Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 1600 орчим иргэн орон сууцны ипотекийн хөтөлбөрт шинээр хамрагдсан байна.
Энэ нь өдөрт дунджаар 40 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэсэн үг аж. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байхад өдөрт 50 гаруй хүн ипотекийн хөтөлбөрт хамрагдаж байжээ.
Үүнтэй харьцуулахад орон сууцны ипотекийн хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэдийн тоо буурсан нь харагдаж байна. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.96 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл арилжааны банкуудад иржээ.
Үүнээс 35 мянган иргэнд нэг их наяд 925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн арилжааны банкууд 19 мянган зээлдэгчийн 568.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн гэж Монголбанкнаас мэдээллээ.