Үнэндээ галт тэргээр аялах зугаатай, үйлчилгээний ажилтнууд нь эелдэг, сайхан ааштай, бас нэг шинэ мэдрэмж төрүүлсэн явдал байлаа. Өмнө нь яагаад энэ унаанд сууж байгаагүй гэдгээ бодоод олсонгүй.
Мэдээж хэрэг манай галт тэрэгний зам зөвхөн урагшаа, хойшоо чиглэлд явдаг, зарцуулах хугацаа их гээд учир дутагдалтай тал бий
Гэтэл 800 төгрөг төлөөд л Амгалан өртөө эсвэл Толгойт өртөө ороод буцаад микронд суугаад ирчихэд болохгүй зүйл үгүй байжээ. Ядахдаа л галт тэргэнд сууж явах ямар байдгийг мэдчих боломж өчнөөн л өнгөрсөн.
Харин одоо суугаад үзсэний дараа дахиад боломж л гармагц галт тэргээр аялахыг хүсэмжилж байна. Магадгүй энэ унаанд сууж үзээгүй хүн олон байдаг байх. Учир нь хоёр жилийн өмнө Монголын Төмөр зам давтагдсан тоогоор 3,75 сая зорчигч тээвэрлэж байсан бол энэ тоо өнгөрсөн жил 3,3 сая болж буурчээ.
Улсынхаа хүн амтай харьцуулаад үзвэл энэ тоо дэндүү бага. Жишээ нь 127 сая хүн амтай Япон улс 2013 онд давтагдсан тоогоор 22 тэрбум 670 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ тоонд метро оруулаагүй тооцсон гэдгийг санаарай.
Үүнийгээ ч дагаад тус улс энэ салбарт дэлхийн бусад орнуудаас тэргүүлдэг. Тиймдээ ч тэд хагас зууны тэртээ анхны суман галт тэргийг бүтээж эхэлсэн биз ээ. Мэдээж хэрэг манай галт тэрэгний зам зөвхөн урагшаа, хойшоо чиглэлд явдаг, зарцуулах хугацаа их гээд учир дутагдалтай тал бий.
Гэхдээ та яагаад зорилго болгоод галт тэргээр аялж болохгүй гэж. Заримдаа машин биш галт тэргийг сонгож болох шүү дээ. Учир нь галт тэрэг аюулгүй, байгаль орчинд ээлтэй зэрэг олон талаараа бусад тээврийн хэрэгслээс давуу.
Яг ямар давуу тал байгаа гэдгийг та доорх жагсаалтаас харна уу:
- Галт тэргэнд суухад заавал суудлын бүсээ чангалж, цонхоо хааж, компьютер, гар утсаа унтраах шаардлагагүй.
- Хамгийн тансаг үйлчилгээнийх нь хөлс онгоцны энгийн зэрэглэлээс хамаагүй хямд
|
Нийтийн |
Унтлагын |
Люкс |
Сайншанд |
8200 |
14600 |
43500 |
Замын-Үүд |
10600 |
18000 |
54700 |
Эрдэнэт |
7500 |
13600 |
41100 |
Сүхбаатар |
7000 |
13000 |
38500 |
*Энэ үнэ дээр цай, кофе, цагаан хэрэгсэл гээд 3000-5000 төгрөг нэмэгдэнэ
- Замын турш хот тосгод, байгалийн гоо сайхныг харж чадна
- Онгоцны буудал шиг удаан үргэлжлэх өндөр хяналт шалгалт байхгүй
- Суудал нь илүү тухтай /ихэвчлэн/
- Галт тэрэг байгаль орчныг бага бохирдуулдаг
- Онгоцтой харьцуулахад галт тэрэгнээс ялгарах нүүрс хүчлийн хий 29 дахин бага байдаг ажээ.
- Аюулгүй
- Галт тэрэгний буудал үндсэндээ хотын төвд байрладаг.
Агаарын тээвэр аюулгүйн түвшнээр олон тээврийн хэрэгслийн урд гарна. Гэхдээ нэгж аялалд амиа алдах магадлал хамгийн бага галт тэрэг ялагч болжээ.
Замын хүний хэлснээр галт тэрэгний машинист их хүнд ажил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж байсан. Хэдэн зуун километр газар сэгсчүүлэн, дуу чимээ ихтэй нөхцөлд ажилладаг болохоор тэгдэг биз.
Түрүүн дурдсанчлан сүүлийн хоёр жилийн судалгаагаар галт тэргээр аялагчдын тоо буурсан гэдгийг та санаж байгаа бол бид энэ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу. Магадгүй олон газар автозамаар холбогдсон ч гэсэн хааяа ч болов галт тэргээр аялах нь аюулгүй талаасаа ч тэр, эдийн засаг талаасаа ч тэр хэмнэлттэй аж.