Гар утасны салбарт хөл тавиад удаагүй ч дэлхийн олон оронд технологи сонирхогчдын анхаарлыг татаж чадсан энэ бүтээгдэхүүнд нэг л асуудал байлаа. Одоогоос яг нэг жилийн өмнө худалдаанд гарсан OnePlus One утсыг хэрэглэгч зөвхөн урилгаар л худалдан авч болдог байсан юм.
Энэ оны гуравдугаар улиралд OnePlus 2 утсаа танилцуулна гэж албан ёсоор мэдэгдлээ
Тэгвэл өнөөдрөөс эхлэн компани ямар ч урилгагүйгээр төхөөрөмжөө борлуулахаар болжээ. 299 ам. долларын үнэтэй OnePlus One утас бол Андроид үйлдлийн системтэй “нөхдийнхөө” дунд толгой цохидог нэгэн.
Зөвхөн өөртөө зориулсан Cyanogen хувилбарыг агуулж, дэлгэц нь унтраалттай байхад төрөл бүрийн үйлдэл хийж болдог энэ утас тун ч сонирхолтой. 2013 онд байгуулагдсан OnePlus компани өдгөө дэлхий даяар 7000 гаруй ажилтантай болсон төдийгүй нэг сая утас борлуулжээ.
Үүгээр зогсохгүй компани энэ оны гуравдугаар улиралд OnePlus 2 утсаа танилцуулна гэж албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ өмнөх загварын адил та энэ утсыг авахын тулд дахиад л урилга хүлээх хэрэгтэй болно.
Тэгэхээр компани өөрсдийн сонирхолтой, бас зэвүү хүрмээр борлуулалтын аргаа өөрчлөхгүй хэвээр хадгалах нь. Үнэндээ 60 сая утас борлуулсан Xiaomi-г ашиг орлогоороо гүйцэхгүй ч түүнээс дутахааргүй нэр хүндийг олж чадсан учир OnePlus-ын дараагийн бүтээгдэхүүн мөн л амжилт олох биз ээ.