Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт гарсан байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрийн улмаас дээрх аймгуудын 10 гаруй сумдын хэмжээнд онцгой байдал үүсээд байгаа билээ.
Иймд Үндэсний шилдэг үйлдвэрүүд болох “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК-д нийгмийн хариуцлагаа ухамсарлан гамшигийн эсрэг нэгдлээ.
Уг компаниудын 2000-аад ажиллагсад нэг өдрийн цалин болох 50 гаруй сая төгрөгийн гал унтраах багаж хэрэгсэл болон талх, нарийн боов, жигнэмэг, гурил, мах, махан бүтээгдэхүүн, ус ундаа, эм тариа, бэлэн гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг сэтгэлийн дэм болгон өглөө.
Гамшигт нэрвэгдсэн аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн аврагчид, Зэвсэгт хүчний дайчид, гамшигийн голомтод ажиллаж буй нутгийн ард иргэд болон гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд хүлээлгэн өгч, тусламж үзүүлэх 17 хүний бүрэлдэхүүнтэй хүн хүч, эмнэлгийн ажилчдын баг, цуваа замдаа гарахад бэлэн боллоо.