Улаан бурхан өвчнөөр өвдсөн 13 хүний биеийн байдал хүндэвтэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улаан бурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 258 хүн эмчлүүлж байгаагаас 74 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Мөн эмчилгээ хийлгэж буй хүмүүсээс 33 нь эдгэрч гарсан байна.
Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт энэ өвчин бүртгэгдээд байгаа юм байна.