Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ.
Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх бөгөөд үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэх юм.
Гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох юм байна.