Хүн, амьтан, ургамал гээд дэлхий дээр амьдарч буй бүхэнд ус хэрэгтэй. Гэхдээ амьд үлдэхэд хангалттай ус байгаа юу гэдэг асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр.
Калифорнийн эрх баригчид хотуудын усны хангамжийг 10-35 хувиар бууруулах шийдвэр гаргасан нь үүний нэг жишээ юм. Гэхдээ аз болоход АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг саяхан Десалын шагналтныг зарлалаа.
Хэрвээ туршилт амжилттай болбол бага хэмжээний фермийг усаар хангаж чадах төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Энэхүү шагналыг хөгжиж буй орнуудын ундны усыг цэвэршүүлэх дэвшилтэт, хэрэгжүүлж болохуйц арга боловсруулагчдад олгодог аж. Үндсэн санаа нь давстай усыг ундны ус болгох бөгөөд үнийн хувьд боломжийн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байхыг шаарддаг.
Шагналыг хүртэж, 125,000 ам. долларын эзэд болсон Массачусетсийн технологийн институт, JISL компаниудын хамтарсан судалгааны баг нарны хавтанг ашиглах арга боловсруулжээ.
Тэдний бүтээл нарны эрчим хавтангаас эрчим хүч үүсгэн зай хураагуурт дамжуулж тэр нь уснаас давсыг электродиализийн аргаар салгах төхөөрөмжийг ажиллуулах юм.
Давснаас бүрэн салгахын тулд багийнхан усны зарим хэсгийг хэт ягаан туяагаар шарах аж. Гэхдээ чулуулаг түлшийг ашиглахын оронд нарны эрчим хүч ашиглах санаа цоо шинэ зүйл биш юм.
Учир нь ундны усны асуудал хурцдаж байгаа бүс нутгуудад нарны эрчим хүчээр ажилладаг ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлыг олон газарт судалж байна.
Ганц асуудал байдаг нь энэ төрлийн технологи асар өндөр өртөгтэй хэвээр байгаа явдал юм. Ямартай ч МТИ, JISL-ийн хамтарсан багийнхан өөрсдийн төхөөрөмжийг туршиж 24 цагт 8000 литр усыг давснаас нь салгажээ.
Харин одоо тэд энгийн аж ахуйчид өдөр тутмын амьдралдаа ашиглахад ямар үр дүн гарахыг харахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрвээ туршилт амжилттай болбол бага хэмжээний фермийг усаар хангаж чадах төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх аж.