Үндэсний супер лигийн цуврал ярилцлагын энэ удаагийн зочин “Дундговь Альянс Тех Харцага” багийн ахлагч Батдоржийн Одбаяр. Тэрээр Инчёны Азийн наадмын дараа Австрали улсад суралцахаар явсан ч сургуулиасаа чөлөө авч, эх орондоо ирж багтаа эргэн нэгдсэн. Зургаан хожил, таван хожигдолтой түүнийг угтсан “Харцага” баг өнөөдөр Үндэсний супер лигийн финалд өрсөлдөгчөө хүлээж буй.
-"Танан гарьд"-"Хасын хүлэгүүд" багийн тооны харьцаа 3:2. Аль багтай финалд тоглохыг хүсч байна?
-Аль нь ч хамаагүй. Яагаад гэвэл өнгөрсөн жил финалд гарч ирж 4-0-ээр хожигдсон. Тамирчин хүнд хор шар байгаа болохоор бэлтгэлээ сайн хийгээд л байж байна. Даагаа нэхнэ. Сонгох эрх байхгүй. Аль хожсонтой нь аваргын төлөө сайхан тоглоно доо. Хожихын төлөө багаараа бүхий л хүчээ дайчилна даа.
-Финалыг хэрхэн төсөөлж байна?
-Финалд хаана хүрч зогсоно, тэр хүртэл явна даа. Дашрамд хэлэхэд "Харцага" багийн хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Та бүхний хөгжөөн дэмжлэг бидэнд маш их хүчийг оргилуулж өгдөг. Манай хөгжөөн дэмжигчдийг жүжигчин Цоомоо ахалдаг. Харцага багийг анхнаасаа дэмжиж ирсэн маш олон үнэнч хөгжөөн дэмжигчид байдагт тоглогчдын зүгээс талархаж явдаг. Финалд бид та бүхнийхээ тэр их итгэл найдварын төлөө бүхнээ дайчлах болно. Хоёр дасгалжуулагч, багийн эзэддээ баярлалаа. Одоо л бид бүх зүйлээ шавхаж тоглох ёстой. Одоо л бүх зүйл эхэлнэ дээ.
-Инчёны Азийн наадмын дараагаар Австрали улсыг зорьсон шүү дээ. Гэхдээ лигийн дундаас эргэн ирж багтаа нэгдсэн?
-Багийн эзэн Баясгалан ах минь Одгий ирээч гээд санал тавьсан. Багаа хүнд хэцүү үед орхиж явах шийдвэр гаргачихав уу, энэ багаас би олон зүйлийг сурч мэдсэн шүү дээ гэдэг бодол орж ирсэн. Чадах хэмжээнд тусалъя, дүү нартаа зааж зөвлөе, лиг дуусаад явах учраас дүү нар минь надгүйгээр тоглож чадна гэдэг итгэл төрүүлсэн нь дээр юм байна гэж бодоод эргэж ирсэн. Сургуулиасаа чөлөө аваад л хүрээд ирсэн.
-Сагсан бөмбөгийн карьерээ дуусгаад Австрали явах шийдвэр гаргахад хэцүү байсан уу?
-Миний хувьд сагсан бөмбөгийг бол хангалттай хэмжээнд тоглосон гэж бодсон учраас шийдвэр гаргахдаа эргэлзээгүй. Спортоо орхиод цаашид амьдрахын тулд надад боловсрол хэрэгтэй. 12 жил шахуу сагсан бөмбөг тоглож, ажил бэлтгэл гэж явсаар гэр бүлдээ анхаарах цаг бага байсан. Тийм болохоор эхнэр, охин хоёртоо цаг гаргаж хамт байхаар шийдсэн л дээ. Монголдоо буцаад ирэхэд баг минь, супер лиг минь бүх юм хэвэндээ байж л байх болохоор санаа зовох зүйл байгаагүй. Бүр Инчёны Азийн наадамд оролцохгүйгээр Австрали явахаар бэлдчихсэн байсан ш дээ.
-Яагаад. Магадгүй шигшээ багтаа хийх сүүлийн тоглолт гэж бодохоор харин ч тоглочихоод явъя гэж бодоогүй юу?
-Австралиас сургуулийн хариу ирчихсэн учраас нэг сарын өмнө очих хэрэгтэй гэж бодоод онгоцны билетээ захиалчихсан. Долоо хоногийн дараа нисэх гээд байж байсан. Гэтэл шигшээ багийн дасгалжуулагч Баярцогт "Чи мөд ирэхгүй. Нэг тоглочихоод явсан нь дээр" гээд Амараа багш бид гурав нэлээд ярилцсан л даа. Тэгээд билетээ буцаагаад л явахаа больсон.
-Гэр бүлийнх нь хүн дургүйцээгүй юу?
-"Тоглочихоод яваа. Очсон хойноо тоглодог байж гээд харамсвал яах юм бэ" гэсэн. Миний хувьд ч гэсэн тоглолтыг төсөөлөөд л байж сууж чадахгүй л байсан байх. Тэгээд бэлтгэлдээ хамрагдаад очиж тоглосон. Азийн шилдэг найман багийн нэгээр шалгараад л үнэхээр зөв шийдвэр гаргасан байсан.
-Миний хувьд Инчёны Азийн наадмыг сурвалжилсан. Эхнэр, охин хоёр нь Инчёны Азийн наадамд очиж дэмжсэн шүү дээ?
-Тийм ээ. Бид гурав Азийн наадам дуусаад тэндээсээ шууд Асвтралийг зорьсон. Манай эхнэрийг Батхишиг гэдэг. Бид хоёр нэг охинтой. 2005 онд эхнэртэйгээ танилцаад гэр бүл болоод 10 жил болж байна. Манай эхнэр СЭЗДС төгсөөд "MCS" группийн "Энержи ресурс" компанид ажилладаг байсан. Намайг их дэмжинэ, ар талд минь яах аргагүй түшиж тулж явсаар өнөөдрийг хүрсэн. Ажлын хажуугаар бэлтгэлээ хийх хэцүү шүү. Зургаа гээд ажлаа тараад түгжирч явсаар бэлтгэлдээ очно. Бэлтгэлээ 10 өнгөрч дуусаад гэртээ очиход 11, 12 цаг болчихсон, охин минь унтчихсан байдаг. Тэгээд хоолоо идээд л унтаад маргааш нь ажилдаа явдаг л зуршлаар олон жил явсан. Тийм болохоор эхнэртээ маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
-Австралид оччихоод сагсан бөмбөгийн багт тоглож байгаа мэдээлэл гарсан?
-Гэр бүлээрээ Сиднейд амьдарч байгаа. Олон жил сагсан бөмбөгтэй холбоотой явчихсан учраас шууд хаячихаж чадахгүй юм билээ. Тайванаа гээд найз минь холбож өгснөөр нэг багт тоглодог болсон. Мөн Сидней дэх Монголчуудын дундах “Nomads” лигийн “Ангуучид” гээд багт тоглож байгаа.
-Манай сайтаар дамжуулан багийнхаа тоглолтыг үзэж байгаа зургийг тань харсан. Хүний газарт хөндлөнгөөс багийнхаа тоглолтыг үзэх хэр байв?
-Хэцүү юм билээ. Эхний үед алдаанууд гараад л. Багийнхантайгаа интернэтээр, утсаар байнга холбогддог байсан. “Яагаад алдаа гаргав, багийн уур амьсгал хэр байна, шинэ тоглогч нар яаж байна, бэлтгэл, сэтгэл зүй нь хэр байна” гээд л асууна, ярилцана.
-"Хасын хүлэгүүд" багийн легионер Маркус Хэммондс “Харцага”-ын Б.Одбаярын өөдөөс тоглох хэцүү гэж ярьсан байсан. Энэ асуултыг эргүүлээд асуувал?
-Нас явж байгаа болохоор бүх тоглогчийн өөдөөс тоглох хэцүү байна. /инээв.сур/ Тав, зургаан жилийн өмнө байсан бол тоглогч нар дурдах байсан байх.
-Сагсан бөмбөгийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байна гэж дүгнэж байна?
-Ур чадвар сайн байгаа. Гэхдээ нуруулаг тоглогч алга. Таван номерт тоглох хүн ховор болчихоод байна. Доор тоглох өндөр тоглогч нар л дутагдаад байна. Намхан хүн хэчнээн тоглолттой байгаад ард нь хоёр өндөр хүн зогсчихоор яах юм. Бусдаар бол сайн байгаа.
-Цуврал ярилцлагын минь онцлог тоглогчдыг хувь хүн талаас нь илүү уншигчдад хүргэхийг зорьдог. Тийм болохоор сэдвээ жаахан өөрчилье. Б.Одбаяр багадаа л биерхүү хүүхэд байсан уу?
-Багадаа их хөдөлгөөнтэй, биерхүү хүүхэд байсан. Аймгийн төвд чөлөөт цагаа өнгөрөөх газар бараг л байхгүй. Арван жилд байхдаа анх сургуулийнхаа спартакиадад уртын харайлтаар оролцдог байсан. Гадаа гудамжинд л сагс тоглоно эсвэл сургуулийнхаа хашаанд л тоглоно. Сагсаар бол хичээллэдэггүй. Онц сурахгүй, дунд авчихгүй л явсаар сургуулиа төгссөн.
-ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг уул уурхайн ашиглалтын инженерээр төгссөн болохоор Одгий сурлагатай байх гэж бодсон юм?
-Би Хилийн цэргийн гаалийн ангид орохоор бэлдсэн ч хуваарь нь ирээгүй. Шалгалтаа өгтөл ШУТИС-д хуваарь авахаар болсон. ШУТИС-ийн КТМС-д орох боломж байсан ч ирээдүйтэй юм уу гээд уул уурхайг сонгосон л доо.
-Аав, ээж нь спортын хүн үү?
-Тийм. Ээж маань багш мэргэжилтэй. Залуудаа волейбол их тоглодог байсан болохоор өндөр шүү. Аав минь цэргийн мэргэжилтэй. Цана, дугуй, уулын спортоор хичээллэдэг хүн байсан. Ээж минь "Миний хүү нэг спортоор заавал хичээллэ. Хамгийн гол нь тууштай байгаарай" л гэдэг байсан.
-Сагсан бөмбөгийн “А” үсгийг заасан хүн нь “Төв ургац” багийн дасгалжуулагч байсан Д.Эрдэнэбаатар гэж байсан. “Генерал”-ууд багийн төвийн тоглогч байсан энэ хүний хараанд яаж өртөв?
-Сагсан бөмбөгийн ямар ч техникгүй л багштайгаа танилцсан. Улаанбаатараас багш шилжиж ирээд өндөр нуруутай сагсан бөмбөг тоглох хүсэлтэй хүүхдүүдийг шалгаруулсан. Тавдугаар ангид байхад Оргил гээд найз маань сагс тоглодог болохоороо хамт явъя гээд. Миний хувьд сагсын гудамжинд тоглохоос зааланд тоглож үзээгүй шахуу байсан ч очиж шалгуулсан.
-Шалгаруулалтанд тэнцэв үү?
-Эвсэл бол үнэндээ л хэцүү байсан. /инээв.сур/ Эрдэнэбаатар “Чамд ямар ч техник алга. Яахав тоглох хүсэлтэй юм байна. Шинээр баг бүрдүүлж байгаа түүнд ороод тогло” гэсэн. Миний өндөр тэр үед 1 метр 60 см байсан болохоор ангидаа төдийгүй үеийнхэн дундаа өндөр байсан. Өндөр хүн техникгүй болохоор бүр эвсэлгүй харагдана шүү дээ.
-Тэгээд хэр хугацаанд сайжирч техниктэй болж багшаасаа магтаал сонсч эхлэв?
-Жилийн дараанаас л. Зургаа, долдугаар ангиасаа эхлээд сургуулийнхаа аваргад тоглож эхэлсэн дээ. Аймгийн аваргад тогтмол эхний гурван байрт орж эхэлсэн. Өсвөрийн улсын мөнгөн медаль авч, шилдэг төвийн тоглогчийн шагнал авсан.
-ШУТИС тодруулбал “Шаркс” хэмээх баг лигийн тоглогчдыг өндөр төвшинд бэлтгэж сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. ШУТИС-ийн тэр олон эрэгтэй оюутнууд дундаас шалгарч хэзээ шигшээ багт нь багтав?
-ШУТИС нэгдүгээр курст заавал биеийн тамирын хичээл сонгох ёстой юм билээ. Хичээлээ сонголтоо хийгээд гарын үсэг зуруулах гээд очиход хоцорчихсон байсан. Амраа багштай таараад “Би сагс тоглодог. Энэ жил хичээлээ сонгочихмоор байна” гээд хэлсэн. Хаана тоглож байсан гээд асуухад аймагтаа болон улсад гаргасан амжилтаа хэлэхэд “Орой бэлтгэлтэй хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд л шигшээ багт бэлтгэлд хамрагдаж эхэлсэн.
-Шигшээ багт нь шууд орчихсон юм уу?
-Үгүй. Шигшээ багт 3-4 дүгээр курсын оюутнууд байсан. Шигшээ багт ороогүй ч хоёр сар бэлтгэлд хамрагдаад “Универсиад” наадамд оролцсон. Багийнхаа 13 билүү хамгийн сүүлийн тоглогч нь болохоор сэлгээнд суусан. Сэлгээнд сууна гэдэг муу зүйл биш. Харин ч хөндлөнгөөс тоглолтын туршлага хуримтлуулаад талбайд гарч сурсан зүйлээ төгс гүйцэтгэх ёстой. Сэлгээнд сууж туршлагатай ах нарынхаа тоглолтоос их зүйл сурсан. Манай баг оюутны лигээс алт, мөнгө, хүрэл медаль авч, гурван жил дарааллаад шилдэг тоглогчийн шагнал хүртсэн сайхан дурсамж бий.
- ШУТИС-ийн “Шаркс” баг 2003 онд дээд лигт дэвшин орсон жилээ туршлагатай багуудыг дараалан хожиж сенсааци дэгдээсэн гэдэг?
-11 дараалан хожиж шуугиан тарьсан юм. Өмнө нь туршлагатай тоглогч нар нэг баг болж 13 дараалан хожсон түүх байдаг. Гэхдээ оюутны лигээс дэвшсэн багийн хувьд одоо ч энэ амжилт рекорд хэвээр байгаа. Залуу тоглогч учраас туршлага бол дутсан ч бэлтгэлийг бол маш өндөр төвшинд хангаж орсон.
-Шигшээ багт хэзээ дуудагдсан бэ?
-2005 онд шигшээд дуудагдахад яагаад би гэж бодогдоод өөртөө итгээгүй. Уртнасан, Дамба багш хоёр тухайн үед шигшээг дасгалжуулж байсан. Бэлтгэлдээ очсоныхоо дараа л итгэсэн дээ. Лигийн тэмцээнд дандаа эсрэг тоглодог байсан тоглогч нартайгаа хамтраад бэлтгэл хийх гоё байсан. Түвшээ ах, Жавхаа ах, Оргил, Мэргэн, Ихээ гээд л дандаа шилдэг тоглогч нар. Анх удаа гадагшаа явж Макао улсад очиж тоглоод сайхан дурсамжууд үлдсэн дээ.
-Дээд лигт хөл тавьснаас дөрвөн жилийн дараа буюу 2007 онд үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн байх аа?
-Тийм ээ. Тэр жил хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон ч үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж их урам авсан. Харамсалтай нь гэмтэл бэртэл холуур намайг тойроогүй. 2006 онд өвдгөндөө гэмтэл авсан ч 2008 он хүртэл бэлтгэлээ хийгээд л тоглоод байсан. Гэтэл өвдөгний гэмтэл хүндэрч Солонгос улсад хагалгаанд орохоор болсон. Солонгост очоод зургийг нь авахуулахад “Маш аюултай гэмтэл байна. Яаж ийм байж тоглодог байсан юм” гээд л. Тухайн үед гэмтлийнхээ талаар гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн Пак багш бид хоёр л үүнийг мэдэж байсан.
-Пак гэж шигшээ багт ажиллаж байсан Солонгос дасгалжуулагчийг хэлж байна уу?
-Тийм ээ.
-Яагаад гэрийнхнээсээ нуусан гэж?
-Сэтгэлээр унасан л даа. Хагалгаанд ороход ч хүнд гэж хэлэхэд шууд цочролд орсон. Ид тоглох ёстой үе минь байдаг. Аз болоход хагалгаа минь амжилттай болсон. Хагалгаанд орсон хүнд үед минь Билгүүн, Өрнүүн хоёр эргэж ирдэг, сэтгэлийн дэм өгдөг байсан. Манай хоёр тухайн үед Солонгост тоглож байсан. Монголд ирээд нэг жил ажил хийхгүйгээр зөвхөн шөрмөсний үе хоорондын бэлтгэл хийж гам барьсан. Үеийн найзууд минь ажлаа хийгээд, сагсаа тоглоод л. Нэг жил надад дэндүү урт хугацаа байсан.
-Гэмтлээс эргэн ирээд "Харцага" багийг сонгосон шалтгаан юу байв?
-2010 онд анх багтаа орсон. Танангийн дасгалжуулагч Давхарбаяр багийн ахлагч, манай “Шарк”-аас талийгаач Ариунболд, Ганхөлөг, Нэмэхбаяр, Танангийн Уугаа орчихсон Харцага багт нэгдсэн байсан. Түүнээс хойш багтаа хүчин зүтгэж байна. Харцага баг минь цаанаа л нэг дотно уур амьсгал төрүүлдэг. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл үнэхээр сайхан.
Урт удаан жилийн түүхтэй, олон шилдэг тоглогчдыг эгнээнээсээ төрөн гаргасан баг учраас би багаасаа холдох дургүй. Их хэмжээний мөнгө аваад л нэг багт очиж нэг, хоёр жил тоглолоо ч би тэр багт өөрийн гэсэн толбо үлдээж чадахгүй шүү дээ.
Харцага багт анх найзуудаараа ороод тоглож байсан бол өнөөдөр би ахмад тоглогчийн нэг болчихлоо. Найзуудтайгаа сэтгэлийн хөөрлөөр тоглож байсан бол аварга болж туршлагажаад одоо бол дүү нартай туршлага хуваалцаад багтаа хүчин зүтгэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Австралиас зорьж ирсэн зорилго тань биелэх болтугай. Даагаа амжилттай нэхэж аварга болоорой гэж хүсэн ерөөе.
-Баярлалаа.