УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2005 оноос хэрэгжүүлсэн боловч хүчирхийлэл улам ихсэх хандлагатай байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Энэ төсөлд салалт гэр бүлийн хүчирхийллийн шалтгаантай бол эвлэрүүлэн зуучлахгүй гэж тусгасныг онцлоод энэ талаар мэдээлэл авахыг Ажлын хэсгийн гишүүдээс хүслээ.
Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Гэр бүл салалтын шалтгаан хүчирхийллээс үүдэлтэй бол аюулын эрсдэлийн үнэлгээг цагдаа хийнэ. Үүнээс хамаараад ямар түвшинд байвал эвлэрүүлэн зуучлах вэ гэдгийг шийдэх юм. Эвлэрүүлэн зуучлах шатандаа яваа нэг эмэгтэй харгис нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг нэг бус удаа гарсан. Энэ мэт хэргээс шалтгаалан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой салалтыг шийдвэрлэхдээ суурь шалтгааныг нягталж шалгасны дараа эвлэрүүлэн зуучлах, эсэхийг шийднэ гэж тусгасан.
Л.Эрдэнэчимэг: Гэр бүлийн хүчирхийлэл улам онц хүнд ноцтой болж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 62 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байна. Хүчирхийллийн дуудлагаар цагдаа очдог ч хүчирхийлэгч эрүүл бол орхиод явдаг. Гэрээс зугтсан бол араас нь хөөж явдаггүй. Харин согтуу бол эрүүлжүүлэхэд хонуулдаг. Маргааш нь хүчирхийлүүлэгч мөнгөө төлж, нөхрөө авч давхар хохирол амсдаг гэв.
А.Бакей: Гэр бүлийн хүрээний хүчирхийлэл хэрцгий шинжтэй болж, өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд өртөх боллоо. Шинэ хуулийн төсөлд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан уу, ямар хэлбэрээр тусгасан бэ? Хүчирхийлэл гэр бүлийн орчинд гардаг учир илрүүлэхэд хэцүү энэ тал дээр хуулийн ямар зохицуулалт оруулсан бэ?
Ч.Өнөрбаяр: Гэр бүлийн гишүүд гомдол гаргах, мэдээлэл өгөх эрх нь нээлттэй байгаа гэж хариулав.
Энэ маш чухал, нийгэмд, хүлээлт үүсгэсэн хууль хэмээн үг хэлж буй гишүүд онцолж байв. Гишүүд энэ талаар үг хэлсний дараа, уг хуулийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэх тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.