2009/10 оны улиралд Интер Милан клубын хамт Аваргуудын лигт түрүүлж байсан Рикарду Куаресма Европын оргилд дахин гарахад тун ойрхон байгаа. Хэдийгээр 31 нас шүргэж яваа ч Портуд элит, дээд түвшний тоглолтоо үзүүлсээр байгаа Куаресма өөрийн карьер болоод ээжийнхээ үгэнд орж хөлбөмбөгчин болсон тухайгаа энэ удаад өгүүлэх болно.
-Хүүхэд байхдаа хэнийг шүтдэг байсан бэ?
Луис Фигу. Яагаад гэвэл тэр карьераа Спортинг Лиссабоноос эхэлж, дараа нь Барселонад очин гайхалтай амжилт үзүүлсэн. Мөн Реал Мадридад очсон. Тэр бол үнэхээр бахдам амжилттай тамирчин. Тийм л учраас би түүний явсан замаар явж, түүнээс урам зориг авч байна даа.
-Та мэргэжлийн хөлбөмбөгчин болоогүй бол яг ямар хүн болох байсан бэ? Энэ талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу?
Бага сургуульд байхдаа би хөлбөмбөгийн оронд хоккей тоглохыг хүсдэг байлаа. Тухайн үед манай сургуулийнхан, бүр манай хөршүүд хүртэл хоккей тоглодог байсан. Гэхдээ ээж маань намайг тийм зүйл хийлгэхийг хүсээгүй. Тиймээс л би өдий зэрэгтэй явж байна.
-Хөлбөмбөгийн тал дээр таны сонсож байсан хамгийн сайхан зөвлөгөө?
Хэзээ ч мартаж боломгүй нэг хүн бий. Жоау де Сильва. Харамсалтай нь тэр одоо бидэнтэй цуг байхгүй л дээ. Тэр надад байнга зөвлөгөө өгч, яг л өөрийн хүү шигээ ханддаг байсан. Түүний хэлж байсан хамгийн үнэтэй зөвлөгөө бол “хэзээ ч өөрчлөгдөж болохгүй, хэн байснаа үргэлж санаж бай” гэсэн юм. Би түүний энэ зөвлөгөө, даалгаврыг биелүүлэх гэж үргэлж хичээдэг.
-Таныг залуу байхад хүмүүс таниас их зүйл хүлээдэг байсан?
Тухайн үедээ сайхан боловч хүнд байсан. Одоо бол би дарамтан дор амьдрахыг мэддэг болсон. Олны танил болж, долоо хоногийн турш, эсвэл тоглолтын үеэр өөрийнхөө ур чадварыг харуулна гэдэг амьдралыг маань хүнд бас дарамттай болгосон. Их нэр хүнд, итгэлийг дааж амьдарна гэдэг хэцүү.
-Портуд байхдаа 2004/05 оны улиралд та анх удаа Аваргуудын лигт тоглосон. Тэр талаараа санаж байна уу?
Миний хувьд гайхалтай байсан. Яагаад гэвэл бид нар цомыг хамгаалагчийн хувиар оролцож байсан юм. Багийнхаа өмсгөлийг өмсөөд талбайд гарах мөч үнэхээр бахархмаар бас дарамттай байсан шүү. Тэр үед би Барселонагаас ирээд удаагүй байсан санагдана. Хот болоод багийнхантайгаа тийм ч сайн танилцаж амжаагүй байлаа. Гэхдээ манай багийн ахлагч болон Хорхе Коста, Витор Байя, Коштинья, Манише, Нуну Валенте зэрэг тоглогчид үргэлж надад тусалж, дэмждэг байсан. Миний одоо мэдэрч байгаа мэдрэмжүүд тэр бүхнээс л эхлэлтэй.
Портуд ирсэн маань, энэ клубын төлөө тоглох болсон маань дан ганц тоглогчийн хувиар цом авахад биш, харин хувь хүний маань хувьд намайг өсөн дэвжихэд их нөлөөлсөн. Авсан зүйлээ талбай дээр үзүүлж байгаа тоглолтоороо буцааж өгөхийг хичээж байгаа. Энэ бол гүн хүндэтгэл байх болно.
-Та одоо 31 настай. Олон том багт тоглож, олон цом хүртсэн. Өөрийнхөө карьерыг бүхэлд нь дүгнэвэл?
Өөрийн бодож, төлөвлөж байснаараа энэ хүртэл явсандаа би баяртай байдаг. Магадгүй би илүү их зүйлд хүрч чадах байсан байх. Гэхдээ амьдралд зөндөө боломж байдаг. Заримыг нь ашиглана, бас заримыг нь алдана. Надад харамсаад байх зүйл байхгүй ээ. Одоо 31 ч хүрчихлээ. Португальд бол 30 нас давахад л нас ахисанд тооцогдоно. Испани, Англи бас Италид надаас ахмад олон хөлбөмбөгчид тоглож байгаа. Надад дахиад гайхалтай цаг хугацаа бий. Нас бол асуудал биш гэж бодож байна. Хөл маань хүчтэй хэвээр, багтаа олон зүйлээр тусалж чадна гэдгээ мэдэрч байна. Би үргэлжлүүлэн хөдөлмөрлөсөөр байх болно. Гэхдээ би энэ хүртэл явсандаа маш их баяртай байдаг.
-Аваргуудын лигт тоглохын ач холбогдол, онцгой зүйл нь юу юм бэ?
Бахархал. Багийнхаа хамт талбайд гарах тэр мөч бол бахархал. Тоглогч бүрийн хувьд энэ бол бахархалын эх булаг. Энэ бол онцгой зүйл. Дахин давтагдашгүй, цорын ганц тэмцээн. Миний бодлоор хамгийн шилдэг хөлбөмбөгийн тэмцээн.