Нэг онигоо бий. Монголд бага ангийн хүүхдүүдээс “Чи сургуулиа төгсөөд Их Сургуульд элсэх үү?” гэж асуухад бүгд “Тийм” гэжээ. Харин Германд бага ангийн хүүхдүүдээс дээрх асуултыг асуухад хоёрхон хүүхэд гараа өргөсөн гэдэг.
Та цатгалан байхдаа хоол иддэггүйтэй адил эрэлтээс давсан дээд боловсролтой иргэд нэг бол хадгалах нэг бол хаягдах гэсэн хоёр сонголтын өмнө очно
Ингээд хүүхдүүдээс яагаад их сургуульд орохгүй талаар асуухад “Манай аав Volkswagen компанийн дугуйны үйлдвэрт боолт чангалдаг ажилтай, би ч бас тийм болно” гэх мэтийн хариулт өгчээ. Нэг бодлын инээдтэй ч юм шиг энэ ярианаас хүн бүр дээд боловсрол эзэмших шаардлагагүй гэдэг нь харагдана.
Хэрвээ та ч гэсэн их дээд сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол өөрөөсөө нэг ийм асуулт асуугаад үзээрэй. “Би яг энэ мэргэжлээр талхаа олж идэж чадах уу?” хэрвээ үгүй бол яах ёстой вэ?
Аливаа зах зээлд эрэлт, нийлүүлэлт тэнцүү байх нь ашигтай. Та цатгалан байхдаа хоол иддэггүйтэй адил эрэлтээс давсан дээд боловсролтой иргэд нэг бол хадгалах нэг бол хаягдах гэсэн хоёр сонголтын өмнө очно.
Ер нь бол удаан хадгалах боломжтой зүйл ховор байдгийг саначхаарай. Ингээд бодохоор төгсөөд шууд ажилд орж чадахгүй бол хий хоосон дөрвөн жил өнгөрүүлсэн болж таарна. Судалгаагаар 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчит сургууль төгссөн оюутнуудын 29,8 хувь нь ажилтай болсон бол үлдсэн хувь нь ажилд ороогүй аж.
Мэдээж хэрэг төгсөгчдийн зарим нь зэрэг ахиулахаар үргэлжлүүлэн суралцдаг ч бүгд биш билээ. Түүнчлэн зэрэг ахиулж байгаа оюутнуудын дийлэнх нь суралцахын хажуугаар ажиллаж байдаг гэдгийг санаарай.
Тэгэхээр дээд боловсролтой болмогц та талхаа олж идэж чадна гэсэн үг биш юм. Жишээ нь хүмүүсийн хамгийн их сонирхон суралцдаг хууль, эдийн засгийн чиглэлийн аливаа мэргэжил “ЭРЭЛТТЭЙ 14” мэргэжлийн тоонд ороогүй байна.
Эрэлт бага байна гэдэг төдий чинээгээр та талхаа олж идэх магадлал багатай л гэсэн үг. Харин үүний оронд мэргэжлийн боловсролын чиглэлээр суралцах нь илүү үр дүнтэй. Учир нь энэ төрлийн сургуулиуд элсэгчдээ эрэлтэд үндэслэн авдаг аж.
Нийгэмд сурлага муутай, дүрсгүй хүүхдүүд “Улаан шугам”-ны доогуур бичигдэж МСҮТ-д ордог гэх ойлголт байсан. Гэхдээ тийм биш
2015 оны гуравдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10,463 буюу 31,3 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой гэсэн байхад 2578 буюу 7,6 хувь нь л техникийн болон мэргэжлийн боловсролтой гэжээ.
Үүнээс үзэхэд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөгчид ажилд орох магадлал өндөртэй гэсэн үг. 2014 оны байдлаар манай улсад төрийн болон хувийн хэвшлийн дээд сургуулиуд 174,075 оюутантай байна гэжээ.
Харин МСҮТ-д суралцагчдын тоо 42461 байсан тухай Хөдөлмөрийн яамнаас мэдээлэв. Мэргэжлийн төвүүдийн хувьд нийт 79 байгаагаас 34 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл Их дээд сургуулийн төлбөр сая хол давчихсан үед энэ төвүүд төлбөр авдаггүй хэвээр байгаа.
Мэдээж хэрэг тухайн суралцаж байгаа мэргэжлээс шалтгаалан жилдээ 200,000-300,000 төгрөгийн төлбөр авах бөгөөд үүнийг суралцах явцад дадлага хийхэд шаардлагатай түүхий эд авах зэрэгт зарцуулдаг аж.
Үүнээс өөр төлбөр МСҮТ-д байхгүй. Харин хувийн хэвшлийн мэргэжлийн төвүүд багахан хэмжээний төлбөр авах бөгөөд ялангуяа төмөр зам, эрүүл мэндийн чиглэлээр суралцагчид арай өндөр төлбөртэй ажээ.
Тиймээс Их дээд сургууль болон МСҮТ төвд суралцагчийн төлбөр ба тэтгэлгийг харьцуулсан юм. Отгонтэнгэр Их сургуулийн Хуулийн анги, Хүнсний технологийн коллежийн “Зочид буудал, зоогийн газрын ажилтан”-н ангийн хоёр оюутныг харьцуулав.
Нэг зүйлийг сануулахад нийгэмд сурлага муутай, дүрсгүй хүүхдүүд “Улаан шугам”-ны доогуур бичигдэж МСҮТ-д ордог гэх ойлголт байсан. Гэхдээ тийм биш. Учир нь энд өөрийн хүссэн мэргэжлээрээ мэргэжилтэй ажилтан болохыг хүссэн хүүхдүүд суралцдаг бөгөөд төгсөгчдийн 70-85 хувь нь ажлын байртай болдог.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ ийм сургуульд сургах хүсэлтэй болсон талаар Хүнсний технологийн коллежийн сургалтын албаны дарга И.Одончимэг хэлсэн юм. 2015 оны намар тус сургууль 800 гаруй хүүхэд элсүүлэхээр төлөвлөжээ.