Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Н.Батаа гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Сүүлийн үед Монголчууд олноороо хулгай хийх болсон талаар тэрбээр онцолж хэллээ. Зөвхөн Хятадад гэхэд 171 иргэн хулгайн хэргээр саатуулагджээ.
“Эх орныхоо нэр нүүрийг огт бодохгүй байна. Зөвхөн хар амиа бодож шунхайн сэдлээр улс орныхоо нэр хүндийг уландаа гишгэж байна” гэдгийг тэрбээр хэлсэн.
2014 онд хилийн чанадад 186 иргэн нас барснаас:
- Өвчний улмаас-39
- Ослоор -15
- Золгүй тохиолдлоор -19
- Бусдын гарт-6
- Амиа хорлолт-7
2015 онд хилийн чанадад 33 иргэн нас барснаас
- Өвчний улмаас -16
- Ослын улмаас-8
- Золгүй тохиолдлоор-6
- Бусдын гарт-3
Гадаадад гарчихаад хараа хяналтгүй болсон 16 хүүхдийг эх оронд нь авчирсан байна.2011 онд Хятад улс руу аав, ээжийнхээ хамт явсан ч тэдэндээ хаягдсан нэгэн хүүг эх оронд нь авчирч эмээд нь хүлээлгэж өгсөн талаар ярилаа. Аав, ээж нь хоёулаа архинд орж хүүхдээ Хятад иргэнд үлдээгээд явсан аж. Ээж нь архины хордлогонд орж нас барж аав нь сураггүй алга болжээ. Дөрвөн настай үлдсэн хүүг зургаан нас хүрэхэд нь айлын эзэн Хятадын иргэн Монголын консулын газар ирсэн байна. “Хүүхдийн аав, ээж нь орхиод хоёр жил болж байна. Сургуульд орох нас нь болчихлоо. Монгол хүүхэд, бичиг баримтгүй учраас сургууль авахгүй байна яах вэ” гэж ирснээр хүүхдийн эмээг хайж Монголд авчирч өгчээ.
Сэтгүүлчдийн асуултанд Консулын газрын дарга Н.Батаа дараахь хариултыг өглөө.
-Хар тамхины хэргээр хэчнээн иргэн хилийн чанадад ял эдлэж байна вэ. Ялтан солилцоогоор яагаад хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг авчирдаг юм бэ?
-Өнөөдрийн байдлаар Хятадад 25 иргэн хар тамхины хэргээр хоригдож байна. Хонконг-7, Казахстан-4, ОХУ-1 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон. Нэгдүгээр сард Хятадад хоригдож байсан Эрдэнэчимэг гэж эмэгтэйг авчирсан. Эмчийн магадлагаа дүгнэлтээр ялаа үргэлжлүүлэн эдлэх боломжгүй учраас Монголын талд шилжүүлэхийг зөвшөөрсөн. 2015 онд шилжүүлэх авах хүсэлт тавьж буй Монгол эмэгтэйчүүдийн биеийн байдал муу байгаа. Мэдээж харийн нутагт хоригдсноос эх орондоо ял эдэлнэ гэдэг газар тэнгэр шиг ялгаатай.
-Хятадын Эрээн хотод Монгол иргэд ойрхон ама алдсан хэрэг гарсан. Хэргийг шалгаж дууссан болов уу?
-Гуравдугаар сарын 17-нд Монголын иргэний амь насыг нь шунахайн сэдлээр хөнөөсөн байсан. Талийгаач Сүхбатын хувьд өөрийн болчимгүй явдлаас золгүй байдлаар болж зүрх нь хаагдсан. Ар гэрийнхэн нь бичлэгийг нь үзсэн. Энэ бүхнээс сэрэмжлүүлээд хэлэхэд гадаадад улс оронд өөрсдийн боломжгүй явдлаас болж амиа алдах тохиолдол олон гарч байгаа. Архитай холбоотой байна. Зургаан давхраас унаж нэг Монгол эмэгтэй нас барсан хэрэг гарсан талаар хэвлэлээр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Зочид буудалд манай улсын дөрвөн эмэгтэй шөнөжингөө пиво ууж, зодолдоод нэг нь цонхоор үсэрсэн байсан. Хоёрынх нь хувьд төрсөн эгч, дүү байх жишээтэй.