Андроид хэрэглэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Шууд дүрс дамжуулах аппликейшн Meerkat-ийн Андроидод зориулсан хувилбар тун удахгүй гарах бөгөөд та хүсвэл бета хувилбарт нь бүртгүүлж туршиж үзэх боломжтой аж.
Өмнө нь компани Андроидод зориулсан хувилбарыг нь хөгжүүлж байгаа тухай мэдэгдэж байсан ч анх удаа олон нийтэд нээлттэй бета хувилбарыг нь гаргаж байна.
Хэрвээ та хүсвэл энэ хаягаар орж бүртгүүлэн хэрэглэж болох бөгөөд Meerkat хэрэглэгчийн тоог хязгаарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн тэд бета хувилбарын асуудлаар тайлбар хийхээс татгалзжээ.
Meerkat болон үүнтэй ижил аппликейшн болох Twitter-ийн эзэмшдэг Periscope хоёулаа iOS-д суурилсан аппликейшнүүд билээ. Харин Андроид хувилбар гаргана гэдэг аль алинд нь ашигтай бөгөөд Periscope мөн шинэ хувилбар бүтээж байгаа тухай мэдэгдсэн ч хэзээ гэдгийг нь хэлсэнгүй.