АН-ын 25 жилийн ойн хурал боллоо. Хурлыг нээн үг хэлсэн З.Энхболд “Фракцгүй Ардчилсан Нам” болно гэдгээ зарлав. Түүний энэ зорилго биелэх эсэхэд олон хүн эргэлзэж эхэлсэн юм. Иймд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй уулзахад түүнээс хамгийн түрүүнд уриалгынх нь талаар асуужээ.
Сонгодог фракц гэдэг нь мэргэжлийн фракц юм. Жишээ нь инженерүүдийн фракц байж болно. Тэд мэргэжлийнхээ салбарын бодлогыг тодорхойлон, тинк танк институтээ ажиллуулах юм.
Тэрээр “Энэ бол манай намын жирийн гишүүдийн өгсөн даалгавар. Фракцгүй байхаас өөр аргагүй. Төв хэсэгт байгаа энэ хуваагдал орон нутаг руу тархах гээд байгаагаас олон мянган гишүүний саналыг би дэмжсэн. Фракцын дарга нартай яриад АН гэдэг нэг л фракц байя гэж санал нэгдсэн” гэсэн юм.
Гэсэн ч түүний уриалга хэрэгжих боломжтой эсэх, энэ уриалга фракцын дарга нарын эрх ашгийг шууд хөндөж байгаа тул тэд ямар хариу үйлдэл үзүүлэв, тэдний эрх мэдэл, байр суурь ганхаж эхлэх үү, эсвэл намын даргын уриалга АН-ын 2016 оны сонгууль угтсан стратеги, сонгуулийн бэлтгэл ажлын эхлэл үү зэрэг асуултад хариулт авсан юм.
ДАРГА, БАЯЧУУД ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН НАМ БИШ ИРГЭН ТӨВТЭЙ ТОГТОЛЦОО ТААЛАГДСАН
УИХ-ын гишүүн Ж.Батзандан (Ардчилсан хүчний холбооны төлөөлөл)
Намын даргын зүгээс фракцгүй болох, улс төрийн намуудын үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид буцаан өгөх, намуудад тавьдаг шаардлагыг өндөрсгөе гэх мэт шинэ санаачилга гарч байна. Би аль алиныг нь дэмжинэ. Дарга, баячууд төвтэй улс төрийн нам биш иргэн төвтэй тогтолцоо их таалагдсан.
АН-ын одоогийн фракцууд эрүүл биш, явцуу эрх ашигтай. Иймд сонгодог фракцын тогтолцоо руу шилжих эсвэл бүр мөсөн татгалзах гэсэн хоёр зам л бий. 100 хувь фракцгүй болно гэхээсээ илүү сонгодог фракцын тогтолцоонд шилжихийг би хувьдаа дэмждэг. Сонгодог фракц гэдэг нь мэргэжлийн фракц юм. Жишээ нь инженерүүдийн фракц байж болно. Тэд мэргэжлийнхээ салбарын бодлогыг тодорхойлон, тинк танк институтээ ажиллуулах юм. Мөн тухайн салбарын яамаа удирддаг жишиг бий. Өөрөөр хэлбэл эрх ашгийн фракцаас мэргэжлийн фракц руу шилжих ёстой.
Намын гишүүд З.Энхболд даргын санаачилгыг нааштай хүлээж авсан. Миний хувьд өнөөдрийг хүртэл Ардчилсан хүчний холбоонд харьяалагдсан. Энэ холбоо Шонхор фракцыг дэмжин ажилласан. Намын даргын уриалгын дараа янз бүрийн бүлэг, фракцын хуралд очоогүй.
Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХАД ФРАКЦЫН ЗАРЧМААР АЖИЛЛААГҮЙ Ч АМЖИЛТАД ХҮРСЭН
УИХ-ын гишүүн М.Зоригт (МоАХ-ны төлөөлөл)
АН-ын өмнөх удирдлагууд намаа удирдахдаа фракцын дарга нартай тулж ажиллах зарчим баримталж байсан бол шинэ удирдлага өөр арга барил сонголоо. Фракцгүй нам болох уриалгыг би дэмжиж байна. Намын анхан шатны байгууллагууд энэ асуудлыг их удаан ярьсан ч одоо л ажил хэрэг болж байна. Улаанбаатар хотын хувьд байдал өөр. Шонхор хуралдлаа гэх мэт мэдээ гардаг. Харин орон нутгийн намын байгууллагуудад тийм фракц гэж байдаггүй. Тэр бүү хэл АН, ИЗНН-ынхан хамтрах нь олонтаа.
Фракцийн зохион байгуулалт хөрөнгө санхүү шаарддаг. Тэгэхээр тэр олон хүнийг нэгтгэн бүрдүүлээд, маллаад авч явсаар өдийг хүрсэн, хөрөнгө мөнгөө үрсэн хүмүүс бол тааламжтай хүлээж авахгүй нь тодорхой.
Бид саяхныг хүртэл фракцуудын харьцаанд тулгуурлан сайд нарыг томилдог байсан. Та нар мэднэ дээ. Үүнээс болоод ур чадваргүй, салбараа мэддэггүй сайд нар төрсөн. Харин Ч.Сайханбилэг сайдын засгийн газрыг эмхлэн байгуулахад фракцын зарчим үйлчлээгүй. Тэр энэ фракц гэлгүй бүлэг дээр задгай ярьж байгаад л сайд нараа томилсон. Тэгэхээр намын даргын уриалга хэдийнэ хэрэгжээд эхэлсэн. Угаасаа доороосоо гарсан санаачилга хэрэгжих нь амархан байдаг шүү дээ.
Фракцын зохион байгуулалт хөрөнгө санхүү шаарддаг. Тэгэхээр тэр олон хүнийг нэгтгэн бүрдүүлээд, маллаад авч явсаар өдийг хүрсэн, хөрөнгө мөнгөө үрсэн хүмүүс бол тааламжтай хүлээж авахгүй нь тодорхой. Юу гэж дуртай байхав. Гэхдээ олонх гишүүн фракцгүй байхыг дэмжсэн. УИХ дахь АН-ын бүлэг дээр энэ асуудлыг ярилцан санал хураахад нэг ч гишүүн эсрэг санал өгөөгүй. 100 хувь дэмжсэн. Ингэж санал нэгдсэн тохиолдол хамгийн сүүлд хэзээ билээ дээ, санахгүй л байна.
Нам гэлтгүй Монгол Улсаараа бид жалга дов, намынх эсвэл ТББ-ынх гэдгээрээ талцахаа, хуваагдахаа зогсоох хэрэгтэй. Одоо нийтээрээ энэ хэрэггүй гэдгийг сайн ойлголоо. Эвтэй бол хүчтэй гэдэг биз дээ. Бүгд нэг чигт харах ёстой. Түүнээс энэ уриалга сонгуультай холбоотой биш. Бусдад таалагдахын тулд хийж байгаа алхам биш. Амьдрал өөрөө шаардлаа.
-МоАХ задарсан гэж ойлгож болох уу?
-Монголын ардчилсан холбоо АН-аас ч өмнө байгуулагдсан. 1989 оноос эхлэлтэй байгууллага. Энэ байгууллага бол нийгэмд гүйцэтгэх үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ. Улс төрөөс гадна хийж хэрэгжүүлдэг олон ажил байдаг.
-Та хуульч, эмч гишүүдийн фракц байгуулагдахыг дэмжиж байна уу?
-Бас л явахгүй байх. Харин асуудлын эргэн тойронд түр бүлгүүд үүсч болно. Жишээ нь Таван толгойн асуудлаар байж болно. Нарийн өргөн царигийн асуудал яригдаж байхад Х.Баттулга гишүүн бид хоёр хэдийгээр нэг фракц байсан ч эсрэг байр суурьтай байсан.
АН ЯМАР Ч ФРАКЦГҮЙ БОЛЖ, НЭГДМЭЛ БОЛОХОД МАНАЙ САНААЧИЛГЫН ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛНО
УИХ-ын гишүүн Г.Батхүү (Монголын оюунлаг ардчилсан нийгэмлэгийг санаачилагч)
Бид юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээ маш нарийн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл өмнөх фракциудын хийсэн алдааг дахин давтахгүй.
Би фракцын төлөөлөл биш. Улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд үзэхээр төрийн ажилд улс төрийн фракцууд их төвөг учруулж байгаа нь ажиглагдсан. Улс төрийн байдлыг тогтворгүй болгож байгаа нь намууд доторх фракцаас үүдэлтэй. Эхэндээ хүмүүс үзэл бодлоороо нэгддэг байсан бол сүүлдээ албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх бүлэглэл болж хувирсан.
Зарим намууд фракцуудыг хүлээн зөвшөөрсөн. Фракцын дарга нар цуглаад төрийн бодлого тодорхойлдог болсон. Тэдний шийдвэрээр төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог, фракцаараа төрийн бүтцүүдийг хувааж авдаг боллоо. Энэ үнэхээр гунигтай. Үүнээс болж иргэд л хохирно. Намууд фракцгүй байх нь зүйтэй. Нам өөрөө нэг том улс төрийн хүчин, нэг фракц байх нь зөв. Түүнээс нам дотор хүчээ саармагжуулсан фракц байх ёсгүй. Зарим намуудын хувьд фракц нь нэртэйгээ, ил тод байдаг.
Харин зарим намуудынх далд байдаг атлаа томилгоо хийх болохоор илт төвөг учруулдаг. Бүр намын удирдлагынхаа дээр, төрийнхөө дээр нь гараад суучихсан тохиолдол ч байна. Фракцын даргын томилсон хүн намын, төрийн шалгууруудыг давахгүй байсан ч торохгүй дэвшээд явчихдаг. Гэтэл фракцын даргын сонголт дандаа зөв байхгүй. Иймд бид фракцгүй байх ёстой гэдэг санаачилга гаргасан. Одоогоор УИХ дахь АН-ын бүлгээс 10 гишүүн бидний санаачилгыг (А.Бакей, Л.Болд, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан), АН-ын ҮЗХ-ны 60 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан.
-Монголын оюунлаг ардчилсан нийгэмлэг гэдэг нэртэй шинэ фракц төрж байгаа юм биш биз?
-Бид юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээ маш нарийн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл өмнөх фракцуудын хийсэн алдааг дахин давтахгүй. Хэн нэг хүнийг мөнгө, албан тушаалтай болгохын төлөө, нийгэмд танигдахын тулд огт ажиллахгүй. АН ямар ч фракцгүй болж, нэгдмэл болоход манай санаачилгын үүрэг дуусгавар болно.
-Фракцын дарга нарын эрх ашиг хамгийн түрүүнд хөндөгдөн, тэдний байр суурь ганхаж эхэллээ.
-Ер нь бол том эрх ашиг, зөв үзэл бодолтой хүмүүс л нэгдэх ёстой. Нам фракцгүй болох нь хэдхэн хүний эрх ашиг биш. Намын хувь заяа яригдаж байгаа болохоор фракцын цөөн хэдэн хүний эрх ашиг хажууд нь юу ч биш. Би АН-ын улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга. Намын бодлогоор бид фракцгүй болох тухай албан ёсоор шийдээгүй. Хоорондоо хагаралгүй, эв нэгдэлтэй, хуваагдалгүй нам болъё л гэж байгаа юм. Сонгууль дөхсөн ч бай, дөхөөгүй ч бай хийх л ёстой ажил. Ардчиллын зарчим бол асуудлыг олонхиороо шийддэг. Фракцгүй нам болох уриалгыг магадгүй нэг хоёр хүн эсэргүүцэж болох юм. Гэхдээ намын гишүүдийн дийлэнх нь дэмжинэ.
-З.Энхболд даргын уриалга хэрэгжих боломжтой юу?
-Хамгийн түрүүнд аливаа асуудлыг фракцын түвшинд хэлэлцэхгүй болно. Үүнийг намын дарга зарлачихлаа. Өмнө нь сайд томилох болоход эхлээд фракцууд дотроо тус тусдаа хэнийгээ явуулахаа шийдээд, тэр фракцын бүх гишүүд гарын үсэг зурсан бичгээ намын даргад өгч, тэдгээрийг фракцын дарга нар хэлэлцсэний дараа намууд хоорондын тохиролцоог хийдэг байсан. Одоо энэ бүтэц байхгүй болсон. Гэхдээ таван хүн хамтраад хууль өргөн барихыг фракц гэж андуурч болохгүй. Бид төрийн үл хэргийг хийхдээ, улс төрийн нам дээр шийдвэр гаргахдаа фракц гэдэг албан бус статусыг ашглаж байсан нь хууль бус гэдгийг л хэлж байна.
-Өнгөрсөн 25 жилийн түүхэнд АН фракцигүй байсан үе байхгүй. Та бүхэн цоо шинэ зохион байгуулалтад орох гэж байна.
-АН-ыг улс төрийн хэд хэдэн хүчнүүд нэгдэж байгуулсан. Анх бол тэдгээр намынхан нь хоорондоо илүү ойр дөт байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр нь одоогийнх шиг эрх мэдэл, албан тушаалд очдог фракц байгаагүй. Өмнө нь энэ хүн тэр намын үүсэлтэй, угшилтай гэж ярьдаг ч байсан ч тэр ялгаа арилчихсан. Одоо бол хүмүүс цуглуулж тоглодог, өөрөө эрх мэдэлтэй болдог буруу систем явж байна. Иймд таслан зогсоохоос өөр аргагүй.
-АН-ын гишүүд учраа олохгүй, хаос байдал үүсэх юм шиг санагдаад байна.
-Яагаад? Шийдвэр гаргахдаа фракцаараа хэлэлцдэгээ л зогсоолоо. Тэгээд л болоо. Хэн хэнийг дэмжин гар өргөх нь тэр хүний л асуудал. Түүнээс манай фракцын шийдвэр энэ шүү гээд цаасан дээр бичээд тулгахгүй. Манай фракцтай ярихгүй бол асуудал шийдэхгүй шүү гэж гэдийхгүй л гэсэн үг.
-Та бүхэн ил тод уриалж байна. Харин фракцууд далд байдалд шилжихгүй юу?
-Тийм байсан ч тэднийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор тэр фракц оршин тогтнох аргагүй, шаардлагагүй боллоо. Харин намын гишүүний хувьд чи хэнийг дэмжих нь чиний эрх. Ойр дотны хүмүүс нэгнээ дэмжихийг хэн ч хорьж, хязгаарлаж чадахгүй. Би хувьдаа хуульчдын бүлэг хуулийн асуудлаа бусдаас илүү сайн мэдэх учир нэгдээд бүлэг байгуулахыг дэмжинэ. Өмнө нь бол үзэл бодлоороо фракц байгуулдаг байсан. Энэ бол аль ч улс төрд байдаг, хэвийн л үзэгдэл.
-Намын дүрэмдээ өөрчлөлт оруулах уу?
-Үгүй. Намын дүрэм болон ямар ч хуульд фракцын талаар тусгаагүй байдаг. Тэгсэн атлаа фракц бий болгоод, түүндээ итгээд, фракцын шийдвэрийг албан ёсны болгоод ирсэн нь л буруу байсан юм.