Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ээлжит бус сонгуулийн дүнгээр 97,5 хувийн санал авч дахин ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр иргэдийн 95,11 хувь нь саналаа өгчээ.
26 жил төрийн эрхийг барьж буй тэрээр дахин таван жил улсаа удирдах аж
Тэрээр ийнхүү тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа бөгөөд газрын тосоор баялаг эх орноо эдийн засаг болон нийгмийн тогтвортой хөгжлөөр урагш хөтөлнө гэж амласан юм.
26 жил төрийн эрхийг барьж буй тэрээр дахин таван жил улсаа удирдах аж. Сонгуулийн дүнг зарласны дараа ерөнхийлөгч Назарбаев ард иргэддээ хандан “Казахстаны ард түмэн намайг тогтвортой хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулах ажилд сонгосон гэдэгт итгэж байна” гэжээ.
Иргэд сонгуулиа өгөхийн тулд урт дараалалд зогсож “иргэний үүргээ” гүйцэтгэсэн байна. Хэдийгээр сонгууль албан ёсоор 2016 онд болох байсан ч өдгөө 74 настай ерөнхийлөгч Назарбаев нэг жилийн өмнө товложээ.
1991 онд тусгаар тогтнолоо олохоос өмнө ноён Назарбаев тус улсын удирдагчаар ажиллаж байсан бол Зөвлөлт холбоот улс нуран унаж тусгаар улс болсны дараа анхны ерөнхийлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа.
Түүгээр зогсохгүй хуучин Зөвлөлтийн харьяанд байсан орнуудаас хамгийн баян таван улсын нэгт зүй ёсоор тооцогддог билээ.