АНУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалд өнгөт арьст Лоретта Линчийг томилох шийдвэрийг сенат дэмжлээ.
Тэрээр мөн Хууль зүйн яамыг ч давхар удирдана хэмээн “Associated Press” агентлаг мэдээлэв.
Лоретта Линч өндөр албан тушаалд томилогдож буй хоёр дахь эмэгтэй болж байна. Түүнийг 56 сенатч дэмжсэн бол 43 нь эсэргүүцжээ.
Сүүлийн үед цагаан арьст цагдаа нар афроамерикчуудын эрхийг байнга зөрчсөөр ирсэн бөгөөд энэ хэргийг Лоретта Линч шийдвэрлэх ёстой гэнэ. Мөн томоохон банкууд татвар төлөхөөс зайлсхийсэн болон валютын зах зээл дээрх луйвар гэх хэргүүдийг ч мөн шийдвэрлэх гэж оролдох юм.
Лоретта Линч сүүлийн дөрвөн жил Нью-Йорк мужийн зүүн бүсийн прокуророор ажиллаж ирсэн байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг анх удаа эмэгтэй хүн удирдаж болзошгүй аж. Дэд-адмирал Нора Тайсоны нэрийг Ерөнхийлөгч Барак Обама дэвшүүлсэн бөгөөд сенат хүлээн зөвшөөрөх тохиолдолд тус улсын түүхэнд цоо шинэ үе ирэх болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Тэнгисийн цэргийн офицер Нора Тайсон Вандербильтийн их сургууль төгсмөгцөө цэргийн алба хаших болсон нэгэн. Тэрээр десантын цэрэг тээгч “Батаан” хөлөг хожимоо агаараас цохилт өгөх бүлгийг удирдаж иржээ. Мөн хоёр жилийн турш тэнгисийн цэргийн командлагчийн орлогчоор ажилласан аж.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж буй эмэгтэйчүүд нэг бус удаа адмирал цол хүртэж, штабт өндөр албан тушаал хашиж ирсэн ч тэнгисийн цэргийг шууд удирдах ажилд хэзээ ч томилогдож байгаагүй юм.
Эх сурвалж: “Associated Press”