Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-нд гарсан гал сумын нийт нутаг дэвсгэрийн 88-90 хувийг хамраад байна. Галыг унтраахаар нутгийн 320 гаруй иргэнээс гадна Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багануур дүүргийн Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.
Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Улсын онцгой комиссынхон өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 15.30 цагт тус суманд нисдэг тэргээр буух аж. Галын талаар тодруулахаар Түмэнцогт сумын Засаг дарга Б.Ганцогттой 15.00 цагт утсаар холбогдлоо.
-Галын байдал одоогоор ямар түвшинд байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгаас гал гарсан. Одоогийн байдлаар түймэр сумын төвд 1 км ойртоод байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтворгүй хуурай салхитай байгаа учир цурамнаас алдаж байгаа. Өнөөдөр салхигүй харьцангуй тогтуун байна, түймрийг цурамд оруулаад байна.
-Түймрийн улмаас хэдий хэмжээний хохирол гараад байгаа бол?
-Хохирлын хэмжээг тогтоох Ажлын хэсэг өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Урьдчилсан байдлаар 18 айл, 2000 гаруй толгой мал түймэрт өртсөн гэх мэдээлэл бий. Галд хүн өртөөгүй. Түймэр унтраахад 20 гаруй сая төгрөгийг зээл авч шатахуун, хүмүүсийн хоол хүнсэнд хэрэглээд байна. Энэ тухай Улсын онцгой комисст танилцуулах гэж байна.
-Түймэрт гэр, малаа алдсан айл өрхөд туслах хандивын аян өрнүүлж эхэлсэн гэж дууллаа?
-Улаанбаатар хот дахь Түмэнцогт сумын Нутгийн зөвлөлөөс хандивын аяныг өрнүүлж эхэлсэн. Гамшиг зовлон тохиолдсон энэ үед сайхан сэтгэлийн тусламж үзүүлэхийг монгол түмнээсээ хүсэж байна. Хандивыг Түмэнцогт Улаанбаатар дахь сумын нутгийн зөвлөлийн дансаар авах юм гэв.