Гэрийн тэжээмэл амьтны гэрэл зургийн үйлчилгээний талаар та өмнө нь сонсож байсан уу? Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй ч чөлөөт цагаараа нохойны зургийг авах хоббитой Т.Батбаяр хэмээх залуутай уулзаж ярилцлаа.
Тэрбээр 2006 оноос эхлэн зураг авч эхэлсэн бөгөөд өдгөө “Моли фото” гэрийн тэжээмэл амьтны гэрэл зургийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлдэг юм.
-Та “Моли фото” гэрийн тэжээмэл амьтны гэрэл зургийн үйлчилгээ гэсэн нүүр хуудсыг ажиллуулдаг. Энэ үйлчилгээнийхээ талаар сонирхуулахгүй юу?
-Би хүмүүст хайртай нохойных нь зургийг авч өгдөг юм. Мөн зарим үүлдрийн талаар сонирхуулах зорилгоор нүүр хуудсан дээрээ тавьдаг. Гэрийн тэжээмэл амьтныг хайрлах ёстой төдийгүй гэр бүлийн нэг хэсэг учраас зургийг нь дурсамжтайгаар авч хадгалах нь эзэндээ сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэг утгаар энэ үйлчилгээг явуулдаг. /Моли Фото гэрэл зургийн студийн фэйсбүүк хуудастай ЭНД дарж танилцана уу /
-Хөдөлвөл хөлс болсон өнөө үед үнэ төлбөргүй зураг авна гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүгээр ч барахгүй захиалагчийн гэрт эсвэл байгальд авахуулах боломжтой гэж байсан?
-Би бол мэргэжлийн зурагчин биш. Сонирхлынхоо хүрээнд л зураг авдаг. Бас амралтын өдрүүдэд нохойтойгоо ууланд алхах дуртай. Алхаж явахдаа бусдын нохойны зургийг авч өгдөг байсан юм. Улмаар нохойныхоо нэрээр нэрлэсэн нүүр хуудас нээж нохой сонирхогчдын группууд дээр “Зураг үнэгүй авахуулахыг хүсвэл бид хоёр амралтын өдрүүдээр Богд ууланд алхана, ирээрэй” гэсэн зар тавьж эхэлсэн. Ер нь бол нохойных нь зургийг эзэнд нь авч өгч, хадгалж үлдэхэд нь нэмэр болох зорилготой сайн дурын ажил гэж ойлгож болно.
Гадны оронд байдаг гэрийн тэжээмэл амьтны дагнасан гэрэл зургийн үйлчилгээ Монголд байгаасай гэж хүссэн юм. Ашиг гэхээсээ илүү ийм зураг авахуулах нь гоё байдаг гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн. Нохой богино настай амьтан. Эзнээс нь өөр хэн ч үгүй. Эзэн нь байгаа газрыг л гэрээ гэж боддог. Амьтан хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлана гэдэгт эргэлздэг.
-Фэйсбүүк хуудсаа хэзээ нээсэн бэ?
-Би Молигоо 2014 оны долоон сард гөлөг байхад нь худалдан авсан. Тэгээд нохойныхоо зургийг авсан эхэлсэн бөгөөд бусдын хайртай амьтдынх нь зургийг ч бас дурсамжтайгаар үлдээж өгье гэж бодсон. Эхлээд ажлын болон танилын хүрээгээрээ авч байгаад хуудсаа нээгээд интернэт орчинд энэ мэдээллээ түгээсэн. Хуудсаа нээгээд одоо бараг хагас жил гаран болох гэж байна.
-Нохойгоо танилцуулахгүй юу?
-Моли Лабрадор Ретривер үүлдрийнх. АНУ-д хамгийн нэр хүндтэй энэ нохойг манайхан хараагүй хүмүүсийн хөтөч гэдгээр нь сайн мэдэх байх. Найрсаг, хүнийг ойлгох, харилцах чадамж сайтай, амархан сурч боловсордог гээд давуу тал их. Гэр бүлийн эргэн тойронд өрнөж буй бяцхан зүйлийг ч хүлээн авах, мэдрэх чадвартай ноxой л доо. Бүх насны хүүхдүүд, гэрийн тэжээвэр амьтадтай маш сайн зохицдог. Зан чанарын хувьд өөлөx зүйлгүй маш гайхалтай ноxой.
-Амьтны зураг авахад тулгардаг бэрхшээл юу вэ?
-Сургуультай нохойны зураг авах их амархан. Харин хараахан сургаж амжаагүй, гөлгөн нохой хөдөлгөөн ихтэй учраас сарнилт үүсэх, хөшигний хурд өндөр тавих зэрэг тохиргооны асуудлаас болоод зураг чанаргүй гарах тохиолдол бий. Тиймээс амьтантай харилцах чадвараа сайжруулахыг шаарддаг. Зарим тохиолдолд зураг авч байх үед гараа хазуулах ч юм уу, бага сага хүндрэлүүд гарна. Гэхдээ би тэр бүгдийг тоодоггүй юм. Зураг л гоё гарах нь чухал шүү дээ.
-Ямар аппаратаар зургаа авдаг вэ?
-Nikon D7100. Хоёроос гурван дурангийн сонголттойгоор ашиглаж байна.
-Анх ямар аппарат ашиглаж байв?
-Nikon D40X гэж аппарат байсан. Англид сурч байхдаа авч байсан юм.
-Сайн зураг авахад төхөөрөмжөө сайтар судалсан байх нь чухал уу, эсвэл мэдрэмж үү?
-Миний бодлоор төхөөрөмжөө сайн судалсан байх хэрэгтэй. Ямар үед яаж зураг авдаг вэ гээд л. Тэгээд дараа нь мэдрэмжтэй байх хэрэгтэй болов уу. Сүүлийн үед зураг авахаас гадна боловсруулалт хийж сурах ур чадвар шаарддаг болчихсон байна.
-Манайд амьтны гэрэл зургийн студи байдаггүй байх. Цаашдаа сонирхлынхоо дагуу студитэй болъё гэж боддог уу?
-Яагаад болохгүй гэж? Боломж нь байвал өргөжүүлнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.