Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтын зорилго нь "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөх аж.
Энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, хөрөнгө оруулагчдын тоонд хязгаар тавихгүй, нээлттэй зохион байгуулах юм байна. "Замын-Үүд" чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын тухайд хоёр төрлийн хөрөнгө оруулалт орсон. Улсын төсвөөс болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийжээ.
Улсын төсвөөс нийт зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нийт 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийжээ.
Энэ нь зөвхөн чөлөөт бүс биш Замын-Үүд сумын дэд бүтцийг бүхэлд нь сайжруулах төсөл аж.