Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил болгон олон нийтийн хүртээл болгодог. Саяхан 2014 оны тайлан бэлэн болжээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хийж байна. Энэ судалгаа хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгахад олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.
Судалгааны зорилго нь 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох юм. Аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байна.
Аймгуудын хөгжлийг үнэлэх энэ судалгааг жил бүр хийснээр орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломжтой болно.
Ман аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгодгоороо судалгаа давуу талтай. Ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэхэд ч чухал эх үүсвэр болно.
Төгсгөлд нь хэлэхэд аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.
Иймд энэ судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ
- Эдийн засгийн тамир тэнхээ,
- Засаглалын үр ашиг,
- Бизнесийн үр ашиг,
- Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлт ашиглажээ.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2013
Эрэмбэ |
Аймгууд |
|
---|---|---|
1 |
100 |
|
2 |
89.99 |
|
3 |
82.04 |
|
4 |
80.63 |
|
5 |
76.07 |
|
6 |
75.95 |
|
7 |
75.34 |
|
8 |
70.77 |
|
9 |
65 |
|
10 |
64.24 |
|
11 |
58.06 |
|
12 |
57.22 |
|
13 |
55.02 |
|
14 |
54.92 |
|
15 |
54.21 |
|
16 |
54.09 |
|
17 |
51.19 |
|
18 |
49.71 |
|
19 |
44.32 |
|
20 |
42.65 |
|
21 |
41.06 |