Бэлчээрийн органик монгол малын махыг БНХАУ-ын зах зээлд экспортолж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангахаар холбогдох албаныхан Бээжин хотноо ажиллаж байна.
Тодруулбал энэ сарын 23-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих ажил хэрэгч уулзалт боллоо. Уулзалтаар махны экспортын нөөц бололцоо, БНХАУ-ын махны хэрэглээ, худалдааны нөхцлийн талаар хэлэлцсэн байна. Энэ онд Монгол Улс 64.4 мянган тонн мах экспортлохоор болсноос 40 орчим хувийг нь оны эхний хагаст гаргахаар төлөвлөж байгаа гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ.
Мөн энэ сарын 13-нд “Мах маркет”, “Монгол эко мах”, “Дархан Мийт Фүүд”, “Грийн грейс лэнд”, болон “Хаан Хүнс” гэсэн таван компанид БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөл олгосон юм. Статистик мэдээлэлд онцолсноор адууны махыг голчлон экспортод гаргаж байгаа аж.
Энэ оны эхний улирлын байдлаар 2.4 сая ам.долларын 1150 тонн адууны мах экспортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин энэ оноос махны экспортод хонины мах гол жин дарах төлөвтэй байна.
Учир нь БНХАУ-ын хонины махны импорт жилд хоёр дахин нэмэгдэж байгаа ба энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дагаад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монгол Улсад Төрийн айлчлал хийх үедээ Монгол Улсаас боловсруулсан үхэр, хонины мах импортлох боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Тиймээс энэхүү асуудлыг ажил хэрэг болгох үүднээс хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, тодорхой асуудлаар хамтран ажиллахаар болоод байна. Монгол Улсын талаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлохоор төлөвлөж байгаа аж. Энэ ажилд тулгарч болох бүхий л асуудлыг урьдчилан шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ ХХААЯ-наас мэдээлсэн юм.
Салбарын яамны мэдээлснээр Монгол Улсын малын тоо толгой ирэх ирэх онд 70 сая толгойд хүрэх төлөвтэй байна.