“Wikileaks” веб сайтыг үндэслэгч Жулиан Ассанж бэлгийн хүчирхийллийн хэргээр Шведийн прокуроруудад байцаалт өгөхийг зөвшөөрчээ. Байцаалт Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд болно хэмээн Reuters мэдээллээ.
Шведийн хуулийнхан 2010 онд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэх үндэслэлээр Жулианжийн баривчлах тушаалыг гаргасан юм. Харин Ж.Ассанжийн зүгээс одоо ч гэсэн эл үндэслэлийг үгүйсгэж, өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байгаа.
Эквадорын Засгийн газраас улс төрийн орогнол олгосноос хойш Ассанж Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд хорогдож байгаа юм.
Түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр байцаахыг хүсдэг Шведэд шилжүүлэх шийдвэрийг Британийн шүүхээс гаргасан. Иймд Ассанж элчингийн байранд нуугдах болсон юм.Тэрээр өөрийг нь Шведэд шилжүүлэх шийдвэр нь түүнийг цааш нь АНУ-д шилжүүлэх зорилготой халхавч гэж үздэг. АНУ-ын эрх баригчид түүнийг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэргээр шүүхээр төлөвлөж байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters