг хийдэг хүн. Өдөрт дор хаяж гурван цаг унтана. Шөнө би 10-аас дээш цаг унтаж ханамж авдаг. Харин зураг авалт эхлэхээр нойроо хугаслаж таарна.
-Хардах мэдрэмж?
-Надад ерөөсөө хар байдаггүй. Би нөхрийнхөө утсыг хэзээ ч шалгадаггүй. Утас нь дугарах үед ямар дугаараас залгаж байгааг харахгүйгээр аваачиж өгдөг. Энэ миний суусан ухамсар. Яагаад гэвэл би тэр хүний орон зайг хүндлэх эрхтэй. Тэртэй тэргүй надад хайртайг нь би мэднэ. Би итгэх ёстой. “Би унтлаа. Түлхүүрээ авч яваарай. Зүгээр гэдгээ мэдэгдээрэй л гэж хэлдэг”.
-Өглөө сэрээд хамгийн түрүүнд бодогддог зүйл?
-“Кофегоо ууя” гэж сэрдэг шт. Бид хоёрын өглөө хийдэг хамгийн эхний ажил бол ширээн дээр суугаад өөд өөдөөсөө харж кофе уух. Чиний асууснаар хамгийн түрүүнд бодогддог зүйл бол “Цогоо бассейндаа сэлчихээд кофегоо уугаасай” гэж боддог. Усанд сэлэх хооронд нь амжуулж унтчих санаатай байхгүй юу.
-Хамгийн түрүүнд сувгаа солиход хүргэдэг сэдэв?
-Улс төр.
-Залуу харц чулуудан сээтэн хаявал?
-Тухайн үеийн байдлаас болно. Ямар хандлага гаргаж байгаагаас шалтгаална. Би огт сээтгэнэхгүй гэж хэлэхгүй. Үүнд учир бий. Би одоо чамд “Хүүе яалаа гэж дээ, би тийм хүн биш” гэж хариулах уу.
-Сэтгэл засдаг амттан?
-Хар шоколад.
-Юунд ч юм бэ хайр хүрсэн үедээ?
-Бүх юманд л хайр хүрнэ. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс байдаг даа. Шал цэвэрлэлээ гэхэд яг л тэр шалын булан тохойг өөрийн юм шиг чин сэтгэлээсээ цэвэрлэж байгаа хүмүүст хайр хүрэх жишээтэй.