Тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд Германы компаниуд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. I улирлын байдлаар “Audi”, “BMW” болон “Mercedes-Benz” брэндүүд нийт 1.3 сая автомашин борлуулсан нь жилийн дүнгээрээ есөн хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Гэхдээ хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн ч мөн ширүүссээр байна. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид нь үнээ тогтмол хэмжээнд барихыг зорьдог. Энэ ч утгаараа борлуултаа өсгөхийн тулд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх стратеги баримталдаг байна.
Тухайлбал 10 жилийн хугацаанд АНУ дахь автомашины загварын тоо 26 хувиар өсч, 90 нэр төрөл болжээ. Гэхдээ энэхүү стратеги нь цаашид ашигтай байх нь эргэлзээтэй гэж салбарын шинжээчид дүгнэж байна. Ялангуяа бүтээгдэхүүнд доголдол илэрсэн тохиолдолд эргээд энэ олон нэр төрөл нь компанидаа дарамт болох өндөр эрсдэлтэй аж. Түүнчлэн хэтэрхий олон загвар нь хэрэглэгчдийн худалдан авах сонирхлыг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.