Украины 3000 мянга уурхайчин цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан сүүлийн хоёр өдрийн турш Киев хотод эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Энэ сарын 23-нд буюу өчигдөр уурхайчид парламент, Киев хотын захиргааны байрын гадаа цугларч жагсаалаа үргэлжлүүлжээ. Уурхайчид Засгийн газрын ордны гадаа ирж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюктай уулзахаар оролдсон боловч сайд нь гарч ирээгүй аж.

Түүнчлэн жагсагчид Украины эрчим хүч, уул уурхайн сайд Владимир Демчишиныг огцруулж, сүүлийн хэдэн сарын цалингаа тавьж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна.
Киев дэх уурхайчдын жагсаал Засгийн газрын тэргүүн Яценюк огцорч, Верховная Радагийн ээлжит бус сонгууль болоход хүргэж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Украины хямрал эхэлснээс хойш эдийн засаг хямарч, хоол хүнс, эм тариа, тээврийн үнэ өсч байхад иргэдийн цалин хөлс эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл үүний үр дүн нь дахин нэг шинэ “Maйдан” байх болно гэж Украины улс төрийн хүрээлэнгийн захирал Константин Бондаренко үзэж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС