Бурууг хийгээгүй ч буруутан болгодог тогтолцооны гажуудал Монголын нийгэм, тэр дундаа хууль, хяналтын байгууллагад байгааг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа хэлсэн.
Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлдээ “Шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагаа явуулдаг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд таслан зогсоодог, сэргээн эдлүүлдэг тул тэдний зүгээс хүний эрх зөрчихгүй байх, шударга ёсыг тогтоох, хохирогчийг хамгаалах зорилгын үүднээс эдгээр алба хаагчдыг хүний эрх хамгаалагч гэж үзэх ойлголт, хандлагыг төрийн албан хаагчдад болон нийгэмд төлөвшүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зарим баталгааг холбогдох хуульд тусгах” хэмээн дурдсан байсан.
Зөвхөн өнгөрсөн онд 134 иргэн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдлийг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ.
Хууль, хяналтын байгууллагын зарим ажилтан, алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн хилс хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэр бүү хэл, ялтан болсон хүн олон. Зөвхөн өнгөрсөн онд 134 иргэн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдлийг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ. Энэ бол гомдол мэдүүлсэн иргэдийн тоо. Харин түүний цаана хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас үүдэн эрх, эрх чөлөөгөө зөрчүүлж, хязгаарлуулж байгаа хэчнээн иргэн байгааг хэлж мэдэхгүй. Олон нийтийн сонорт хүрснээр бол найруулагч Г.Бадамрагчаагийн гэх хэргийн талаар хэлж болох юм.
“Цагдаагийн тангараг” уран сайхны кино хийх гэснийхээ төлөө тэрбээр төрийн эрхийг санаатайгаар авах гэж оролдсон гэх “ял”-д унасан. 2012 оноос эхлэн шалгагдаж, байцаагдаж байсан тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-нд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь тогтоогдсон. Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг эрх мэдлээ урвуулан ашигласан, авилга, хээл хахууль авсан хэрэгт буруутган, гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад цагаатгасан гээд буруугүй буруутан болсон хохирогчид олон байна.
БАРИМТ-1
Баянгол дүүргийн прокурорын газраас 2011 оны тавдугаар сарын 22-ны өдөр иргэн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг буюу хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн ял сонсгожээ. Улмаар тус оны есдүгээр сарын 30-ны өдөр уг сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг буюу иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх заалт болгон өөрчилжээ. Улмаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын аравдугаар сарын 10-ны өдөр Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Гэвч тус хэргийг 2012 онд сэргээн дахин шалгасан ч мөн л дээрх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Ингээд иргэн Г өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хилс хэрэгт холбогдсон нь тогтоогдож, нөхөн олговор олгох шүүхийн тогтоол гарсны дараа Баянгол дүүргийн прокурор Э хэрэгсэхгүй болгосон Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин сэргээж, шүүхээс 11 жилийн хорих ял шийтгэсэн байна.
БАРИМТ-2
БНСУ-ын иргэн Ким Ил Сү хилс хэрэгт холбогдон манай улсын шоронд 185 хоног буюу долоон сар хоригджээ. Хэргийн талаар тодруулбал, Монголд бизнесийн чиглэлээр 11 дэх жилдээ ажиллаж амьдарсан “Кон Ган Вон” ХХК-ийн захирал ажилтай 67 настай Ким Ил Сү нь 2008 оны зургадугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бизнесийн ажилд саад болж байна, гааль дээр миний барааг явуулаагүй, мөнгө зээлээгүй” гэж “Мон Хан” ХХК-ийн захирал Ким Ёо Суг хөнөөлгөх захиалгыг Монгол Улсын иргэн Б.Энхтүвшинд өгсөн байдаг. Улмаар нэг сая төгрөг өгөхөөр амлаж, урьдчилгаа мөнгө өгсөн гэх гэмт хэрэгт холбогдсон юм.
Анхан шатны шүүхээс “Аллагын захиалга” гэх хэрэгт 7.6 жилийн ял ногдуулсан ч, уг шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Ким Ил Сү-гийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж.
Ингэснээр Нийслэлийн шүүхээс хэргийг 2009 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 267 тоот магадлалаар мөрдөн байцаалтад буцаажээ. Хяналтын прокурор хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож байсан ч 2010 оны гуравдугаар сард прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин сэргээв. Улмаар хуурамч, хууль бус нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шүүхэд шилжүүлэх үүргийг доод шатны прокурорт өгснөөр хэрэг дахин сэргэсэн байна. Ингээд уг хэрэг дахин Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн юм. Гурван жил гаруй хууль хяналтын байгууллагын хооронд явсаар уг хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 108 дугаартай цагаатгах тогтоолыг гаргажээ. Ингээд шүүхээс Ким Ил Сү хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр цагаатгагдсаныг дурдаад түүний нэхэмжилсэн мөнгөнөөс 16.126.050 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн байна.
Ингэж хууль сахиулагчдын буруугаас болж, хилс хэрэгт шалгуулсан, шийтгүүлсэн хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг төр хариуцаж барагдуулдаг. Гэхдээ манай улсад зөвхөн эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тооцдог. Харин нэр төр болон сэтгэл санааны хохирлын хэмжээг тооцох аргачлал байдаггүй аж. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан байдаг.
Гэтэл нэр төр болон сэтгэл санааны хохирлын хэмжээг тооцох аргачлал байдаггүйгээс үүдэн тухайн хүн хохирлоо бүрэн барагдуулж авч чаддаггүй аж. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нөөц сангаас гаргуулах шүүхийн шийдвэр бүхий иргэдэд төлөх төлбөрийг 2008 оноос хойш Хууль зүйн сайдын тухайн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн хөрөнгөөс шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулсан 2008-2014 оны байдлаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулах шүүхийн шийдвэртэй 137 иргэнд 1.5 тэрбум төгрөгийг олгожээ.
Нөгөөтэйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Учирсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч гэмгүй хүмүүсийг гэмт хэрэгтэн болгож, олон сар хоногоор шалгаж, шийтгэж, цагдан хорьсон буруутнууд болох мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн алдаатай шийдвэр гаргагчдаас төрд учирсан хохирлыг буцааж гаргуулсан тохиолдол нэг ч үгүй юм.
Б.Даваатогтох