-Дурангийн шинжилгээ нь эрт үеийн хорт хавдар илрүүлдгийг мэдэх үү. Танд цээж хорсох, гулигах, хоол шингэхгүй байх зовиур илэрч л байвал заавал дурандуулаарай-
Сурвалжлагынхаа эхэнд уншигчдадаа гурван асуулт тавья.
-Танд цээж хорсох, гулигах, хоол шингэхгүй байх зовиур байдаг уу?
-Цээж хорсох үедээ содатай ус, сүү уудаг уу?
-Та урьдчилан сэргийлэх зорилгоор ходоод эсвэл бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэж байв уу?
Тэгвэл дээрх асуултууд танд хамааралтай, хариултыг нь мэдэхийг хүсч байгаа бол дараахь сурвалжлагыг заавал уншаарай.
Юуны өмнө П.Н.Шастины нэрэмжит Улсын III эмнэлгийн Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн эрхлэгч М.Энх-Өлзийтэй уулзаж ходоод гэдэсний өвчлөл болоод дурангийн оношлогоо, эмчилгээний талаар ярилцлаа.
М.ЭНХ-ӨЛЗИЙ: СОДАТАЙ УС, СҮҮ НЬ ЗОВИУРЫГ ТҮР НАМДААДАГ Ч ЭЦЭСТЭЭ УЛААН ХООЛОЙН ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЛИЙГ БИЙ БОЛГОДОГ
-Монголчуудын 80 хувь нь хелико бактеритай гэдэг?
-Ходоодны үрэвслийн гол шалтгаан бол Хеликобактери юм. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 хувь орчим, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувь нь энэхүү нянгаар халдварлагдсан байгааг судлаачид тогтоосон байдаг. Манай орны эрдэмтдийн судалгаагаар насанд хүрэгсдийн 74-82 хувь, өсвөр насны хүүхдүүдийн дунд 64 хувь нь хеликобактерийн халдвартай байна. Практик дээр халдвар өндөр байгаа нь их ажиглагддаг. Хеликобактери илрүүлэх олон төрлийн арга байдаг ба эдгээрийн дотроос хамгийн оновчтой шинжилгээний арга нь ходоодны дуранд суурилсан нян илрүүлэх шинжилгээ юм. Ходоодны салст хеликобактерийн халдвар авсан тохиолдолд ходоодны архаг үрэвсэл үүсэх улмаар ходоод дээд гэдэсний шархлаа, хавдар үүсэх магадлал өндөр. Гэхдээ халдварыг эрт илрүүлэх, төгс эмчлүүлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшил, зөв хооллолт, тухайн хүний дархлаа сайн байвал тэр болгон эмгэг болохгүй.
-Манай улс хоол боловсруулах эрхтний хавдрын өвчлөлөөр дэлхийд эхний байрт жагсдаг гэсэн. Энэ талаар?
-Манайд хоол боловсруулах эмгэгийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Тиймдээ ч дараахь судалгаанууд хийгдсэн байдаг. Нийт өвчлөлийн дотроос хамгийн түгээмэл нь зүрх судасны өвчин, хоёрдугаарт хоол боловсруулах замын эмгэг ордог. Үүн дотроо хүн амын нас баралтын дийлэнх шалтгаан нь хоол боловсруулах замын хавдар эзэлж байна. Тухайлбал, Глоб сангаас 2008 онд хийсэн судалгаагаар манай улс улаан хоолой хавдрын нас баралтаар нэгдүгээрт, хоол боловсруулах замын хавдрын нас баралтаар хоёрт жагсаж байна.
-Хоол боловсруулах замын хавдар их байгаагийн шалтгаан?
-Хеликобактериар халдварлагдсан хүмүүст ходоодны өмөнгөөр өвдөх магадлал 2-6 дахин их байдгийг тогтоосон байдаг. Манай иргэд урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагддаггүй, өвчнөө хүндэрсэн хойно нь оройтож ханддаг учраас эмчилгээ үр дүнгүй, нас баралт өндөр байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь өвчнөө эрт үед нь оношлуулж үр дүнтэй эмчилгээ хийлгэдэг учраас нас баралт бага байдаг. Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш сул байна гэсэн үг.
-Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн хувьд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Хоол боловсруулах эрхтний өвчний оношлогоо, эмчилгээнд уян дурангийн арга тэргүүлэх ач холбогдолтой.
Манай дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг хоол боловсруулах замын болон амьсгалын замын дурангийн оношлогоо, эмчилгээ гэсэн хоёр үндсэн нэгжээс бүрддэг. АУ-ны доктор, дэд профессор зөвлөх эмч, МУ-н тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр цолтой дөрвөн эмч, бакалавр зэрэгтэй, дурангийн мэргэшсэн дөрвөн сувилагчийн бүрэлдэхүүнтэй дурангийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бид улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушигны дурангийн оношилгоо, эмчилгээнээс гадна цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдэх шинжилгээ (ERCP), цөсний замын чулуу авах зэрэг дурангийн эмчилгээ хийдэг. Манай оронд сүүлийн жилүүдэд шинэ дэвшилтэт технологи бүхий орчин үеийн дурангийн тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, оношилгооны чанар эрс сайжирч хоол боловсруулах замын хавдрыг эрт үед нь оношлох боломж нэмэгдсэн. Хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн шалтгаан, үе шатыг тогтоох, хорт хавдар болон зарим өвчнийг эрт үед дурангийн аргаар илрүүлж эмчлэх болсон. Иймд цаашид дурангийн тусламж үйлчилгээг эмчилгээний чиглэл рүү илүү түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ХЕЛИКОБАКТЕРИ, ЗОХИСГҮЙ ХООЛЛОЛТ, ЗАМБАРААГҮЙ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮҮДЭН ХОДООДНЫ ӨВЧЛӨЛ ИХЭСЧ БАЙНА
-Хоол боловсруулах эмгэгийн улмаас өдөрт хэчнээн хүн хандаж байна?
-Манай тасаг жилд дунджаар 6000-7000 гаруй хүнд дурангийн оношилгоо, эмчилгээний тусламж үзүүлдэг. Үүний 90 гаруй хувь нь улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ эзэлдэг. Манай тасгаар үйлчлүүлэх хүний тоо олон, дараалал их. Тоног төхөөрөмж дутагдалтайгаас бид дурангаар өдөрт 30 гаруйхан хүнд л шинжилгээ хийдэг. Үнэндээ нэг дуранд орох ачаалал их тул эвдрэл саатал их гардаг. Иймээс дараалал буурах боломжгүй байгаа. Бид тоног төхөөрөмжөө сайжруулбал хүчин чадлын хувьд илүү хүчээр ажиллах боломжтой.
-Та өмнө нь ходоодны өвчний гол шалтгаан нь хеликобактери гэж хэлж байсан. Оношлогоо хийлгэсэн иргэдийн хэчнээн нь дээрх шалтгааны улмаас өвчилсөн байдаг вэ?
-2014 онд хийсэн судалгаагаар ходоод, дээд гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдсагдын дунд хеликобактерийн халдварын тархалт 65-69 хувьтай байгаа нь тогтоогдсон. Залуучуудын дунд ходоодны шархны улмаас цус алдан ирэх тохиолдол цөөнгүй байна. Мөн элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолойн судаснаас цус алдан ирэх тохиолдол ч элбэг байна.
-Дийлэнх нь хэдэн насныхан байдаг бол?
-Үйлчлүүлэгчийн хувьд залуу насныхан харьцангуй бага, 40-өөс дээш насныхан дийлэнх юм уу даа.
-Үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь өвдсөн шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ?
-Манайд хүнсний аюулгүй байдал үнэндээ алдагдсан. Дээр нь замбараагүй эмийн хэрэглээ их байна. Иргэд дур мэдэж эм уух нь нийтлэг үзэгдэл болжээ. Эдгээр нь ходоод өвчлөх шалтгаан болж байна. Мөн залуучуудын бэлэн хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээ их болсон. Амьдралын хэв маягтай холбоотойгоор хоолны дэглэм баримталдаггүй, замбараагүй хооллолт нь ходоод өвчлүүлэх нэг шалтгаан болж байна. Энэ шалтгаануудаас үүдэн ходоодны өвчлөл их байгаа юм.
ЦЭЭЖ ХОРСОЛТОД ХҮРГЭДЭГ ШАЛТГААНУУДЫН НЭГ БОЛ ХЕЛИКО БАКТЕРИ, УЛААН ХООЛОЙН ҮРЭВСЭЛ
-Эрүүл хүнс хэрэглээгүйн улмаас ходоодны хавдартай болсон тохиолдлоос жишээ татвал?
-Манайд оношлуулсан 19 настай хүүхэд ходоодны хавдартай болох нь тогтоогдсон юм. Тэр хүүхдийн өдөр тутмын хэрэглээ нь кола байсныг бидэнд хэлсэн. Түүний ходоодны нугалуур хэсэг битүү шархтай байсан бөгөөд эхний ээлжинд хавдар гэж сэжиглээгүй юм. Гэтэл шинжилгээ авахад хавдартай болох нь тогтоогдсон. Бас сүлжээний эмүүд байна. Удаан хугацаагаар, их хэмжээгээр уудаг учраас ходоод өвчлүүлэх нэг шалтгаан болж байна.
-Хүмүүсийн дунд цээж хорсох зовиур их байдаг. Энэ нь ходоод хэвийн бус байгааг илтгэх үү?
-Таргалалт, архидалт, тамхидалт, стресс, биеийн хэвтээ байрлал, эмийн замбараагүй хэрэглээ, хеликобактерийн улмаас улаан хоолойн доод хуниас сулран ходоодны хүчиллэг агууламж улаан хоолойн салстыг гэмтээн улаан хоолойн сөргөө өвчнийг үүсгэдэг. Энэ нь цээж хорсох, гулигах зовиураар илэрдэг. Сөргөө өвчний хүндрэл нь улаан хоолойн хавдраар өвчлөх нөхцлийг бүрдүүлнэ.
-Гурилан бүтээгдэхүүн идэхээр л цээж хорсдог гэдэг?
-Исгэгч бүхий гурилан бүтээгдэхүүн, исгэлэн жимс, хүнсний бүтээгдэхүүн нь цээж хорсолтыг нэмэгдүүлдэг. Ийм үед махан хоол идвэл хүчиллэг чанарыг бага зэрэг бууруулж өгнө.
-Цээж нь хорссон үед хүмүүс содатай ус, сүү уух мэтээр зовиурыг нь намдаадаг. Энэ хэр оновчтой арга вэ?
-Энэхүү аргууд цээж хорсох зовиурыг нь түр намдаадаг, ямар ч үр дүнгүй. Харин эмчид хандан дурангийн шинжилгээ хийлгээд содны оронд зөв эмээ сонгон цаг алдалгүй, зааврын дагуу уувал өвчнийг хүндрүүлэхгүй эдгээнэ шүү дээ.
45-ААС ДЭЭШ НАСНЫ ХҮМҮҮС ХОДООДНЫ ДУРАНД ЖИЛД НЭГ УДАА ОРОХ ШААРДЛАГАТАЙ
-Ер нь хэдээс дээш насны хүмүүс заавал дурандуулах шаардлагатай байдаг вэ?
-45-аас дээш насны хүмүүс ходоодны дуранд жилд нэг удаа, бүдүүн гэдэсний дуранд хоёр жилд нэг удаа орох шаардлагатай гэж үздэг. Харин ямар ч насны хүн цээж хорсох, аюулхай дээр цанхайх, хоол шингэхгүй, горойх гэх мэт хоол боловсруулах эрхтний талаас ямар нэг зовиур илэрч л байгаа бол зайлшгүй дурангийн шинжилгээ хийлгэх нь зүйтэй.
-Ходоодны өвчний хамгийн найдвартай нь дурангийн оношлогоо юу?
-Тийм ээ, хамгийн оновчтой оношлогоо нь ходоодны дуран. Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний салст бүрхэвчийн гэмтлийн байдал, байрлал, хэмжээг тогтоохоос гадна өөрчлөлттэй хэсгүүдээс шинжилгээ авч оношийг бүрэн тавих боломжтой. Сүүлийн үеийн дурангийн багажууд хоол боловсруулах замын эрхтний салстыг будаж хардаг технологи бүхий давуу талтай. Энэхүү аргаар ходоодны салстын гадаргуу дахь эмгэг, өөрчлөлт, түүний судасны бүтцийг илүү нарийвчлалтай харснаар улаан хоолой, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой юм.
-Дурангийн оношлогоонд хамрагдахад ямар үнэтэй байдаг вэ. Даатгалаас мөнгө төлдөг болов уу?
-Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үнэгүй оношлогоо хийдэг. Гэтэл дурангийн аппарат, багаж тоног төхөөрөмжийн үнэ, үйлчилгээ, ариутгалын зардал асар өндөр, харин эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүний дурангийн оношилгооны зардалд 25000 төгрөг төлдөг. Энэ зардлын зөрүүг харахад хэзээ ч шинээр тоног төхөөрөмжийн тоо, төрөл нэмэгдэхгүй, сэлбэгдэхгүй, хөгжихгүй гэсэн үг, тэр хирээрээ дараалал, чирэгдэл багасахгүй.
-Гадаадад дурангийн үзлэг, оношлогоо ямар үнэтэй байдаг вэ?
-Гадаадад өндөр өртөгтэй шинжилгээ, эмчилгээнд багтдаг. Манай иргэд зөвхөн оношилгоонд 500-2000 доллар төлдөг. Ингээд л бодохоор манай оношлогоо бүр үнэгүйдсэн байгаа юм. Тиймээс иргэд энэ оношлогооны үнэ цэнэ, ач холбогдлыг тэр бүр ойлгохгүй байна гэсэн үг.
ХОДООД ХЭРХЭН ДУРАНДДАГ ВЭ?
Магад дээрх ярилцлагыг уншаад та дурангийн оношлогоог хэрхэн хийдэг талаар сонирхож болох юм. Тэгвэл П.Н.Шастины нэрэмжит Улсын III Эмнэлгийн Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн эмч О.Цэвээндарийн ходоод гэдэсний дээд замын дурангийн шинжилгээг хэрхэн хийж байгаа бичлэгийг хүргэж байна. Өвчтөний хувьд амбулаторийн үзлэгээр “Нойр булчирхайн архаг үзэвсэлтэй байж болзошгүй” хэмээн оношлогджээ.
/Фото, видеог О.Сүхбат/
Энэхүү дурангийн оношлогоогоор салстын хатингаршил, улайлтууд, шарх, улаан хоолойн нарийсал, хортой, хоргүй хавдрууд, эрт үеийн хавдрууд илрүүлэх боломжтой аж.
ДУРАНДУУЛАХАД ЗОВИУР БАЙДАГ УУ?
Ходоод гэдсээ дурандуулах хүсэл, сонирхолтой ч биед зовиур илрэхээс та айж байна уу? Тэгвэл оношлогооны өмнө хэсгийн мэдээ алдуулалт хийдэг учраас ямар нэгэн зовиур байдаггүй талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III Эмнэлгийн Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн эмч О.Цэвээндарь ярьсан юм.
Харин тухайн хүний биеийн байдлаас огиулах нь янз бүр байдаг. Тэр үед амьсгалаа уртаар авах нь маш чухал аж.
ДУРАНГАА ХЭРХЭН АРИУТГАДАГ ВЭ?
Эмнэлгүүд дурангаа хэрхэн ариутгадаг талаар уншигчдаас бидэнд асуулт ирсэн юм. Үүний хариултыг Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн эмч О.Цэвээндарь эмчээс авлаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын III Эмнэлгийн Дурангийн оношлогоо, эмчилгээний тасгийн хувьд хоёр дурангийн төхөөрөмжтэй бөгөөд дараахь хоёр аргаар дурангаа ариутгадаг байна.
Нэгдүгээрт, тусгай ариутгалын уусмалуудын тусламжтайгаар таван дамжлагаар ариутгана.
Хоёрдугаарт, зориулалтын ариутгалын машинаар бактери, нянг устгадаг байна. Ариутгал хэрхэн хийж буйг дараахь бичлэгээс үзээрэй.
ХААНА ДУРАНГИЙН ОНОШЛОГОО ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Дурангийн оношлогоог Улсын клиникийн I, II, III эмнэлгүүд, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг. Мөн хувийн эмнэлгүүдэд 30,000-90,000 төгрөгийн үнэтэй оношилдог юм байна.
№ |
Эмнэлгүүд |
Үнэ |
Холбогдох утас |
1 |
Улаанбаатар Сонгдо |
Ходоодны дуран - 53000 төгрөг
Бүдүүн гэдэсний дуран - 67000 төгрөг /Туулганы эмтэйгээ 86000 төгрөг/
|
70111163 |
2 |
Гялс төв |
Ходоодны дуран - 40000 төгрөг |
457781 |
3 |
UB Hospital |
Ходоодны дуран - 50000 төгрөг |
70156938 |
4 |
Сөүл Сонгдо |
Ходоодны дуран - 30000 төгрөг
Бүдүүн гэдэсний дуран - 46500 төгрөг
|
75857077 |
5 |
Ачтан |
Ходоодны дуран - 40000 төгрөг,
Бүдүүн гэдэсний дуран - 55000 төгрөг
|
70009624 |
6 |
Интермэд |
Бүдүүн гэдэсний дуран - 90000 төгрөг /Унтуулгатай бол 60000 төгрөг нэмэгдэнэ/
Ходоодны дуран - 74100 төгрөг /Унтуулгатай бол 60000 төгрөг нэмэгдэнэ/
|
70000203 |
ДҮГНЭЛТ:
-Дурангийн шинжилгээ нь ходоод, улаан хоолойн өвчнийг илрүүлэх хамгийн найдвартай, оновчтой ганц оношлогоо.
-Дурангийн оношлогоогоор эрт үеийн хавдрыг илрүүлдэг. Иргэд хавдраас сэргийлж 45-аас дээш насанд жил бүр заавал дурандуулах хэрэгтэй.
-Цээж хорсох, гулигах, хоол шингэхгүй байх зовиур илэрмэгц эмчид хандаж дурандуулах шаардлагатай.
-Дурангийн оношлогоог Улсын клиникийн I, II, III эмнэлгүүд, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг.
-Улсын эмнэлэгт шинжилгээ төлбөргүй байдгаас дурангийн шинжилгээ үнэгүйдэж байна.
-Дэлхийн статистик мэдээллээр Монгол орон улаан хоолойн өмөнгөөр дэлхийд I байрт, ходоодны өмөнгийн тохиолдлоор II байрт орж байна.
-Цээж хорсолтод хүргэдэг шалтгаануудын нэг бол хелико бактери, улаан хоолойн үрэвсэл юм.
-Содатай ус, сүү нь зовиурыг түр намдаадаг ч эцэстээ улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдлийг бий болгодог.