Энэ сарын 28-ны өдөр LG компани G4 ухаалаг утсаа танилцуулах гэж байна. Гэвч компани өөрсдийн Солонгос сайт дээр шинэхэн бүтээгдэхүүнийхээ тухай далан булчирхайг нь тоочжээ.
Сайтад бичсэнээр нэгдүгээрт арьсан гадаргуутай утасны батарей нь салдаг бөгөөд хэрэглэгч хэд хэдэн өнгөнөөс сонгож болно. Өндөр хурдтай 1.8 өрцтэй камерыг зарим нэг бүхнийг өөрөө тохируулахыг хүсдэг хэрэглэгчдэд зориулан “full manual” сонголттой байхаар бүтээх аж.
Түүнчлэн 5,5 инчийн Quad HD дэлгэц, 3000mAh батарей, microSD оролт гээд ер нь бараг хэрэгтэй байж болох бүхнийг дэлгэжээ. 1,8 өрцтэй гэдгийг илүү энгийнээр тайлбарлавал өнөөдөр зах зээл дээр Samsung Galaxy S6 утаснаас өөр 1,9 өрцтэй ухаалаг утас байхгүй.
Тэгэхээр LG компанийн G4 утас бусадтай харьцуулахад чамгүй өндөр үзүүлэлттэй гарах нь.