2014 онд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн.
Үүний дагуу 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийжээ.
Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлага хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засч залруулж манай талаас өнгөрсөн сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн байна.
Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олголоо. Үүнд:
- Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-ууд,
- Үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн 4 компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах,
- Адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд “Хаан хүнс” ХХК-ийн адууны махан хөлдөөсөн бууз, баншыг экспортлох,
- Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрөл авчээ.
БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа.
Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ 2010 онд 3,01 кг байсан бол 2015 онд 3,23 кг болжээ.
Хонины махны импорт нь:
- 2011 онд 82,7 мян.тн
- 2012 онд 123,7 мян.тн
- 2013 онд 254,0 мян.тн болж нэмэгджээ.