Өнгөрсөн Бямба гаригт Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3218 хүрсэн талаар эрх баригчид мэдэгдлээ. Балбын байгалийн гамшгийн агентлагийн дарга Рамешвор Дангалын хэлснээр 6500 гаруй хүн гэмтэж бэртжээ.
1000 гаруй хүнтэй хот тосгод газар хөдлөлтийн дараа хад чулуунд дарагдсан аймшигтай мэдээлэл хүртэл байна
Түүнчлэн Хятад, Энэтхэгт хэдэн арван хүн амиа алдаад байгаа билээ. 7,8 магнитуудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш иргэд хоёр дахь өдрөө гадаа хонож байна.
Эверестийн ууланд ч мөн газар хөдлөлтөөс үүдэлтэй цасан нуранги болж 18 хүн амиа алдаад байгаа. Азаар оргил өөд авирч байсан Монгол улсын иргэн Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар эсэн мэнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Газар хөдлөлтийн дараах чичиргээ одоо ч хүчтэй үргэлжилсээр байгаа учир ард иргэд гэртээ орохоос зүрхшээж нийслэл хотод хаа сайгүй майханд амьдарч байна. Аврах багийнхан, хүмүүнлэгийн ажилтнууд сүүлийн 80 жилд Балбад болоогүй газар хөдлөлтөд өртөгсдөд туслахаар өдөр бүр нэмэгдсээр байгаа аж.
Түүнчлэн барилгын нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг гаргах ажиллагаа үргэлжилсээр байна. Хамгийн аймшигтай нь эрх баригчид амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх аюултай гэжээ.
200, 300 тэр ч бүү хэл 1000 гаруй хүнтэй хот тосгод газар хөдлөлтийн дараа хад чулуунд дарагдсан аймшигтай мэдээлэл хүртэл байна. Тэдгээр бүсэд газраар очих ямар ч боломж байхгүй учир зөвхөн нисдэг тэрэг ашиглаж байгаа аж.
Катманду хотоос 200 километрийн зайд орших Покхара тосгоны иргэний хэлснээр 1000 гаруй байшин барилга бүхий тосгон газрын хөрстэй тэгшлэгдсэн гэжээ. Ням гаригийн үдээс хойш 6,7 магнитудын хүчтэй чичиргээ мэдэгдэж иргэд гүн хямралд ороод байна.
Эверестийн ууланд авирч байсан гадны уулчид, Балбын газарчид цасан нурангины улмаас хүнд нөхцөлд орсон бөгөөд 60 гаруй хүн гэмтэж, олон хүн сураггүй хэвээр байгаа аж.
Дээр гацсан уулчид газраар бууж ирэх боломжгүй болжээ. Учир нь дараалсан олон цасан нуранги тэдний авирах шат, явах гүүрийг дарсан байна. Одоогийн байдлаар эрх баригчид 50 гаруй уулчныг авраад байгаа аж.
Нөхцөл байдал хүнд байгаа учир олон улсын 14 эмнэлгийн баг, 15 эрлийн баг ажиллаж байгаа талаар НҮБ мэдэгдлээ. Хэрвээ шаардлагатай бол цэргийн онгоцнуудыг аврах ажиллагаанд ашиглах юм байна.
НҮБ-аас мэдээлснээр Балбад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас нэг сая гаруй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа аж. Ус, хүнсний хомсдол үүсэж тог цахилгаан тасраад байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн өмнө орсон хүчтэй аадар бороо нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн бөгөөд гадаа амьдарч байгаа иргэдэд хангалттай эм тарих хүрэлцэхгүй байгаа аж. Үүний улмаас гэдэсний халдварт өвчин, улаан бурхан тархах аюултай.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг нэг сая ам. долларын тусламж өгсөн, Хятадын аврах багийнхан Балбад ирсэн, Энэтхэгийн засгийн газар онгоцоор эм тариа, зөөврийн эмнэлэг, аврах багийнхныг илгээсэн, Их Британи таван сая фунт стерлингийн тусламж, хүмүүнлэгийн ажилтнуудаа илгээсэн, Пакистаны дөрвөн C-130 онгоц, цэргийн эмч, мэргэжилтнүүд, 2000 хоол хүнс, 200 майхан, 600 хөнжил авч ирсэн, Норвеги 3,9 сая ам. долларын хүмүүнлэгийн тусламж зэргийг илгээжээ.