ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр /04.20/ Гитлерийн төрсөн өдөрт зориулсан үдэшлэг зохион байгуулагдсан талаар Life News мэдээллээ.
Оросын неонацистууд үдэшлэгийг цагдаа нар хүчээр тараан, 40 орчим хүнийг саатуулжээ. Түүнчлэн энэ үеэр дөрвөн гар буу, хутга гэх зэрэг 15 хүйтэн зэвсэг, Гитлерийн хөрөг зураг, нацистын тэмдэгтэй туг гэх зэргийг хураан авсан байна.
ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас Гитлерийн төрсөн өдөр /04.20/, Хөдөлмөрийн өдөр /05.01/, Ялалтын баярын /05.09/ өдрүүдэд улс оронд хэт туйлшрах, үндсэрхэх үзэл ихсэж магадгүйг анхааруулж байгаа юм.
Неонацистын хөдөлгөөн ОХУ-д ЗХУ задрахын өмнөхөн бий болжээ. Оросын неонацистууд Адольф Гитлерийг нээлттэй сурталчилж, магтан дуулдаг. Тэд расизм, антисемитизм, антицыганизмыг дэмждэг бөгөөд Кавказ болон Дундад Азийнхныг үзэн яддаг аж. Жагсаал цуглааныхаа үеэр халуун, хүйтэн зэвсэг хэрэглэх нь ердийн хэрэг.
Сануулахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Москва болон бусад хотуудад үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал болсон билээ. Жагсагчид “Орос зөвхөн оросуудынх”, “Москва зөвхөн москвачуудынх”, “Эрх чөлөө, Үндэстэн, Дэг журам”, “Орос байна гэдэг дайчин байна гэсэн үг”, “Хоригдлуудад эрх чөлөө! 282-р заалтыг өөрчил!” гэсэн уриа лоозон барин хашгирч байв.
Эх сурвалж: Life News