Он гарсаар хилийн чанадад Монголын 33 иргэн, өнгөрөгч онд 86 иргэн амь насаа алдсан талаарх мэдээллийг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.
Түүний ярьж буйгаар 2014 онд л гэхэд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдож, 19 оронд 165 иргэн ял эдэлсэн байна.
Харин өнгөрсөн жилүүдэд харийн шоронгоос 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагджээ.
Түүнчлэн Чех улсад ял эдэлж байсан нэг, БНСУ-д ял эдэлж байсан хоёр, Казакстан улсад ял эдэлж байсан хоёр иргэнийг шилжүүлэн авах ажлыг Гадаад хэргийн яамнаас холбогдох яам, газруудтай хамтран зохион байгуулсан байна.
Одоогийн байдлаар гадаадын 13 оронд Монголын 103 иргэн ял эдэлж байгаа бөгөөд энэ онд багтаан БНХАУ-д ял эдэлж буй гурав, БНСУ-д ял эдэлж буй хоёр монгол иргэнийг ялтан шижлүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар төлөвлөж байгаа аж.