Монголын Үндэсний Супер Лигийн Үндэсний Аваргын төлөө Дорнод Танан Гарьд болон Дундговь Альянс Тех Харцага багуудын цувралын эхний тоглолт өчигдөр /04.20/ боллоо. Сүүлийн хоёр жил плэй-оффын эхний шатанд учраа таараад байсан тус хоёр баг энэ жил Үндэсний аваргын төлөө тоглохоор болоод байна.
Тоглолтын эхлэлийг Харцага баг тун сайн хийж, олон дараалсан оноог авснаар 20 орчим оноогоор тасарч чадсан юм. D.Rambo, S.Pledger нар тоглолтын эхнээс удаа дараа бөмбөг тасалж, холын зайн шидэлтүүдээ найдвартай хийж байснаар оноогоор тасрах боломжийг бүрдүүлэв.
Улмаар эхний үед Харцага баг сайн тоглож өндөрлөсөн. Харин Гарьдууд II үед хамгаалалтаа сайн хийж чадсанаар 20 онооны зөрүүг 8 болгон ойртуулж, эхний хагасыг дуусгав.
Өмнөх цуврал тоглолтуудад III үед Танан Гарьд баг маш сайн тоглож байсан учир өчигдрийн тоглолтын III үед Гарьдууд хэрхэн тоглох нь тун сонирхолтой байсан юм. Гэвч III үед Харцага багаас S.Pledger холын зайн шидэлтүүдээ үргэлжлүүлж, гурав дараалан шидэлтээ оноо болгосноор тооны зөрүүг буцаан холдуулсан юм.
Тоглолтын IV үед Гарьдууд оноог ойртуулж, буцаан найм болгосон ч түүнээс илүү ойртуулах боломжийг Харцага баг олголгүй явсаар хожил байгууллаа. Гарьдуудын шидэлтүүд болон хамгаалалт тааруу байсны улмаас хожигдол хүлээлээ.
Харцага баг эхнээсээ олон оноогоор тасарсан учир дунд хэсэгт хайнга тоглолт үзүүлж, хяналтаа алдсан гэдгээ тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан юм. Харцага баг ийнхүү 14 дараалсан ялалтыг аваад байна.
Тус тоглолтонд Харцагаас D.Rambo 37 оноо, 10 дамжуулалт, Steve Pledger 34 оноо, 7 самбар авч багаа тэргүүлсэн юм. Харцага багаараа 16 удаа холын зайн шидэлт оновчтой болгосон бөгөөд Rambo, Pledger нар хамтдаа 15 удаа холын зайнаас амжилттай довтолсон юм.
Харин Гарьдуудаас О.Ууганбаяр 30 оноо, 12 самбар авч өөрийн сайн тоглолтоо үзүүлсэн бол A.Jones 23 оноо, 7 дамжуулалт, M.Anderson 18 оноо, 14 самбар авсан байна. Үндэсний аваргын төлөөх хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт ирэх лхагва гарагт болно.