"Уншигчаас ирсэн захидал"
Миний бие АНУ-ын Виржиниа мужийг мэргэжлээ дээшлүүлж, сургуульд сурах зорилгоор одоогоос 7 жилийн өмнө зорьсон. АНУ-ын Виржиниа муж нь харьцангуй таруу байрладаг учраас машингүй хүн тэнд гишгэх газар үгүй. Энэ шалтгааны улмаас миний хийсэн хамгийн эхний ажил маань машин худалдаж авах байлаа.
Хэдийгээр сургалтын тэтгэлэг авсан ч мөнгөний асуудалтай, нөгөө талаар дөнгөж АНУ-д хөл тавьж байгаа учраас зээлээр машин авах боломжгүй байсан учраас хувь хүнээс хуучин машин авахаар боллоо.
Монгол Улсад хуучин машинийг хувь хүнээс авах нь эрсдэлтэй алхам байдаг бол АНУ-д харьцангуй бага эрсдэлтэй байдаг. Машины гэрчилгээн дээрх VIN number гэсэн дугаарыг тэмдэглэж аваад www.dmv.com хаягаар орон тухайн машин маань тухайн жилийн үзлэг, оношилгоогоо давсан эсэх, хэдэн хүний гар дамжсан, аваар осолд орж байсан эсэх, тэр ч байтугай ямар засвар үйлчилгээ хийлгэж байсан талаарх мэдээллийг авч болдог юм байна.
Зөвлөгөө авч нэлээд сайн шалгасны эцэст Corolla 2004 гэдэг машиныг худалдаж авлаа.
Дараа нь Виржиниа мужийн жолооны үнэмлэх авах шаардлагатай болсон бөгөөд өнөөх DMV гэдэг байгууллага дээр очиж тодруулахад Монгол Улсын жолооны үнэмлэхээ авчирч үзүүлээд шалгалтаа өгөөд тэнцвэл шууд $10 төлөөд жолооны үнэмлэхээ авч болно гэсэн хариуг өглөө.
Түүнээс гадна шалгалтандаа бэлдэхэд шаардлагатай номыг үнэгүй өгснөөс гадна жишээ тестийг онлайнаар үнэ төлбөргүй бөглөж болно шүү гэсэн таатай мэдээлэл өгсөн. Долоо хоногийн хугацаанд тестэндээ бэлдэж байгаад DMV дээр шалгалтаа өгөхөөр очтол миний жолооны үнэмлэхийг (одоогийн саарал биш шар өнгөтэй хуучин нь) хүлээн зөвшөөрсөнгүй.
Учир нь тэнд жолооны үнэмлэх гэж Англиар бичсэн нэг ч үг өгүүлбэр алга байдаг байна шүү (Франц, Монголоор бичсэн байдаг юм билээ). Ингээд би гэдэг хүн Вашингтон ДС орж Монгол Улсын элчин сайдын яаман дээр очиж баталгаатай орчуулга хийлгэж ирэхээс аргагүй боллоо.
Дашрамд дурдахад АНУ-ын цагдаа машиныг зогсоож шалгах үндэслэлтэй байх ёстой бөгөөд хэрэв дүрэм зөрчөөгүй, тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн бол зогсоох боломжгүй байдаг.
Энэ хооронд би жолооны үнэмлэхгүйгээр, дүрэм зөрчихгүйгээр машинаа бариад л яваад байгаа юм. Дашрамд дурдахад АНУ-ын цагдаа машиныг зогсоож шалгах үндэслэлтэй байх ёстой бөгөөд хэрэв дүрэм зөрчөөгүй, тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн бол зогсоох боломжгүй байдаг.
Баталгаат орчуулгаа авчирч өгөөд, нилээд сайн бэлдсэн болохоор шалгалтандаа шууд тэнцлээ. Тухайн өдөртөө 7 хоногийн хугацаанд хүчинтэй цаасан жолооны үнэмлэх хэвлэж өгсөн бөгөөд 5 хоногийн дараа оюутны байрны шуудангийн хаягаар миний жолооны үнэмлэх ирэв. АНУ-д жолооны үнэмлэх бол иргэний үнэмлэхийн үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд банкны шилжүүлэг хийх, дэлгүүрээс пиво худалдаж авахад түүнийгээ үзүүлэхэд л хангалттай байдаг.
Жолоо барих эрх нь онооны системтэй байдаг юм билээ. Анх жолооны үнэмлэх авахад чамд 12 оноо ирэх ба дүрэм зөрчөөд авсан торгуулиа төлөхөөс гадна тухайн зөрчсөн дүрмийн хүнд эсвэл хөнгөнөөс хамааран онооноос чинь хасагддаг юм билээ.
Жишээ нь: Хурд хэтрүүлсэн бол 12 онооноос чинь 3 оноо нь шууд хасагдаж танд 9 оноо үлдэнэ, мөн $170 орчим мөнгөн торгууль та төлнө. (хэрэв хугацаандаа төлөхгүй бол шууд $340 болж хувирах учраас битгий хугацаа хоцроорой) Хэрэв 12 сарын дотор 12 оноогоо (24 сарын дотор 18 оноо) хасуулчихвал та жолоо барих эрхгүй болох бөгөөд мөнгөө төлж сургалтад хамрагдах шаардлагатай болно (авсан дүнгээс чинь хамаарч хэдэн оноо нэмэгдэх нь шийдэгддэг).
Нөгөө нэг ухаалаг зүйл нь чамд 12 сар тутамд 1 оноо автоматаар нэмэгдэж байдаг ба таны онооны үлдэгдэл нь өндөр байснаар таны зээлжих эрхэд эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл та өндөр оноотой бол таныг хариуцлагатай хүн хэмээн үнэлж байгаа систем юм.
АНУ-д жолоочийн хариуцлагын даатгалыг заавал хийлгэх ёстой байдаг ба даатгалгүй явж байгаад аваар осол гаргасан тохиолдолд жолоо барих эрхийг нь 90 хоног хүртэл хугацаагаар хасах хуультай байдаг.
Даатгал хийлгэх бол ердөө 10 минутын ажил www.geico.com (өөр олон компани байгаа) хаягаар ороод, шаардлагатай асуултуудад хариулаад, шаардлагатай мөнгийг нь төлөөд л миний цахим шуудангаар даатгалын бичиг баримт нь хүрээд ирнэ. Даатгалын хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө цахим шуудангаар мэдэгдэх хуудас ирж мэдээлдэг байна.
Хэсэг хугацааны дараа машинаа үзлэг, оношилгоонд оруулах шаардлагатай боллоо. АНУ-д 2 төрлийн үзлэгт ордог юм байна. Үүнд:
- Утаа нь хэвийн хэмжээндээ байна уу гэдгийг тогтооно
- Тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцоход бэлэн эсэхийг тогтооно.
Өөрөөр хэлбэл гэрлэн дохио, дуут дохио, их гэрэл, тормоз гэх мэт хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Энэ ч мөн адил маш хялбархан ажил. Өөрт хамгийн ойр байх авто засвар бүхий шатахуун түгээх станц (ихэнх шатахуун түгээх станц нь авто засвар, дугуй хийлэгч, авто угаалгатай байдаг) дээр очоод л үзлэгт орчихдог ба шаардлагатай үзлэгт орсон баримтыг газар дээр нь олгодог.
Мөн тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхийг шаардсан бичиг шуудангаар DMV-с ирсэн бөгөөд онлайнаар хэрхэн төлөх зааварчилгааг хавсаргасан байсан. Зааварчилгааг дагаад л онлайнаар татвараа төлчхөөд эргээд цахим шуудангаар татвар төлөгдсөн тухай баримт тэр даруй хүрээд ирнэ.
2013 онд сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд АНУ-д ажиллаж байгаад эх орондоо эргэн ирлээ.
Монголд ирээд машин авлаа. Хамгийн түрүүнд тулгарсан асуудал нь даатгал. Онлайнаар төлбөр тооцоогоо хийх боломжгүй байдаг ба заавал очиж төлбөрөө төлж даатгагдсан тухай баримтаа авдаг. Түгжрэл ихтэйг хэлэх үү нэлээд хугацаа зарцуулж байж хийлээ. Даатгал дуусаж байгаа эсэхийг сануулаагүй учраас би мартчихаж, нэг мэдсэн хугацаа нь дууссан юм байж, замын цагдаа ахад нэг сайн загнуулаад торгуулаад өнгөрлөө (харж үзээд намайг 20000 төгрөгөөр торгов).
Гурвалжингийн гүүрний баруун талд байдаг оношилгооны төв дээр өглөө 6.00 цагаас очлоо. Аймшигтай нь оройны 16.00 цагт нэг юм дууслаа.
Дараагийн асуудал татвар.
Цагдаа зогсоолоо. Татварын дэвтэр шалгах сарын аян явж байгаа гэнэ. Намайг татвараа төлөөгүй байгааг олж хараад торгочихлоо. Тэр замын цагдаад миний татвараа төлсөн эсэх ер нь ямар падлий байна. Надад татвар төлөх хугацааг минь мэдэгдээд, хугацаандаа би төлөөгүй бол намайг татварын газраас л торгодог баймаар юм.
1.Татвараа онлайнаар төлөх боломжгүй
2.Заавал татварын дэвтэр дээрээ бичилт хийлгэдэг.
Эхлээд Хан-Уул дүүрэг орлоо. Миний машин тэнд бүртгэлгүй байдаг юм байна. Хуучин хаягаараа очоод үз гэлээ (ирснээсээ хойш нүүсэн юм). Баянгол дүүрэг орлоо. Миний машин үнэхээр тэнд бүртгэлтэй байна.
Дүгнэлт: Тээврийн хэрэгслийн татвар нь хүнээ биш машинаа дагаж явдаг юм байна. Хэрэв тухайн хүн 2 тээврийн хэрэгсэлтэй, хаягаа сольсон байх юм бол 2 дүүрэг дээр очиж татвараа төлөх нээ. Татварын хөнгөлөлт авах хүмүүстэй зэрэгцсэн болоод тэр үү аймшигтай их дараалалтай байлаа. Бас л өчнөөн цаг, бухимдал зарцуулж байж нэг юм татвараа төллөө.
Мөн дараагийн асуудал оношилгоо.
Таньдаг найзаасаа их дараалалтай байдгийг сонсоод Гурвалжингийн гүүрний баруун талд байдаг оношилгооны төв дээр өглөө 6.00 цагаас очлоо. Аймшигтай нь оройны 16.00 цагт нэг юм дууслаа. Уул нь би татвараа төлж байгаагийн хувьд ажлын 1 өдрөө дараалалд зогсож өнгөрөөмөөргүй л байна. Уул нь мөнгийг нь хувь хүмүүст өгөөд оношилгоонд орчихдог байсан гэнэ гэхдээ 2013 оноос камержуулаад заавал оруулдаг болсон тухай жолооч нар хараал урсган ярьж байлаа.
Ингээд би Монголдоо машинаа барих эрх бүхий этгээд болж хувирлаа. Энэ жил даатгалын компани маань надад даатгал дууссан талаар мэдэгдэх болов уу, татварын газраас тэдний дотор татвараа өг гэж мэдэгдэх болов уу, татвараа онлайнаар төлөх боломжтой болох болов уу, оношилгооны газраа нэмэгдүүлсэн болов уу, хэдэн цагаас очиж дараалалд зогсох шаардлагатай бол, миний машин Хан-Уул руу шилжсэн болов уу гээд л түмэн асуулт надад байна.
Торгууль авсан эсэхээ онлайнаар хянадаг болсон, бэлнээр торгууль төлдөггүй болсон гэх мэт сайжруулалт хийгдээд явж байгаа. Баярлалаа. Гэхдээ цаашид хийх зүйл, иргэддээ илүү түргэн шуурхай үйлчлэх боломж байсаар байна шүү. Түүнээс гадна АНУ-ын жишээн дээр бичсэн онооны системийг яаралтай нэвтрүүлээч ээ. Дүрэм зөрчөөд л торгуулаад л яваад байдаг нөхдүүд дэндүү их байх юм аа. Тэднийг хариуцлагатай болгож өгөөч.