Америкийн “Gravity Payments” компанийг үндэслэгч Дэн Прайс зоригтой шийдвэрт хүрч жилийн цалингаа 93 хувиар бууруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ам.долларын орлогоо 70 мянга хүртэл бууруулсан гэсэн үг. Харин цалингийн зөрүүгээ орлого багатай ажилчиддаа өгөх юм байна. 70 мянган ам.долларын ашиг түүний амьдралд хангалттай хүрнэ гэж Прайс үздэг талаар “Washington Post” сонинд бичжээ.
Өдгөө 30 настай Прайсын компанид ажилладаг хүмүүс 48 мянган ам.долларын жилийн орлоготой ажиллаж ирсэн байна. Тэрээр ажилчдынхаа орлогыг 70 мянган ам.доллар хүртэл өсгөх шийдвэрт ийнхүү хүрчээ.
Удирдлаганд нь ажилладаг хүмүүс санхүүгийн байдал хүнд хэмээн байнга гоншигнохыг сонсож залхсан гэж тэрээр энэ үйлдлээ тайлбарлав. Түүнээс гадна их мөнгө хүнд аз жаргал авчирдаггүй, харин байнга дутагдалтай байх нь сэтгэлийн дарамт бий болгоно гэж бичсэн өгүүллийг тэрээр уншжээ. Амьдралдаа сэтгэл хангалуун байхад 70 мянган ам.долларын орлого хангалттай хэмээн энэхүү өгүүллийг бичсэн сэтгэл судлаач Даниэль Канеман, эдийн засагч Ангус Дитон үздэг юм байна.
Харин цалингийн хэмжээ буурснаар амьдралынх нь хэв маяг огтхон ч өөрчлөгдөхгүй хэмээн бизнес эр үзэж байна. Тэрээр хангалттай хэмжээний мөнгө хадгалж чадсан гэнэ. Компанийн ашиг орлого нэмэгдэж, тодорхой цэгт хүрмэгц сая долларын цалингаа эргүүлэн авах болно гэдгээ ч тэрээр онцлов.
Юутай ч гурван жилийн турш Прайс бага цалин авна. Вашингтон хотноо байрлах “Gravity Payments” компани банкны төлбөр тооцоо гүйцэтгэх ажил эрхэлдэг бөгөөд Дэн Прайс энэ компаниа 2004 онд 19 насандаа байгуулжээ. Өнөөдрийн байдлаар түүний компанид 120 хүн ажилладаг юм байна.
Эх сурвалж: “Washington Post”