Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд алхана.
Батлан хамгаалах их сургуулийн харъяа "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид Ангарск хотын амбан захирагч урилгаар тус хотын төв талбайд болох парадад алхахаар болжээ.
Парадад оролцох сурагчид ирэх сарын 5-нд ОХУ-ыг зорихоор бэлтгэлээ шамдуулж байна.
Энэ парадад Ангарск хотын зэвсэгт хүчнийхэн болоод цэргийн сургуулийн сурагчид л оролцох бөгөөд гадны орноос манай "Тэмүүжин-Өрлөг"-ийн сурагчид жагсана.
Манай сурагчид парад алхахаас гадна Х.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Б.Энхбаяр нарын сурагчид талбайд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон "Катюша"-г дуулж сонирхуулах юм байна.