Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 20.9 хувиар буурсан байна. Харин Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 28 хувиар өссөн ч үнийн дүн нь 17 хувиар буурсан гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
БНХАУ-ын холбогдох албаны мэдээллээр гуравдугаар сард нийт 43 сая ам.долларын үнэ бүхий 920 мянган тонн коксжих нүүрсийг Монгол Улс экспортолжээ. Нэг тонн коксжих нүүрсний ханш жилийн дүнгээрээ 35 хувиар буурч, 46.7 ам.доллар болсон ч өмнөх сараасаа 6.3 ам.доллараар өссөн дүн болсон байна.
Харин гуравдугаар сарын байдлаар Австралиас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний ханш 18 хувиар буурч, тонн тутамдаа 107.6 ам.доллар болжээ. Монгол Улсын коксжих нүүрсний ханш ийнхүү унахад БНХАУ-д үнэ унаж байгаа нь нөлөөлсөн төдийгүй өндөр үнэтэй буюу угаасан нүүрс экспортолдог цорын ганц компани болох “Энержи Ресурс” компанийн экспорт зогссон нь нөлөөлсөн байна.
Тус компанийн зүгээс зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан экспортоо түр хугацаанд зогсоосон гэж мэдээлжээ.