“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж хандивын аянаас цугласан номоор есөн метр номон пирамид босгохоор болжээ.
Аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд 9 метр пирамид босгосоны дараа сургуулиудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ны сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, зохиолч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгджээ.
Аяны хүрээнд одоогоор 3000 гаруй ном цугларсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү аянд хувь хүнээр тогтохгүй албан байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна.